Ажилгүй иргэдийн тоо энэ жил 18.5 мянгаар өссөн байна. Цар тахлаас болж өнгөрсөн онд гэхэд л 46 мянган ажлын байр цомхотголд орсныг МҮХАҮТ-аас мэдээлсэн. Статистик харахад ажилгүйчүүдийн 3.3 хувь нь боловсролгүй, 24.8 хувь нь техникийн болон мэргэжлийн, 23.2 хувь нь бүрэн дунд, 28.7 хувь нь бакалавр, 7.5 хувь нь суурь, 1.4 хувь нь бага, 6.4 хувь нь тусгай мэргэжлийн дунд, 4.2 хувь нь дипломын дээд, 0.7 хувь магистр түүнээс дээш боловсролын түвшинтэй байна. Энэ бол зөвхөн бүртгэлтэй ажилгүйчүүдийн мэдээлэл. Бүртгэлгүй ажилгүй иргэдийн тоог хэлэхэд хэцүү. Ямар ч байсан бүртгэлтэй ажилгүйчүүдийн мэдээллийг харахад дээд боловсролын дипломтой ажилгүй иргэд жин дарж байна.
“Зар мэдээ” сонины Даваа гаригийн /2021.08.09/ дугаарт “Цахилгаанчин ажилд авна. Мэргэжлийн үнэмлэхтэй, ажлын туршлагатай бол давуу тал болно. Ажилдаа хариуцлагатай хүн хайж байна” гэсэн зар тавигджээ. Дээрх зарыг ажил олгогч гурван сарын өмнө тавьсан ч өнөөдрийг хүртэл тэнцэх олдоогүй байна. Өнгөрсөн хугацаанд ажилд орсон ганц хүн нь үг даахгүй ажлаа хаяад явжээ.
Ажил олгогч хэлэхдээ “Тавдугаар сараас хойш тогтвор суурьшилтай ажиллах цахилгаанчин хайгаад олсонгүй. Зарчим, шаардлага тавихаар ажлаа хаяад явчихдаг хүн олон болжээ. Асуудлаа ярилцаад шийдвэрлэж болдгийг залуус ойлгохгүй байна. Өөрт нь ямар нэгэн зүйл таалагдахгүй, өөрийн дураараа ажиллах боломжгүй бол шууд ажлаасаа гарчихдаг" гэв. Сүүлийн үед ажилгүйдэл ч, ажлын байрны илүүдэл аль, аль нь нэмэгдсэн болохыг статистик судалгаанаас харж болохоор. Үүний шалтгаан нь ажлын ур чадваргүйгээс гадна ачаалал даах хүсэлгүй, тогтвор суурьшилтай ажиллах сонирхолгүй, амар хялбар аргаар өндөр цалин авахыг ч ажилчид хүсэх болсон нь ажил олгогчдод таалагддаггүй бол ажил олгогчдын зүгээс үзүүлдэг дарамт шахалт, бүдүүлэг, дээрэнгүй харилцаа, хандлагыг ажилчид тэсвэрлэхгүй нь олон. Энэ Монголын хөдөлмөр эрхлэлтийн салбарын том бэрхшээл зовлон болоод удаж байгаа юм.
АЖИЛ ОЛГОГЧ: АЖЛЫН ТУРШЛАГАГҮЙ БАЙЖ ЦАЛИНГАА ГОЛДОГ
“Барилгын туслах ажилд авна. Ажилдаа хариуцлагатай, тогтвор суурьшилтай, ажилч хичээнгүй хүнийг ажилд авна” гэх зараар хүний нөөцтэй нь холбогдоход “Өмнө нь анкет бөглөсөн хүмүүс дунд сонгон шалгаруулалт хийж ажилд авдаг байсан бол одоо сонголт хийх боломж алга. Бараг ирснийг нь авч байгаа" талаараа хэллээ. Ирж байгаа хүмүүсийн дийлэнх нь эхлээд цалингаа асуудаг нь ажил олгогчдод таалагддагүй аж.
Тэрбээр “Би 2014 оноос эхлэн хүний нөөцөөр ажиллаж эхэлсэн. Тухайн үед ажлын зар тавихад доод тал нь 30-40 хүн анкет бөглөөд 10-20 хүнийг сонгон шалгаруулалтад оруулдаг байлаа. Гэтэл өнөөдөр зарын дагуу 10 хүн залгана, гэхдээ ирж анкет бөглөх нь цөөхөн. Ажилд аваад удаагүй байхад л зарим нь хүнд, хэцүүг нь гайхаад явчихдаг. Ихэнх нь ажлын туршлагагүй байж цалингаа голдог” гэлээ.
Энэ мэт сул ажлын байр хөдөлмөрийн зах зээл дээр эрэлт ихтэй ч ажилдаа сэтгэлтэй зүтгэлтэй ажиллах боловсон хүчний дутагдалд Монголын хөдөлмөрийн зах зээл орсныг ажил олгогчид зовлон болгон тоочиж сууна.
АЖИЛ ГОРИЛОГЧ: ЦАЛИНГАА ӨГӨХГҮЙ ХУЛХИДДАГ
Харин ажил горилогч иргэдийн хувьд авч байгаа цалин нь амьдралд хүрэлцдэггүй, хөдөлмөрийн гэрээнд заагаагүй зүйлийн хийлэдэг, нэхдэг, илүү цагаар ажилласны мөнгө өгдөггүй, цагтаа цалингаа тавьдаггүй, нийгмийн даатгалаа төлдөггүй тухай гомдоллож байна. Зарим нь ажлын байрны дарамт шахалт ихтэй, байгууллагын дарга удирдлагуудын зүгээс ажилтнуудаа компанийг нь авч яваа хүмүүс гэхээсээ тэжээж тэтгэж яваа зарц боол аятай ханддагаас болж ажлаа өөрчлөхөд хүрдэг талаараа иргэн Б.Болорхүү ярив. Харин иргэн Н.Базар өмнөх ажиллаж байсан компани нь нийгмийн даатгалаа төлдөггүй, цалингаа цагтаа тавьдаггүйгээс болоод зээл авч амьдралаа дээшлүүлэх боломжгүйд хүрсэн тул ажлаасаа гарсан гэлээ. Мөн хувийн хэвшилд ажиллахад гэр бүлтэй байсан ч ганц бие мэт ажиллахыг шаарддаг нь хэцүү байдаг гэлээ. Харин албаныхан хөдөлмөрийн гэрээ байгуулж юу хийх, юу хийхгүй вэ гэдгээ эхлээд ярилцах нь олон эрсдэлээс хамгаална гэдгийг сануулж буй.
ЭРЭЛТ НИЙЛҮҮЛЭЛТИЙН ТЭНЦВЭР АЛДАГДСАН
Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн ажилтан “Ажил олгогч байгууллагуудаас захиалга авч, иргэдийг зуучилдаг боловч эрэлт нийлүүлэлтийн тэнцвэр алдагдчихаад байна. Ажил олгогч байгууллагууд нь уул, уурхай, барилгын салбарт туслах, өрөгч, цахилгаанчин, гагнуурчин зэрэг мэргэжлийн хүн авах сонирхолтой байдаг. Бодит байдал дээр ажил захиалагчдын ихэнх нь дээд боловсролтой, мэргэжлээрээ ажиллах сонирхолтой байгаа юм. Тухайлбал, хүний нөөц, хууль эрхзүйчийн орон тоо хайгаад байдаг. Гэхдээ манай хэлтэст ажил хайж ирэх хүн цөөхөн. Ажилд орох, ажиллах хүсэлтэй залуус байхгүй болж. Ихэнх нь Өмнөд Солонгос руу явах асуудлаар л хандаж байна. Тэгэхээр эрэлтэд тулгуурласан тусгай боловсролыг иргэдэд эзэмшүүлэх хэрэгтэй” гэлээ.
Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар ажиллах хүчний эрэлтэд бөөний болон жижиглэн худалдаа, машин мотоциклын засвар үйлчилгээ, барилгын туслах ажилтан, нягтлан бодох бүртгэл, барилгын инженер гэх мэт мэргэжлийн эрэлт өндөр хувийг эзэлж байна.
ХУВЬ ХҮНИЙ ҮНДСЭН ЗАН ЧАНАРТ СУУРИЛСАН УР ЧАДВАРЫГ ЧУХАЛЧИЛДАГ БОЛСОН
Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Г.Ганзориг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд 2021 оны нэгээс наймдугаар сар хүртэл нийт 9740 ажлын байрны 9740 захиалга ирэхэд 7155 иргэн бүртгүүлсэн байна. Үүнээс ажилд зуучлах үйлчилгээнд 6546 хүнийг хамруулахад 4159 хүн ажилд орсон. Харин цагийн бол түр ажлын байранд 1304 иргэнийг зуучилсан байна. Гурваас зургадугаар сард барилга, уул уурхайн ажил идэвхждэг бол есөөс арванхоёрдугаар сард үйлчилгээтэй холбоотой ажлын байрны захиалга нэмэгддэг.
Тухайлбал, наймдугаар сарын 2-ны өдөр гэхэд “Central Express” компани буюу CU 120 ажлын байр зарласан. Үүний хүрээнд хүний нөөцийн бүрдүүлэлтийн аян зохион байгуулахад нэг өдөрт 64 иргэн ирж ярилцлагад ороход дөрвөн иргэнээс бусад нь тэнцсэн. Эдгээр иргэдийг насны бүлгээр нь авч үзвэл, 18-25 насныхан 45 хувь, 26-30 насны иргэд 34 хувь, 31-35 насны иргэд 18 хувь, 36-40 насны иргэд гурван хувийг эзэлж байсан.
Ажил олгогчид шинээр ажилтан авахдаа ажил мэргэжлийн ур чадвар гэхээс илүүтэй хувь хүний үндсэн зан чанарт суурилсан ур чадварыг чухалчилдаг болсон.
Тодруулбал, ажил горилогчийн найдвартай, хариуцлагатай байдал, эерэг зөв хандлагатай байдал, цаг ашиглах, ачаалал даах, тасралтгүй суралцах, баг хамт олны нийлэмж, өөрчлөлтөд дасан зохицох чадварыг хамгийн ихээр чухалчилж байна. Хэдийгээр мэргэжил нь өөр ч үнэхээр ажиллах сонирхолтой байвал сургаад цааш нь дадлагажуулаад ажиллах сонирхолтой.
Залуус ажилд орохдоо тухайн компанийн нэр хүнд, цаашид өсч хөгжих боломжтой эсэхийг чухалчилж хардаг болсон байна. Харин нэг хэсэг нь өөрөө өөртөө ажлын байр бий болгох буюу гарааны бизнес эрхлэхийг чухалчилж байна. Цагийн сонголт нь уян хатан байх учраас өөрт цаг зарцуулах боломжтой гэж үзэх болж. Өнөөгийн зав чөлөөгүй нийгэмд ажил, амьдралын зөв зохистой тэнцвэрийг олох гэдэг нь чухал шийдвэрлэх асуудлын нэг болоод байна. Ажил, амьдралын тэнцвэргүй байдалд орсноор стресс ядаргаанд орж, ажил хийх бүтээмж маш ихээр буурдаг. Энэ нь хөдөлмөрийн зах зээлд ихээр ажиглагддаг” гэлээ.
ЗАГАС БАРЬЖ ӨГӨХӨӨР ЗАГАС БАРИХ АРГЫГ НЬ ЗААЖ ӨГӨХ ЦАГ БОЛЖЭЭ
Ийм үг бий. харамсалтай нь, Монголын төр загасыг нь барьж өгөх бодлого хэрэгжүүлсээр ирсэн нь хөдөлмөрийн зах зээлд доголдол үүсгэжээ. Монголд айл бүрт 1-2 хүн ажилгүй, бусдыгаа "мөлжиж" амьдарч байдаг гэх албан бус судалгаа бий. Хөдөлмөрийн насны 18-39 насныхан гэртээ аав, ээж, эмээ өвөөгөөрөө тэжээлгэн амьдарч болдог нь Монголын нийгмийн онцлог. Төрийн халамж хэт данхайсан нь хөдөлмөрийн зах зээлд сөрөг үр дагавар авчирч байна. Халамжийн "буян"-аар хоосон хонохгүй, хоёр идэхгүй амьдарч байгаа хүн Монголд олон. Энэ амьдралдаа дассан тэд ажил хийх сонирхолгүй байдаг. Тэд бусдын шахалт шаардлага дор тогтсон цагийн хуваарьт баригдан, байгууллагын тавьсан гэрээ нөхцөлийг мөрдөж ажил хийх дургүй байдаг гэнэ. Хөдөлмөрийн зах зээлд гарсан энэхүү цоорхойг нөхөхийн тулд төр халамжийн бодлогоо эргэн харах цаг болсон байна.
Нөгөө талаар ажлын байрны илүүдлийг их дээд сургуулиуд үйлдвэрлэж байна. Тэд дөрвөн жил мөнгөө авсан бол тэр хүний цаашдын амьдрал хамаагүй гэсэн хүйтэн сэтгэлгээнээсээ салах ёстой болж байна. Учир нь, дээд боловсролын дипломчид "дорд" ажил хийх дургүй. Тиймээс ажил олгогчийн тавьсан шаардлагыг хангадаггүй аж.
Түүнчлэн ажил олгогчид хандлагаа өөрчлөх цаг болсон. Цалин хөлсийг нь цагтаа тавихгүйгээс гадна нийгмийн даатгалаа ч төлдөггүй компаниуд олон. Ажилчдаа үнэт капитал гэж харахаасаа илүү зарц боол мэт үнэлдэг нь ч бий. Хөдөлмөрийн хөлсний хамгийн бага цалин өгөөд түүнийгээ "тэнгэрийн хишиг" мэт загнах захирлууд ч бий. Тэгэхээр хаана, хаанаа хандлагаа өөрчлөх цаг болсныг ч ажил олгогч, ажилтан, албаны хүмүүс өөрсдөө хүлээн зөвшөөрч сууна.
зочин 2021-08-10 103.212.116.158
со очиж ажил хийхэд 3-4жилийн хугацаанд монголд 40-50жил ажиллаад байргүй,хадгаламжгүй тэтгэврийн мөнгө гэж хусам төдий юм өгдөг.гэтэл тэнд ажилласан хүн цаг хугацаа залуу насандаа байртай хадгаламжтай болоод монголдоо ирж бна.энэ бол залууст маш хэрэгтэй.залуу насандаа 4-5жил ажиллаад ирэхэд монголд насаараа ипотеkийн зээл төлж байр авна.гэтэл со ажиллаад ирэхэд цаг хугацаа хожиж залуу насандаа байр сууц машин,хадгаламжаа али нэгийн хийгээд ирж бна.манайд бол эсрэг
Зочин 2021-08-10 180.149.93.98
ӨӨРСДӨӨ ТЭГЭЖ ШУДАРГА ЦАЛИН ӨГЧ, ТЭГЭЖ ШУДАРГА АЖИЛЛУУЛЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ БАС ЗАЛХУУ ЭНЭ ТЭР ГЭЖ ХУДЛАА ЯРЬНА. БАС НЭГ ХУДЛАА ЯРИЖ БАЙГААД ХҮНИЙ ХҮЧ, ХӨДӨЛМӨР, ХӨЛС ЦУСЫГ ХЯМД СОРОХ ГЭСЭН МУУ АРГАТАЙ
зочин 2021-08-10 202.9.46.182
Цалингаа өгдөггүй, Цалин буух өдөр Хашаа хороо, хог новшоо цэвэрлүүлдэг, Тэгээд Шөнө 11 гэж харьдаг, Хог н**ш, Арчаагүй хулгайчаар дууддаг
Зочин 2021-08-10 180.149.93.98
Хөдөлмөрийн тухай хуульд заасан 7 хоногийн 40 цаг гэсэн ажлын цагийг мөрддөг компани гэж байхгүй. За тийм байж гэж бодоод ажиллаа гэхэд дахиад Хөдөлмөрийн тухай хуульд заасан илүү цагийн мөнгийг олгодоггүй. Тэгэж яривал Хөдөлмөрийн гэрээгээ мөрддөг газарч гэж байхгүй.
Зочин 2021-08-10 103.50.206.95
Залуусаа одоо хөдөлмөрөө зөв үнэлүүлдэг газар ажиллая, бүгдээрээ ухамсартай хөдөлмөрч япон хүүхнүүдтэй сууцгаая тэгэх үү эхнэртэй хүмүүс нь залхуу эхнэрээсээ залхаж байгаа биздээ? Бүр сүүлдээ нөхөр нь хоол хийх ёстой юм шиг хандлага гараад ирлээ хүүхнүүд бүр даварцан.
Зочин 2021-08-10 180.149.93.98
Япон хүүхний зардлыг дийлэхгүй л дээ. Дээрээс нь бүх цалинг чинь хурааж авна ш дээ. Японы хүүхнүүд бол эрх муур шиг л амьтад байдаг ш дээ
Зочин 2021-08-10 103.26.193.151
Япон эхнэртэй байсан юм шиг сайхан бурж байх шив. Чам шиг тэнэгтэй суух япон байхгүй ээ, байхгүй, бүү горьд.
Зочин 2021-08-10 202.131.232.18
Маш гайхалтай нэг юм байгаа нь Өмнөд солонгосд очихоороо манайхан маш сайн ажиллаад өдөрт 300- 500 мянга хүртэл монгол төгрөгтэй мөнгө олоод гэр орон руугаа явуулаад ирээд байр сав, машин тэрэг авчихдаг. Мэдээж монголд ингэж өгөх боломжгүй ч ажил олгогч нар заавал хүнээс ажлын туршлага шаардаад байдаг, солонгосд ажлын туршлага шаарддаггүй ажлын цаг, бүтээл үр дүн чухалчилдаг үүгээрээ л солонгос орон хөгжөөд ажилгүйдэлгүй бүр гаднаас ажиллах хүчээ авч байна.
Зочин 2021-08-10 180.149.93.98
Солонгос руу визгүй гардаг болгочих, тэгээд залуучууд залхуу байна уу? захирал нэртэй луйварчид харамч байж уу? гэдгийг хараарай. Хөдөлмөрийг шударгаар үнэлдэг газар бол монгол хүн шиг ажилсаг хүн байхгүй шүү. Япон хүүхнүүд амьдралын төлөө амь бие хайргүй ажилладаг болохоор монгол залуутай архичин байсан ч хамаагүй сууна гэж ярьдаг. Ийм байхад залхуу гэж худлаа хуцна, эхлээд хөдөлмөрийг шударгаар үнэлээд сурчих
Зочин 2021-08-10 66.181.176.226
Юмны үнэ ньдэлхийн зар зээлийн үнээс өндөр
Цалин нь дэлхийн жишгийн 20 хувьд хүрэхгүй болохоор хэн ажил хийж бие зовоох вэ халамж аваад хэвтэж байсан нь дээр
эсхүл гадаадад гарч хүний хөдөлмөр үнэлдэг газар ямар ё хамаагүй муу ажил хийсэн нь дээр
Новшийн монгол бүр мөсөн дампуурч хятадын нэг хэсэг болсон нь дээр
Зочин 2021-08-10 180.149.93.98
Японд бол захирал нь ажилчдынхаа өмнө бөхөлздөг. Учир нь та бүхий хөдөлмөрийн дүнд манай компани тогтож байгаа гэж үздэг учир. Монголд бол би чамайг тэжээж байна, чи надад долгинох ёстой гэж харьцдаг. Олигтой цалин ч өгдөг юм шиг. Энэ доор залуучуудыг залхуу арчаагүйгээр нь дуудаад байгаа гарууд тийм л овоо юм бол Япон, Солонгос, Америк, Европ руу визгүй гардаг болгочих, залхуураад энд үлдэх хүн гарах нь уу хараарай
Зочин 2021-08-10 66.181.177.243
Хөдөлмөрийн бирж гэж цаасаар худлаа мэдээ гаргаж ажилласан болж цалин төсөв үрдэг хулхи ажлыг үндсээр өөрчлөн шинэчлэх цаг болсон байнаа. Ариунтуяа сайдаа…..
Зочин 2021-08-10 202.126.90.83
Их сургуульд хамгийн сайн сурлагатай хүүхдүүдийг аваад бусадыг нь мэргэжилтэй ажилчин болгох хэрэгтэй бхаа. Тэр нэг шал дэмий хувийн их сургууль нэртэй юмнуудыг шат дараатай цөөл.
Зочин 2021-08-10 180.149.93.98
тэгэхээр байна ш дээ, үнэтэй чанартай сайн сургуульд сурдаг, өндөр үнээр гэрийн багшаас давтлага авдаг мөнгөтэй айлын хүүхдүүд л давуу байдлаа ашиглаад боловсрол эзэмшиж, энгийн дундаж болон түүнээс доош давхаргын хүүхдүүд ямар ч боломжгүй болно. Дээрээс нь үнэхээр мэргэжилтэй ажилтанд өндөр цалин өгдөг болвол энэ асуудал өөрөө шийдэгдэнэ. Жишээ нь Оюу-толгойд гадаадад мундаг мундаг сургууль төгссөн залуучууд хар гэгдэх ажил хийгээд л явж байна. Яагаад гэхээр жирийн ажилчин байсан нь цалин илүү
Сок 2021-08-10 202.126.89.155
Хойд Солонгосоос ажиллах хүч оруулж ирвэл. Хаана хаанаа сурж магадгүй л юм.
Зочин 2021-08-10 66.181.186.60
Олон улсын хоригт орсон.
Зочин 2021-08-10 66.181.164.175
ГАЙГҮЙ АЖИЛ ХИЙДЭГ ЗАЛУУС СОЛОНГОС ЯВСАН ЭНД ЯМАРЧ ЧАДВАРГҮЙ ЗАЛХУУ ХАЛАМЖ ААВ ЭЭЖЭЭРЭЭ ТЭЖЭЭЛГЭДЭГ ХҮМҮҮС ҮЛДСЭН ЯМАРЧ АЖИЛ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АЧААЛАЛ ҮГ ДААЖ ЧАДАХГҮЙ ЦАЛИН ГОЛДОГ ИЙМ ЗАЛУУСААР ДҮҮРЧЭЭ
Зочин 2021-08-10 180.149.93.98
чи захирал нэрээр хүн доромжилж, цалинг нь луйварддаг гаруудын нэг үү
жинхэнэ буруу эргэлт хийсэн монголчууд 2021-08-10 66.181.182.94
Ажил олгогч нар өөрсдөө гэмгүй юм шиг царайлхаа боль. монголд ямар нэгэн мэргэжил эзэмшээд ажилд орхоор яг мэргэжлээрээ дагнаад ажиллах боломж байхгүй хөрвөх чадвар гэдэг гоё халхавчаар хаа хамаагүй ажил хийлгэнэ. дан ганц мэргэжлээрээ дагнаад ажилвал илүү чадварлаг болж дэлхийд гарах ч юм билүү хэн мэдлээ. ажил олгогч нар ажилчдын бүх боломжийг боомилж байдаг. бас ажилчид нь даргаасаа ядуу амьдрах ёстой. хувь хувьсгалын гэлтгүй бүх дарга нар бөгсөө долоолгох дуртай байдаг.
Зочин 2021-08-10 192.82.64.248
та өөрөө хөрөнгөө гаргаад, эрсдлээ үүрээд, татвараа төлөөд, ажлын байр бий болгоод, төрийн механизмтай нүүр тулаад, хүмүүст ажил олгоод ажиллаад үз дээ, адлхан л хүн юм чинь та ч гэсэн чадмаар л юм, яагаад ажил олгогчийг элдвээр нь хлээд ажлыг нь хийх гээд байгаа билээ?
Зочин 2021-08-10 103.50.206.95
3-4 жилийн өмнө компанууд анкетаа өгөөд байхад ч авдаггүй байсан
Зочин 2021-08-10 103.26.193.151
Анкет бөглөөд л ажилд орох гэж юу байх вэ дээ. Иймхэн энгийн зүйлийг ойлгохгүй тэнэг хүнийг хэн ажилд авав гэж.
Зочин 2021-08-10 203.91.115.247
bolovsroliin system dampuursan haragddagdaa. ajiliin bairand tentseh hun mash hovor bolson. yum hiie uuriiguu haruulya gehees iluu busadtai baritssan, ataach jutuuch,8 zalhuu humuus kl boltsoojdee. deer n hel am n hugjchihsun.
Tr 2021-08-10 66.181.186.60
Ажилгүй, арчаагүй, залхуу нөхдүүд ингэж явсаар нэг мэдхэд тэтгэврийн насанд хүрнэ. Тэр үед тэтгэврийн насыг багасга гээд л орилолдоод эхэлнэ. Төлсөн татвар нь бага тул бага тэтгэвэр авна. Тэтгэвэр нэм гэж шаардахаа ч юу гэж мартав гэж.
Эрх чөлөө 2021-08-10 202.126.89.180
Гээндээ ч гоондоо ч
Зочин 2021-08-10 202.21.108.36
Ажил олгогч нар мэдлэггүйн улмаас янз бүрийн бүтэхгүй хүсэлт шаардлага гаргах тохиолдол байдгыг мэднэ, мөн би л чамд ажил өгч байна хэмээн дээрэлхэх, дорд үзэх тохиолдолд энэ хүнтэй цаашаа хол явах хэрэггүйг мэдрээд гарах хүмүүс байна. Ажиллуулаад цалинг нь өгөхгүй сурсан гарууд ч байна. Ажлыг нь хийх мэдлэг, чадвар сэтгэл үгүй залхуучууд ч бий. Хүнтэй харьцах, хүндлэх соёл аль алинд нь ч бхгүй бж болно.Хаана хаанаа байгаа.
Зочин 2021-08-10 180.149.93.98
худлаа хэлж ажиллуулчаад цалингаа өгөхгүй таг алга болдог биз дээ. сар гаруй хөдөө ажилласан цалингаа наадмын өмнө авах байсан ч одоо хүртэл авч чадахгүй л байна. Компаниуд нь эхлээд хэлсэн амандаа цалингаа өгдөг болчих. бас болоогүй ээ. яг цалингаа өгөх болохоор 14 хоногийг нь барьцаа гээд аваад үлдэчихнэ. тэгчээд бас ажил хийх хүн олдохгүй байна гээд худлаа яриад байгаа юм аа
Аргаа барсан ажил олгогч 2021-08-10 139.5.217.96
ОДоо ерөнхийдөө Архичин, худалч , хулгайч, нар нь үлдчихээд байгаа, эсвэл юуч мэдэхгүй мөндөлнүүд.Хүний тоног төхөөрөмж эвдэж хаячихаад тоохч үгүй, эвдрэх ёстой юм эвдэрсэн. Машин онхолдуулчихаад хаяад зугтаачихна. Цэрэг цагдаа нь яах ч үгүй. Ийм малнууд УБ-гээр дүүрчээ. Нэг жаахан юм сурчихвал НЯНГАР хаданд гарчихнаа, цалин нэмхийг шаардана., бусдыгаа уруу татна, архидана… Жаахан эрүүл ухаантай, гайгүйгүүд нь Со -ч юм уу биеэ даагаад машин тэрэг аваад алга болсон…Эсвэл хойд солонгосоос ха
Зочин 2021-08-10 66.181.181.251
халамжаа багасгахгүй бол сөнөнө
Зочин 2021-08-10 103.50.206.95
Аваад байгаа халамж үнэхээр алга. Юу гэж ойлгох уу?
Мөнх 2021-08-10 64.119.22.116
Аймаг сумын төвүүд тэр чигээрээ ажилгүй тэжээвэрүүд , ажилж байгаа 11 цаг хүртэл ажилаа эхлэхгүй , халамжаар амьдарж болоод байх шиг байна
Зочин 2021-08-10 202.126.89.77
Ажил олгогч гээд байгаа нөхдүүд хандлагаа өөрчил цаг үеэ мэдэр урьд нь ийм байсан гээд муйхарлаад байвал тэр урьдийн явдал чинь ул болсон. Мангарлаад ажилд хүн ирэхгүй бна гээд л сууж бай
Зочин 2021-08-10 180.149.93.98
яг зөв дандаа цалин дээрээ хулихдана
Anhaar 2021-08-10 64.119.20.214
Hyatad ajilchidiig oruulj irmeer bna munguu shal demii zalhuu uher mongluudad ugmuurgui bna shyy
иргэн 2021-08-10 202.126.89.134
Гурван зуун мянган төгрөг аваад гудамжинд жагсахаа илүүд үздэг болсон шүү дээ Монголын ирээдүй чинь, анархист ардчилал, нео лебарилизм 2 чинь үндсэндээ ийм л хүмүүс хүмүүжүүлж байгаа юм даа.
Bataa 2021-08-10 192.82.69.39
Bas deer n hunii erh bol mongol ulsiig ustgaj sunuuj baigaa ayultai zevseg bollooo.
Ичээч 2021-08-10 202.9.40.56
Бөөн алдаа! Ийм юм бичиж байгаа сэтгүүлч нийтлэж байгаа сайт нь ч тэр ичмээр байна шүү!
Зочин 2021-08-10 64.119.22.177
Бөөн алдаа байвал уншихаа больчих. Сэтгүүлч олдохгүй хэцүү бна. Сэтгүүлч хийснээс нийтийн дуу дуулах, эсвэл хошин шогч болж марзагнах Монголд илүү мөнгөтэй илүү нэр хүндтэй болчоод бн.
X 2021-08-10 202.131.229.146
Odoo tegeed yahavdee alddagui hun haa baihavdee ahiad aldahgui baiho.
Зочин 2021-08-10 192.82.64.208
ajil olgogch n hun shig ajil uneleed tuunii daguu tsalingaa ugchihdug bol yu gej iim yum garahviidee! manaid baidag kompaniud dandaa l ajilchidaa muridag hulhiddag, turiin alba ch adilhan. harin z generation huuhduud yum hiij chadahgui yum baij tom tom hutsaj yum hiij chadahgui hiij uzeegui yum baij tsalingaa goldog neg mangar yum baigaa baigaa. huurhiis uruvdmuur, tegeed iim zaluuchuud Mongoloo avaad yavna geheer buur gutarmaar!
Зочин 2021-08-10 180.149.93.98
яг зөв цалин дээрээ дандаа хулихдана
Bim 2021-08-10 108.60.189.134
Ali alindaa l uchir bna da. Minii ajilchin geed zui bus haritsaad baival hen ajillah ve de.Ajilchidtaigaa zuv bolovson haritsah heregtei.