Барилгачдын талбайн зүүн талд анхны Европ эмийн сан байрладаг. Түүхэн дурсгалт энэ барилгыг монголчууд “Цагаан хааны аптек” хэмээн нэрлэдэг байв. Гэвч өдгөө 100 гаруй жилийн түүхтэй хуучны тоосгон байшинг хүмүүс тэр бүр анзааралгүй дэргэдүүр нь өнгөрөх болж.
Өнгөрсөн хавраас түүхэн дурсгалт барилгыг тойруулан хашаа татаж, засварлаж эхэлжээ. Хэдийгээр барилгын бүтцийг өөрчлөхгүйгээр засч байгаа нь сайшаалтай ч Чингэлтэй дүүргээс хяналт тавьж, мэргэжлийн сэргээн засварлах компани ажиллаж буй нь эргэлзээтэй.
Монголд түүхэн дурсгалт барилгыг сэргээн засварладаг мэргэжлийн компани гарын арван хуруунд багтам цөөн. Ингэхдээ тусгай эрх авдаг гэдгийг судлаач хэлсэн юм. Гэтэл өнөөдөр түүхэн он цагийг туулсан хуучны ховор барилгыг хэн дуртай нь засварлах нэрээр нурааж, эвддэг нь нууц биш болсон.
Барилгын хашаанд ажилчид байхгүй, нам гүмхэн угтав. Манаачаас нь асуухад “Өнгөрсөн хавраас л барилгыг засварлах ажил эхэлсэн. Барилгачид долдугаар сард хэд хоног ажиллаж байгаад больсон. Одоо энд барилгын ажилчид байхгүй” гэлээ.
"ЭНЭ БАРИЛГЫГ 2015 ОНД СОЁЛЫН ӨВД БҮРТГЭЖ АВСАН"
УЛААНБААТАР ХОТЫН МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТАН Г.ОЧБАЯР:
-“Цагаан хааны аптек” хэмээн нэрлэдэг энэ барилгыг 1909 онд барьсан. Өөрөөр Европ эмийн сан ч гэж нэрлэдэг. Энэ барилгыг 2015 онд соёлын өвд бүртгэж авсан. “Шунхлай” компанийн өмчлөлд байдаг. Одоо барилгын бүтцийг өөрчлөхгүйгээр засварлаж байгаа ч соёлын өвд бүртгэж авсан барилгыг мэргэжлийн сэргээн засварлах компаниар хийлгэж байгаа эсэхэд хяналт тавих шаардлагатай байгаа. Хэдийгээр барилгыг соёлын өвд бүртгэсэн ч тухайн өмчилж байгаа компанитай ямар ч гэрээ байгуулаагүй юм билээ. Анх “Энэ барилгыг буулгаж байна” гэхээр нь очоод уулзахад “Барилгыг нураахгүй. Засвар хийнэ. Модон ханыг нь хүртэл өөрчлөхгүй” гэсэн. Клубын үйл ажиллагаа явуулдаг юм билээ. Удахгүй дүүргийн хамгаалалтад авахаар НИТХ-аар батлуулахаар ажиллаж байна.
"ТҮҮХЭН ДУРСГАЛТ БАРИЛГЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАХАД СУДАЛГАА МАШ ЧУХАЛ"
АРХИТЕКТОР Г.НЯМЦОГТ:
-Түүхэн дурсгалт барилга байшинг мэргэжлийн сэргээн засварлагч засах ёстой. Хуучин Түүх соёлын дурсгалыг сэргээн засварлах газар гэж байсныг 1990-ээд оны эхээр хувьчилсан байдаг. Одоо ч тэр үйлдвэрлэлийн баазын тоног төхөөрөмж архивт хадгалагдаж байгаа. Орчин цагт энэ газрыг нэн даруй байгуулах хэрэгтэй.
Миний хувьд түүх дурсгалын бүхий л барилгыг сэргээн засварласан хүн. Хүн нүдний эмчээр шүдээ эмчлүүлэхгүйтэй адил шүү дээ. Түүхэн дурсгалт барилгыг сэргээн засварлахад судалгаа маш чухал. Тухайн барилгыг ямар материалаар барьж, ямар будгаар будсаныг нь судална. Тэрнээс биш хэн нэгэн мөнгө цацаад л тендер авч, будаг шунхдаад л болчихдог ажил биш.
АНХНЫ ЕВРОП ЭМИЙН САН 112 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ
Одоогийн Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн хойд талд байрлах жижиг ногоон байшинг 1909 онд байгуулсан түүхтэй. Хувьсгалын өмнө Их хүрээнд Оросын консулын бие хамгаалах цэргүүд болон Оросын харьяат нарт үйлчлэх Европ эмнэлгийн амбулатори ажиллаж, монголчууд хааяа үзүүлдэг байжээ.
Тэр амбулаторийн харьяанд 1910-аад оны үед Европ эмийн сан байгуулсан байна. Хувьсгалын ялалтын дараа уг байшинд Цэргийн оёдлын үйлдвэр, Ардын засгийн цагдан сэргийлэх байрлаж байжээ. 1925 онд Эрүүлийг хамгаалахын харьяанд Европ эмийн санг байгуулж, 1930 онд уг байшингийн зүүн талд нэгэн шинэ байшин барьж, тэнд шилжүүлэн байрлуулсан нь нэгэн үе Нэгдүгээр аптек гэгдэж байв. Түүнээс хойш хотын аптекуудын удирдах контор олон жил байрлаж байсан юм.








Гэрэл зургийг Л.Энх-Оргил
Зочин 2021-08-10 202.126.89.164
100 айлын хэдэн би чаднаа нар ажиллаж бгаа биз
Зочин 2021-08-10 202.126.90.78
100 айлын гэр хороололд байдаг хэдэн шавар амбаарыг бүртэг
Зочин 2021-08-10 202.126.90.78
Монгол орны хөдөө малчны хотонд өссөн хүүхдүүд ухааны цараар хамаагүй илүү байдаг ямарч бэрхшээлд нугархгүй
Зочин 2021-08-10 202.126.90.78
Өв соёлын уран барилга монголд хийдийн модон зангилаагаар барьсан ганц ширхэг хадаас ороогүй барилгуудыг хэлэх байх түүнээс он хуучин шавар барилгуудыг түүх дурсгал гэхгүй байлгүй ямарч улс оронд дахин давтагдашгүй бүтээлийг өвөрмөц хийц урлангаар түүхийн өв соёлд бүртгэнэ
Зочин 2021-08-10 75.155.149.227
Enenees iluu tuuhen dursgalt baishin musei hoshoog ustgachihdag mortloo ene yu ch ugui bol balgas tuuhseed baih yum bish shahuu yumiig sergeen bosgono ch geh shig manai ulsad er ni eruul hun uldeegui bololtoi
Batbold yun tuuhen uv be! 2021-08-10 108.53.177.147
Orosiin hamgiin uruvdmuur sayshnii baishing butsaj gazriin ni ashiglah ni deer bishuu. Tuuhiin muzei geed baisan shig
Лавлаа 2021-08-10 64.119.24.176
Монголчууд бидний түүх нуурааж шатаах түймэрдэх үйлдлээр л дүүрэн. Өөрсдийн гараар барьж бүтээж эвлүүлсэн нь багахан даа. Нураах л байлгүй Сүүлийн үед техник технологийн хөгжлийн нөлөөнд автаад хэдэн цутгамал барилга босох болсон
Зочин 2021-08-10 172.58.84.221
Iim baishingiin une tsene gej yu baihav dee yamar ch gaihaltai shiidel alga azaar100 jil tessen l yum baigaa biz nuraagaad orchin ueiin saihan donj mayagtai baishin barival deer shdee hotiin tovd hairan gazar shuudee
өндөр настан 2021-08-10 43.242.243.150
60 аад оны үед тэр хоёр давхарт нь сүүдэр ший гардаг байлаа
Зочин 2021-08-10 64.119.22.177
Бид монголчууд 100 жилийн өмнө ийм байшин барьж байсан нь бусад оронд 1000 жилийн өмнө барьж байсантай адил үнэтэй эд гэсэн утгатай юм бичээд зураг хөргийг нь аваад ЮНЕСКО-д бүртгүүлэх гээд манайхан очсон юм бна лээ, тэгсэн шууд түргэн дуудаад бүгдийг нь сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлчихсэн гсэн.
Зочин 2021-08-10 139.5.219.87
Хахаха
Зочин 2021-08-10 66.181.183.82
Ийм байшинг түүхийн дурсгал гэж хэн хэлэх билээ.Хэн сонирхох юм бэ. Үүний оронд шинэ уран загварын барилга барихыг хичээ.Үргүй зардал гаргалаа гэж бүү туйлшир.Хуучин хот дотор Дубай сүндэрлээд эхлэлээ гээд л гадаадын ихэнх хотуудыг гайхан магтаж, уран гоё хийцийн барилгуудыг нь харуулаад л байх юм.Монголчууд бид үүнээс хоцорч,чадваргүй хоцродсоноо дуудуулж, муу үг сонсож байх ёстой юм уу.
Зочин 2021-08-10 202.179.24.123
huuchin Shanhai deer shine Shanhai barigdahdaa huuchnaa huu hamsan bdag.
болдоо 2021-08-10 150.129.143.78
….. илжирч муудан, ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг нураахгүй гээд яах болж бна, шал тэнэг юм ярих юм аа … кккк
Зочин 2021-08-10 122.201.22.3
Байшин сонирхох гэж хадгалдаг юм биш.Түүх дурсгал гэдэг утга байна.Элэнц Өвөөгийн чинь хуучин дээл байвал хаяхуу?элэнц эмээгийн чинь аяга хаях уу? Хэн цай уудгийн энэ тэр гэх үү? Чи орк уу?
Зочин 2021-08-10 66.181.161.71
Хөдөөний голдуу хөлдүү толгойнууд төр засгийн өндөрлөгт хүртэл гарчихаад мунхаглах нь бүр жирийн үзэгдэл болж, тэр нь нийгмийн сэтгэлгээний эталон болох шинжтэй!!! "Юм мэдэхгүй атлаа мэдэхгүйгээ мэддэггүйг илжиг хэмээнэ"!!!
Зочин 2021-08-10 202.179.24.123
Шургааган байшин байна шт. Юун тоосго. Нарийн шулуун моднуудыг босгож өрөөд дээр нь шар шавар нялдаг. Хуучны ядарсан арга. Баруун аймгийнхан байшингаа ингэж барьдаг байсан. Сэлэнгэ, Дархан ихэвчлэн дүнзэн байшин. Харин Улаанбаатарынханд хувьдаа байшин барих тухай ойлголт огт байгаагүй, гэр ачиж ирээд хашаа татаад буучихна тэгээд болоо.
зочин 2021-08-10 103.212.116.158
байшин,зам барихыг хөгжил гэдэг үгүй юм.хүнээ хөгжүүлэхыг ухамсар оюун ухаан сэтэхүйг тэлж хөгжүүлэхыг улс орны хөгжил гэж ярина шүү дээ бие биерүүгээ дайрч давшилж бгаа чини та нар ухамсар сэтгэлгээний доройтолд орж хүнээ хөгжүүлж чадаагүй нийгмийн үзэгдэл бөлгөө
oc 2021-08-10 216.38.195.77
jyx
bo 2021-08-10 216.38.195.77
c
zochin 2021-08-10 66.181.161.125
энэ нураа гээд байгаа хүмүүс үнэхээр харанхуй хүмүүс юмаа.Энэ нь нүүдэлчин зан заншилтай холбоотой байх даа. Улсын нийслэлд хөдөөний баахан хүмүүс ирчихээд хэдэн өндөр дөрвөлжин байшин харчихаад л гоё гэж боддог. УБ хотын унаган хүмүүүст хуучих байрыг нураахад ямар их муухай байдагийг хөдөөнийхэн Мэдэхгүй дээ,мэдэхгүЙ. Одооны ХХБ-ны оронд хүүхдийн номын сан, одоогийн UBH оронд орон сууц, түүхийн музей гээд олон сайхан барилгыг нураажээ. Хөдөөгөө очиж нураацгаа.
Хотын хүн гэх тосгоны тоос 2021-08-10 108.53.177.147
Сэтгэлгээнээснн сөлж орчин үетэйгээ ойртохыг бодӨөрёдөө stick in the mud bolchihjee
Зочин 2021-08-10 124.158.70.168
үхсэн ацных нь гэнээ. чамд овог байдаг биздээ. тэр нь бас ац уу. хуучин нураах гэдэг өвчин тусаа болов уу.
Зочин 2021-08-10 192.82.71.149
Засаад сайхан самбар танилцуулга монго англиар хийж тавь,
Иргэн 2021-08-10 203.98.77.126
Үхсэн ацных нь соёлын өв байдгийн, нураа
Зочин 2021-08-10 202.179.25.81
Соёл гэж мэдэхгүй хүн бололтой. Өв гэж бас үгүй биз дээ. Аягүй бол овог ч үгүй байхдаа. Ийм л Бутач овогтнууд хамаг юмаа нураагаад, нэг л өдөр Монгол гэж юу байдаг юм бэ? Алив тэр үлдээсэн соёлыг нь үзүүл дээ. гэж бидний амыг асууна даа. Тэгээд үзүүлэх юм байхгүй болохоор, за тэр харав уу, Монгол соёл үгүй юм чинь монгол гэж юм баыхгүй гээд бидний хоромсгийг хураагаад явна даа.
Зочин 2021-08-10 103.57.95.246
Ач холбогдол муутай барилга, өвөрмөц давтагдашгүй юм алга. Эмийн сан байсан л юм бга биз. Түүхийн ач холбогдол алга.
ган 2021-08-10 66.181.161.3
ялзарсан хуучин байшин хэнд хэрэгтэй юм бэ. модон хучилттай шавар байшин шүү дээ. эрүүл мэнд амь насаа бодвол нураах хэрэгтэй
Зочин 2021-08-10 192.82.84.65
энэ чинь түүх шдээ. Европд, дэлхий даяар 100, 1000 жилийн настай байшингууд тэр чигээрээ байж байхад манайх яагаад ийм юм бэ. Арчилж тордоод, засаад сэргээгээд үлдээх ёстой болохоос нураана, эвдэнэ гэж тэнэгтэхээ одоо болих хэрэгтэй шдээ. Зарим улсууд хотын хуучин түүхэн төвөө хуучнаар нь үлдээгээд шинээр хотоо тэлж барьж байхад, өнгөрснөө үгүйсгэж, түүхтэй бүхнээ нурааж эвдсэнээр сайхан болно гэж эргүүтдэгээ одоо болиосой. Сайн ч муу ч өнгөрсөн түүхээ хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй.
Зочин 2021-08-10 172.58.84.221
Ur hiits arhitektur saitaig ni avch ulddeg shuu dee
Л.Лхагва 2021-08-10 202.9.46.185
Энэ уран барилгын хосгүй үнэт байгууламж юм уу .Хөнц чийгнээс өөр юу ч байхгүй. Буулгаад орчин үеийн сайхан барилг байшин барих хэрэгтэй.
Зочин 2021-08-10 192.82.84.65
энэ чинь түүх шдээ. Европд, дэлхий даяар 100, 1000 жилийн настай байшингууд тэр чигээрээ байж байхад манайх яагаад ийм юм бэ. Арчилж тордоод, засаад сэргээгээд үлдээх ёстой болохоос нураана, эвдэнэ гэж тэнэгтэхээ одоо болих хэрэгтэй шдээ. Зарим улсууд хотын хуучин түүхэн төвөө хуучнаар нь үлдээгээд шинээр хотоо тэлж барьж байхад, өнгөрснөө үгүйсгэж, түүхтэй бүхнээ нурааж эвдсэнээр сайхан болно гэж эргүүтдэгээ одоо болиосой. Сайн ч муу ч өнгөрсөн түүхээ хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй.
Hurelsuh 2021-08-10 49.0.137.33
Nuraagaad saihan undur bariga bari. ugaasa bobonar orognodog umhi gazar bolson
Zochin 2021-08-10 202.126.90.66
Huuchnaarani uldeej zasvarla uur yum bhgu
иргзн 2021-08-10 202.179.24.66
Ардчилсан нийгэм чинь уг нь Засаж сэргээж тордоод Гадны жуулчидын нүдийг хужирлаж Нүдий нь баясгадаг байхад манайд эсэргээр нь Хуучны гэсэн тодотголтой бүхнийг устгаж одоо бүүр Залуус нь 50 дээш насныхныгаа бушуу Үхэж дуусаасай гэж Харааж ерөөдөг болжчихсон шүү дээ, тэгвэл энэ Улс хөгжих гээд байна гэнэ шүү,
Зочин 2021-08-10 124.158.70.168
нээрээ үргэлж энэ насан дээрээ байх гэж боддог юм болов уу
zochin 2021-08-10 202.179.26.240
chedcheen tuuchen barilguud baidag !!!, zaaval ingej ustgaj ugui chiich estoi umuu!!!, naad daranguillaa bolioochee. Eronchii said chaana bna, ydaj naad barilgaa avaj uldeech!!!
Gan 2021-08-10 119.40.98.177
Ямар юмны соёлын өв байх вэ дээ. Нурааж хотын өнгө үзэмжийг сэргээх хэрэгтэй. Түүхэн барилга бүрийг соёлын өв гэж туйлшрах хэрэггүй
Зочин 2021-08-10 66.181.186.133
Дэмий биз дээ. Буулгах хэрэгтэй. Түүнээс илүү дурсгалтай зүйлсээ буулгачихсан шүү дээ.
Зочин 2021-08-10 202.126.89.55
Музейгээ нураачихсан улстай юу ярих вэ наад дөрвөлжин ямар ч дизайнгүй шавраа нураа
Зочин 2021-08-10 139.5.219.87
Эргүү малнууд соёлын өв ч гэх шиг. Амбааруудаар юугаа хийдэг юм. Хөгжилд гай болсон оркууд зайл.
Зочин 2021-08-10 139.5.217.171
Хөлдүү тэнэг мангар Үхэр Монгол
Зочин 2021-08-10 202.131.225.197
Нураа нураа , энэ одоо юун шавар амбаар шиг барилгыг “Цагаан хааны аптек” ч гэх шиг,
Зочин 2021-08-10 139.5.217.171
Үхэр Монгол
Зочин 2021-08-10 66.181.161.36
Шилмэл орк
Болд 2021-08-10 66.181.161.77
Түүхийн баримт болох барилгуудыг нураасаар бгаа үүний нэг жишээ нь Новател зочид буудлын урдах Богдын засгийн газрын барилгыг нурааж нийтийн байр барьж бгаа ийм маягаар нураагаад байхаар бид нарт түүх гэж юм үлдэхгүй шүү.бидниы хүүхдүүдэд харанхуй нийгэм үлдэж бна.