Жастин Бибер арьс өнгөөр ялгаварлах үзэл гаргасан кантри стилийн дуучин Морган Уолленийг мэдэлгүйгээр дэмжсэнийхээ төлөө шүтэн бишрэгчдээсээ уучлалт хүсчээ. Тодруулбал, тэрбээр твиттер хуудаснаа Уоллений “Dangerous” цомгийн зургийг байршуулан “Love this album” буюу “Уг цомгийг таалаарай” гэсэн нь асар олон шүтэн бишрэгчдээсээ шүүмжлэл хүлээхэд хүрсэн байна.
Тэрбээр тун удалгүй бичлэгээ устгамагцаа “Энэ цомгийн эзэн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гаргасан болохыг сая л олж мэдлээ. Би арьс өнгөөр ялгаварлан гадуурхах аливаа үзлийг дэмждэггүй бөгөөд тэвчдэггүй гэдгийг та бүхэн мэднэ. Үнэхээр юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байна. Гомдоосон бүх хүмүүсээс уучлал гуйж байна” гэдэг үгийг хуваалцсан байв.
Өдгөө 27 настай дуучин Биэбер 14 насандаа “нигга” буюу хар арьстан гэдэг үгийг болгоомжгүй хэрэглэж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан шинжтэй шог яриа гаргаснаас болж амссан туршлагаа мөн хуваалцжээ. Тэрбээр “Би амьдралдаа олон хар арьстан хүнийг гомдоож байсан удаатай. Гэхдээ үүний үр дүнд “нигга” гэдэг үгийн гашуун түүхийг олж мэдсэн нь аз завшаантай хэрэг байсан” гэжээ.
Ийнхүү хүүхэд насны болчимгүй үйлдлийг нь сануулсан зүйл гэнэтийн тохиолдлоор гарч ирсэн нь поп одыг багагүй сандралд оруулжээ. Харин Биберийг дэмжихээс татгалзсан Морган Уоллений хувьд өнгөрсөн хоёрдугаар сард мөнөөх арьс өнгөөр ялгаварласан үгийг хэрэглэж байгаад мөн асуудалд орсон байна. Тэрбээр найз нөхдийнхөө хүрээнд тоглоом тохуу байдлаар хэрэглэсэн гэж тайлбарласан ч “Billboard”-д хэдэн долоо хоногийн турш тэргүүлж байсан “Dangerous” дуу нь тэр даруй жагсаалтаас гарсан юм.
С.Нарангарав
Эх сурвалж: Yahoo Entertainment
Холбоотой мэдээ