Өнөөдрийн тренд: Топ моделийн нууц жор

Хуучирсан мэдээ: 2021.08.09-нд нийтлэгдсэн

Өнөөдрийн тренд: Топ моделийн нууц жор

Тиймээс топ моделийн нууц жор үхэлд ч хүргэх аюултай гэдгийг анхаараарай. 

Өнөөдрийн тренд: Топ моделийн нууц жор
Топ модель  С.Төгс саяхан нэгэн нэвтрүүлэгт орохдоо  “Таргалахгүй байхын тулд нүүрний хөвөн иддэг” гэж ярьсан нь өнөөдрийн сошиал ертөнцийн ярих гол сэдэв болов.

Олон загвар өмсөгчид жингээ барихын тулд хөвөн бөмбөлөг идэх зэргээр маш эрсдэлтэй хоолны дэглэмийг хэрэглэх болжээ. Зарим бүсгүйчүүд дараа нь хамаагүй бага идэхийн тулд хөвөнг хоол идэхээс өмнө хэрэглэхийг илүүд үздэг бол, бусад нь гурван удаагийн хоолоо бөмбөлөгөөр орлуулдаг байна. Ингэснээр ходоод дүүрч, хоол идсэн мэт сэтгэгдэл төрүүлдэг гэнэ. Энэ нь барууны охидын дунд ихэд дэлгэрсэн бөгөөд мэргэжлийн эмч нар үүнийг туршиж үзэхгүй байхыг зөвлөж байна. Хөвөн нь элдэв химийн бодисгүй гэж төсөөлж байгаа бүстгүйчүүдэд анхааруулахад хөвсгөр цагаан болгохын тулд химийн бодис ашигладаг аж.

Эмч У.Баттамир өөрийн цахим хуудастаа "Хэрэв хүн хөвөн идвэл нарийн гэдсэнд хөвөн бөмбөлөг үүсч, түгжрэх аюултай. Нарийн гэдэс түгжирвэл мэс заслаар түгжирсэн хэсгийг тайрч авах шаардлагатай болно. Хугацаа алдвал амиа ч алдах эрсдэлтэй, маш аюултай өвчин. Учир нь хүний биед хөвөнгийн гол найрлага болох cellulose-ийг боловсруулах фермент байхгүй. Загвар өмсөгчдийн дунд турах зорилгоор хөвөн идэх явдал цөөн тоогоор байдаг ч энэ нь амиа хорлож байгаагаас ялгаагүй үйлдэл болдог юм" гэж зөвлөгөө өгчээ. Тиймээс топ моделийн нууц жор үхэлд ч хүргэх аюултай гэдгийг анхаараарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
6
ХарамсалтайХарамсалтай
5
ХөөрхөнХөөрхөн
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж