Мөнх цаст Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилга боллоо | News.MN

Мөнх цаст Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилга боллоо

Мөнх цаст Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилга боллоо

Мөнх цаст Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилга боллоо

Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви, Ховд аймгийн Цэцэг, Дарви сумын нутгийн заагт орших мөнх цаст Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилга 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр боллоо.

Тахилгын ёслолын өмнөх орой Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд болон аймгийн төв хийдийн лам нар Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан болон Долоон бурхан од тус бүрт тахилгын ном хурав. Орон нутгийн удирдлага, сүсэгтэн олон өөр өөрийн одонд залбирал, мөргөл үйлдсэний дараа Аргил цагаан өвгөн тууль хайлснаар одны тахилга өндөрлөв.

Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх ёслол эхлэх үед “Ганжуур” их хөлгөн судар, Найман тахилыг тусгайлан залж, лам хуврагууд жавдандаа суун Ламчодов, Жигжид, Очирваань, Юлтий зэрэг ном хурлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын дөрвөн цэргээр хамгаалуулан тусгайлан зассан талбайд хүрэлцэн ирэв. Тэрээр “Ганжуур” их хөлгөн судраас адис аван, овооны өмнө гурвантаа мэхийн ёсолж, тэнгэрт хүндэтгэл илэрхийллээ. Энэ үеэр хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умарын элч сүлд, Говь-Алтай аймгийн далбаа, Их эзэн Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа. Үүний дараа туульч Алтайн магтаал хайлав.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ “Уул овооны тахилга бол байгаль дэлхийн жам ёстой зохирон, уул усаа дээдлэн ирсэн нүүдэлчин монгол түмний үнэт өв, уламжлал, соёл. Тэнгэр, газар, байгаль эхээ дээдлэн шүтэж, хайрлан хамгаалах, өгөөж хишгийг нь зүй ёсоор зөв хүртэхийн эх болсон өнө эртний сүсэг бишрэл, уул усны тахилга, уламжлалт зан үйлийг тасралтгүй уламжлан хадгалж, үндэсний өв соёл, үнэт зүйлээ үрийн үрд өвлүүлэн бадрааж явах учиртай” гэв. Мөн аймаг, сумдын удирдлагууд ард иргэд, хүүхэд, залууст үндэсний соёл, түүх уламжлал, ёс заншил, нутгийнхаа тахилгат хайрхан, уул, овооны талаар мэдлэг олгох, байгаль хамгаалал, экологийн боловсролыг сурталчлан таниулах, соён гэгээрүүлэх чиглэлээр чармайн ажиллахыг сануулав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Сутай хайрхан уулын тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь аймгийн музейд үүрд хадгалуулахаар хүлээлгэн өгөв.

Энэ удаагийн тахилгыг орон нутаг, иргэдийн хүсэлтийг харгалзан цар тахлын халдвараас сэргийлэх дэглэм, журмыг чанд мөрдөж, уламжлалт дэг жаяг, зан үйлийн дагуу зохион байгууллаа.

Монгол Алтайн нурууны мөнх цаст Сутай хайрхан нь байгалийн сайхан, сүр жавхлан бүрдсэн, Алтай нутгийнхны хишиг даллага, сүсэг бишрэл, домог түүх цогцолсон Монгол орны өрнө зүгийг даан сахисан харуул хайрхан юм.

Эх сурвалж: president.mn
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Сэхээтэн 2021-08-09 162.247.74.27

Үе үеийн төрийн тэргүүнүүд тахилгад оролцдог л байсаншүүдээ. Хүрэлсүх болохоор оролцож болохгүй юу? Сонин бодолтой хүмүүс их байх юмаа.

Avatar

Hoschnogo 2021-08-09 46.114.145.225

Yaana daa medrelee gerlyygee schee pizaa

Avatar

Иргэн 2021-08-09 108.162.190.109

уул овоо тахидаг байсан чинь тэнгэрийг тахина гэсэн шинэ юм гараад ирлээ. Зааг ялгааг нь хэлэх хүн байна уу?

Avatar

Иргэн 2021-08-09 89.144.12.17

Уул ус аа тахилгүй яахав дээ..

Avatar

Зочин 2021-08-09 202.126.90.71

ЯГ ҮНЭНДЭЭ ТӨРИЙН ТЭРГҮҮНД ХЭДЭН АЛБАН ТУШААЛТАН ТОМИЛОХООС ӨӨР ХИЙГЭЭД БАЙХ АЖИЛ ҮГҮЙ. ҮЛДСЭН НЬ ЦЭРЭГ АРМИ ЖАНЖИН ШТАБ ХАВИАР НЭГ БЯЦХАН АЖИЛ. ТЭГЭЭЛ ШАГНАЛ ӨГНӨ. БАЯРЫН ҮГ ХЭЛНЭ НЭЭНЭ ХААНА. ЗА ЯАХАВ ТЭГЭЭД ХУУЛЬ САНААЧЛААД ИХ ХУРАЛ РУУ ОРУУЛААД БАЙЖ БОЛНО. УУЛ УСНЫ ТАХИЛГА ШҮТЭЭНИЙГ ЗААВАЛ НЭГ БӨӨ ШАРЫН ЭНЭ ТЭР ЭЛДЭВ ШАШИН ШҮТЛЭГТЭЙ ХУТГААД БАЙХ АЛБАГҮЙ. УУЛАН ДЭЭР ГАРЛАА ОВООНД ЧУЛУУ ӨРГӨЛӨӨ ГЭЭД ЭНЭ НЬ ЗААВАЛ МУХАР СҮСЭГ БАЙХ АЛБАГҮЙ. САЙХАН СЭТГЭЛ СЭРГЭЖ ЭРЧ ХҮЧ ОРЖ РЕФРЕШ ХИЙГДДЭГ.

Avatar

asdf 2021-08-09 202.179.27.90

eook n uul tahiad shaagaad bhiin. naad ajliig n ter itgej susegledeg humuusd n uldeeldee. eookiihoo ajliig hiildeee sdaaa gej

Avatar

Зочин 2021-08-09 202.9.46.252

Аль талаас нь тахисан юм бол. Нутгийн бөөгөөс асуусан юм болов уу. Зурхайн өдрөөр бол лав од гаригаа алдсан байсан учир муу үр гарах магадлалтай.

Avatar

Зочин 2021-08-09 202.21.113.238

nogoo aduu uurlalg byaraa gauihuulaad bsn hun chin aisan yanztai holoos hurch yadad bn uu daa

Avatar

Зочин 2021-08-09 75.155.149.227

Baliar baasnuud! Zus n' oirtson adguusnuud zaana chion humuus ta nariin zavaarsan arga he,mjeenuudees bolij uheed duujsch baiona. hogiin haranhui buduuleg yumnuud. Hopm0orson togoon dotroo yag heveer.

Avatar

Зочин 2021-08-09 139.5.217.140

Ядаж зөв бичээд сурчих

Avatar

Зочин 2021-08-09 202.179.27.8

Хүрэлсүх ногоон бүс байсан Баян өлгийд сонгуулийн сурталчилгаагаар очиж халдвар тараасан, одоо ул овоо тахиж халдвар нэмэх нээ

Avatar

Иргэн 2021-08-09 66.181.161.124

Энэ их шашинжих эргээд доройтхын шинж дээ! Өөрсдөө улс төрчид, худалч хулгайч, авилгач есөн шид нь бүрдсэн хог шаарнууд энэ дотор бий! Бурхан байтугай хүмүүсийн жигшил зэвүүцэл болсон сүгнүүд бий. Тэнгэр энэ холион бантан болсон ёс бус тахилыг таалахаа больсон! Дээрээс нь Монголыг мөхөөсөн шашин болох энэ буддизмыг Монголын Тэнгэр хэзээ ч таалаагүй юм шүү! Тиймээс л Монголчуудын сүр сүлд улам доройтож төр мөхсөн! Хэзээ ухаарна даа..🥲
Монголын төр энэ шашнаас тусдаа байх ёстой!!!

Avatar

Баги 2021-08-09 202.126.89.42

Галдан бошигт тэргүүтэй Ойрадын хаад бүгд улаан бүддистүүд бсн штэ. Дайн хийхэд огт саад болоогуй кккк

Avatar

Зочин 2021-08-09 43.242.243.12

Тахих нь зүйтэй. Гэхдээ лам хуврагуудад даатгаад тахиулах хэрэгтэй бсан юм. Өөрөө хулгайч дээр нь олон хулгайч дагуулчихсан очих хэрэггүй бсан юм. Тийм л сүрхий юм бол олон хулгайчаа дагаж очиж болохгүй гээд хөөчихгүй хахаха ард түмэн намайг хамгаална гээд…ийм новшийг сонгож гаргаж ирсэн эргүүнүүд нь хараач

Avatar

Зочин 2021-08-09 192.82.83.4

ийм эргүү хулгайч байх гэж. нисдэг тэрэг унаж түмэн хулгайч дагуулчаад баярхаж аархаад явж байдаг. гэтэл иргэд өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа хүнс барааны үнэд дарлуулж байдаг. биздаа.

Avatar

Зочин 2021-08-09 192.82.68.153

уул тахинагэчихээд бас од тахиад тэнэгтээд явчихсануу,энэ лам нэртэй хорлоочид оорсдод нь л ашиг олз огч байвал юуг ч тахиулж мэднэ!
хуук сагсууг байнга л овчин зовлон дагалдаж явдаг тул наад боон ламаараа ходоо сайтар ариутгал хиилгэж байж хотруу ирээрэйдээ

Avatar

Зочин 2021-08-09 43.242.243.196

Ковидоор өдөр 10 аараа үхэж байхад, юмны үнэ өсөөд тэнгэрт хадаж байхад, аж ахуйн нэгжүүд нь дампуурч байхад, ажилгүйдэл, ядуурал газар авч байхад хэдэн зуугаараа жип хөлөглөж, онгоцоор нисэж баярхах хэдэн тэрбумаар нь мөнгө үрэх нь үнэхээрийн муухай харагдаж байна.

Avatar

Иргэн 2021-08-09 202.21.118.6

Уул усаа тайж тахих нь Монголчуудын өнө эртний өв соёл, гадны хорлон сүйтгэгчид юу ч гэж хуцсан Монгол Монголоороо байх ёстой, эрхбиш тусгаар улс байна даа, энэ дайны зардал ч яамай байнаа

Avatar

Зочин 2021-08-09 75.155.149.227

ed nariin hoolnii sav doloogch

Avatar

иргэн 2021-08-09 59.153.115.205

Сутай хайрханы хилийн цэсийг ямар онцгүй хуваасан байдаг юм бэ ?. Говь-Алтайд хамаатуулахын тулд зөвхөн Сутай хайрханыг дангаар нь коридор гаргаж хуваан наасан байдаг байх юм. Говь-Алтай аймгийн музэйд хадгалуулна ч гээд байхаар нь харлаа. Сутай хайрханыг Ховдынхон алтайн 13 хайрханы нэгээ гэж бодож явдаг шиг санах юм.

Avatar

Зочин 2021-08-09 202.179.21.213

балайрал

Avatar

ШОРОНД БАЙХ ЁСТОЙ ЖДҮ ХУЛГАЙЧ 2021-08-09 192.82.87.26

ШОРОНД БАЙХ ЁСТОЙ ЖДҮ ХУЛГАЙЧ

Avatar

Зочин 2021-08-09 66.181.183.82

Чи л өөрөө ёстой хор шараа дийлэхээ байсан муу ёролж, шоронгийн үнэр ханхлуулсан үл бүтэх этгээд биз. Зарим хайрхан тахир шийдвэр нэгэнт байгаа бол түүнийг ямар нэг хэмжээгээр хэрэгжүүлэх хэрэгтэй. Халдвар далимдуулж бүх зүйлийг унтрааж болохгүй.

Avatar

Зочин 2021-08-09 202.9.41.17

Эдийн засгийн хүнд үед овоо тахиж, суврага босгохоос өөр чухал ажил баймаар л юм, хамаг б**с долоогчдоо дагуулчихсан ийм балай сүржин марзан юмаар яахнав дээ. Их л өөр юм хүлээж байсан юмсан.

Avatar

Зочин 2021-08-09 66.181.161.95

ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ЗУГААЛЖ, ХАЛДВАР ТАРААЖ, БУРУУ ҮЛГЭР ҮЗҮҮЛСЭН П И З Д А ЮМ ДАА!!!

Avatar

Зочин 2021-08-09 192.82.71.149

төрөөс дарга нар биш нутгийнхан тахихад л болоо. зан үйл бүрийг хөгжүүлэх бололцоогүй.

Avatar

Зочин 2021-08-09 66.181.187.17

Уул, ус лус савдагаа аргадах нь Чингис хаанаас ч өмнийн их учиртай, хүндтэй ёс

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2021-08-09 202.9.46.218

хүүхэн тосгоноос явсан чтосгон хүүхнээс явсангүй гэж орос ардын үг байдаг 21 зуун дундаа орж байхад 20 р зууны мэдлэг оюунтай яваа монголчууд минь яанадаа шинжлэх ухаан технологи хөгжижи байгаа ч манай төрд тэр хэхэрггүй байдаг юм байна Хэдэн лам бөө байхад бүгдийг аргалаад суудалдаа үлдэнэ гэж бодсон дарага нар л байдаг юм байна гэж ойлгохуу нэгч үнэдсэний үйлдвэр дээр очихгүй байна хийж бүтээдэг хүмүүс ад болсон хулгайч гуйлгачин худалч гүжирдгэчид залхуучууд архичидад хайртай хачин төр

Avatar

Зочин 2021-08-09 66.181.161.62

энэ хятадын тавиул нэг их баярхаж ирээл бусдад зааж зааварлаж гэнэ, хийдэг юм нь хэдэн хулгайчдыг чөлөөлөх байж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж