ОХУ-ын Москва хотноо зохион байгуулсан морин спортын ДАШТ-д Монголын баг, тамирчид амжилттай оролцож, гуравдугаар байр эзэлжээ. Шүүгчдийн зүгээс монголчуудын ур чадварыг үнэлж, Улаан талбайд долоо хоног тоглолт хийхээр болсон байна. Тэмцээний тэргүүн байранд ОХУ, дэд байранд Беларусь улсын баг шалгарчээ. Энэ жилийн тэмцээнийг 2021 оны наймдугаар сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулжээ.
Энэ удаагийн тэмцээнд гурван хүний бүрэлдэхүүнтэй эрэгтэй, эмэгтэй баг ДАШТ-д оролцжээ. Багш, дасгалжуулагч Д.Ариунболдоор ахлуусан эрэгтэй баг 17 орон оролцож, өрсөлдсөн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2019 онд оролцон дэд байр эзэлсэн амжилттай оролцож байсан юм. Тэмцээний талаар Монголын багийн дасгалжуулагчаас тодруулахад "ОХУ-ын нийслэл Москва хотод жил бүр "Джигиты" буюу Морьтны ДАШТ-ийг зохион байгуулдаг. Тэмцээнд Герман, Англи, Франц, Голланд зэрэг дэлхийн олон улсын тамирчид өрсөлддөг. Монгол Улсын баг 2019 онд анх удаа очиж, хүрэл, мөнгөн медаль хүртсэн. Энэ жил даагаа нэхэх гээд эмэгтэй, эрэгтэй хоёр багийн зургаан тамирчинтай амжилттай оролцлоо" гэв.
Энэ удаагийн эрэгтэй багт:
- А.Даваажаргал,
- Э.Билгүүн,
- О.Отгонбаатар
Эмэгтэй багт
- О.Уугантуяа,
- Э.Гантүлхүүр,
- Д.Ангирмаа нар оролцож байна.
Холбоотой мэдээ