Бензиний үнийг 100 төгрөгөөр буурууллаа гээд Засгийн газрын нэр хүнд өсөхгүй | News.MN

Бензиний үнийг 100 төгрөгөөр буурууллаа гээд Засгийн газрын нэр хүнд өсөхгүй

Бензиний үнийг 100 төгрөгөөр буурууллаа гээд Засгийн газрын нэр хүнд өсөхгүй

Бензиний үнийг 100 төгрөгөөр буурууллаа гээд Засгийн газрын нэр хүнд өсөхгүй

Шатахууны үнийн өсөлт олон нийтийн эсэргүүцэлтэй тулсан учир Засгийн газраас шатахууны үнийг 100 төгрөгөөр буулга хэмээн нефть импортлогч компаниудыг шахаж эхэлжээ. Гэвч А-92 бензиний цаанаас орж ирж буй өөрийн өртөг 2070 төгрөг орчим болоод байгаа бөгөөд хэрэв 100 төгрөгөөр буулгасан тохиолдолд 1950-1970 төгрөгөөр зарагдаж, литр тутамд 100-120 төгрөгний алдагдал хүлээх юм.

Шатахууны үнэ 100 төгрөгөөр хүчээр буурууллаа гээд  олон нийтийн бухимдал лав буурахгүй. Харин ч Засгийн газар нь эргэж буцсан, шийдвэрээ гаргаж чаддаггүй мэт харагдана. Шатахууны үнэ 100 төгрөг буурлаа гээд нэгэнт өссөн бараа, бүтээгдэхүүний үнэ буцаж буурахгүй. Харин ард иргэд төр засагтайгаа хэрэлдэж байх зуур шатахууны импортын компаниуд дампуурлын ирмэгт тулж, шатахууны хомстол үүсэх болно гэдгийг мэргэжлийн хүмүүс анхааруулж байна. Хэрэв шатахууны хомстол үүсвэл Засгийн газрын нэр хүнд жижиг асуудал болох төдийгүй эдийн засгийн хувьд улсаараа хүнд байдалд орох аюултай.

ОПЕК-ийн мэдээллээр 2022 оны есдүгээр сар хүртэл нефтийн үнэ буурахгүй, харин ч өсөх хандлагатай байна. Манайд ч энэ хандлага хадгалагдана. Одоо хүчээр 100 төгрөгөөр буурууллаа гэхэд магадгүй сарын дараа бүр 200 төгрөгөөр ч өсөх аюултай бөгөөд энэ нь ард иргэдийг улам их бухимдуулах юм. Аль ч талаасаа харсан одоо өөх ч биш булчирхай ч биш 100 төгрөгөөр шатахууны үнэ бууруулах нь ард иргэдэд ч, Засгийн газарт ч, нефтийн компаниудад ч огтоос ашиг тусгүй шийдвэр юм.

Н.ГАЛТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж