Нийслэлд шинээр 0.07 га газар өмчлөх боломжгүй болжээ | News.MN

Нийслэлд шинээр 0.07 га газар өмчлөх боломжгүй болжээ

Хуучирсан мэдээ: 2021.08.09-нд нийтлэгдсэн

Нийслэлд шинээр 0.07 га газар өмчлөх боломжгүй болжээ

Нийслэлд шинээр 0.07 га газар өмчлөх боломжгүй болжээ

Ирэх жил нийслэлд 320 тэрбум төгрөгийн газар чөлөөлөлтийн ажил хийх хэрэгцээ шаардлага үүссэн. Гэвч бүтээн байгуулалтын  ажлаас давсан газар чөлөөлөлтийн өртөгтэй байна гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлсэн. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны  мэргэжилтнүүдээс зарим зүйлийг тодрууллаа.


ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ХЭЛТСИЙН ДАРГА Н.МӨНХБАЯР:

Нийслэлд 0.07 га газар олгож байгаа юу. Хуулиараа 2028 оныг хүртэл сунгасан шүү дээ?

-Газрын тухай хуулиараа иргэнд 0.07 га газрыг эзэмшүүлэх асуудал дүүргийн Засаг даргын эрх байдаг. Тухайн дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг ИТХ-аар баталж, төлөвлөгөөний дагуу газар эзэмшүүлдэг. Өнөөдрийн байдлаар тухайн дүүрэг ямар төлөвлөгөө баталсан тэрний дагуу ажиллаж байгаа.

-Сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалтын ажил өрнөж, газар чөлөөлөлтийг эрчимтэй хийх болсон. Энэ онд хэчнээн газрыг чөлөөлөхөөр төлөвлөсөн бэ?

-Тухайн жилийн төсөв, хөрөнгө оруулалтаас хамаарч манай албанаас газар чөлөөлөлтийн ажлыг хийж байна. Жишээлбэл, Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, автозам, дугуй болон явган хүний зам, инженерийн шугам сүлжээ гэх мэт ажлуудыг хийдэг. Өнгөрөгч 2020 оны байдлаар 90 газар чөлөөлөх ажлыг хийж, 1200 нэгж талбайг чөлөөлөхөд 22 орчим тэрбум төгрөгийн нөхөн олговор олгосон.

Энэ жил нийт 215 ажлаас  зураг төсөл, хөрөнгө оруулалт нь шийдэгдсэн 102 ажил байна. Өнөөдрийн байдлаар 17 ажлыг бүрэн хийж дууссан. Одоо 85 ажлыг хийж байна.

-Энэ онд газар чөлөөлөх ажилтай холбоотойгоор хэчнээн төгрөг төсөвлөсөн бол?

-Энэ жил нийтдээ 5.7 тэрбум төгрөг төсөвлөсөн. Тэр хөрөнгө маань одоо дууссан. Энэ төсвөөр 102 ажлаас 17 нь газрыг бүрэн чөлөөлж, ажил хэвийн үргэлжилж байна. Үлдсэн 85 ажилд төсөв байхгүй ч гэрээгээ байгуулж, нийслэлээс төсөв батлуулахаар ажиллаж байна.

Улсаас нөхөн олговор олгохгүй газар чөлөөлөлтийн ажлыг их хийдэг. Автозам барилаа гэж бодоход зөвшөөрөлгүй хашаагаа сунгасан айлуудын хашааг татуулдаг. Хэрвээ зөвшөөрөлтэй газар нь бүтээн байгуулалтад орвол талбайн хэмжээгээр нөхөн олговрыг олгодог. Ойролцоогоор гэр хорооллын 70-80 хувь нь зөвшөөрөлгүйгээр газраа сунгасан байдаг.

-Бүтээн байгуулалтын ажлыг төсвөөс газар чөлөөлөлтийн нөхөн олговор нь хэт давсан гэдгийг албаныхан хэлдэг. Тиймээс цаашдаа нийслэлд газар олголтыг зогсоох уу?

-Хэрвээ иргэн газар эзэмшиж байгаа бол Газрын тухай хуулийн 42, 43 дугаар зүйлд заасны дагуу гэрээний хугацаа дуусахаас нь өмнө газрыг нөхөн олговортойгоор чөлөөлөх ажлыг хийнэ. Иргэн газраа өмчилсөн бол газрыг нь зах зээлийн үнээр хөрөнгийн үнэлгээ хийлгэж, үл хөдлөх хөрөнгийг нь тооцож, улсаас харилцан тохиролцон нөхөн олговор өгдөг. Манай албанаас эд хөрөнгийн үнэлгээ хийлгэж, иргэдэд танилцуулдаг.

Үнэлгээний дүнг хүлээн зөвшөөрөхгүй, илүү мөнгө  нэхвэл дахин эд хөрөнгийн үнэлгээг өөрсдөөр нь хийлгэж, хоёр үнэлгээний зөрүү хол гарвал хөрөнгийн үнэлгээний институтээр аль нь үнэн зөвийг шалгуулдаг.

-Газар чөлөөлөлтийн дундаж ханш хэд байдаг вэ?

-Өнөөдрийн байдлаар хөрөнгийн үнэлгээг хийсэн газрын нэг метр квадрат нь 20 мянган төгрөгийн үнэтэй байна. Мөн 250 мянган төгрөг давсан, төвийн шугам сүлжээнд ойрхон газар ч бий. Жишээлбэл, Үндэсний урлагийн их театрын бүтээн байгуулалтын 10 га талбайн газар чөлөөлөлтийн ажил байна. Иргэний өмчилсөн газрыг улс шууд хураан авч болохгүй. Тиймээс эхлээд иргэн, аж ахуй нэгжтэйгээ тохиролцож, зөв талаас нь ойлгуулдаг.

"Нийслэлд шинээр 0.07 га газар олгохгүй"

"Нийслэлд шинээр 0.07 га газар олгохгүй"https://news.mn/r/2461122/

Posted by News.mn on Monday, August 9, 2021

"НИЙСЛЭЛД ШИНЭЭР ГАЗАР ӨМЧЛӨХ БОЛОМЖГҮЙ"

ТУС ГАЗРЫН ГАЗАР ӨМЧЛӨЛИЙН ХЭЛТСИЙН ДАРГА Б.ОТГОНГЭРЭЛ:

 -Цахим сугалаагаар газар өмчилсөн иргэд дэд бүтэцгүй газрын гэрчилгээтэй олон жил болсон. Энэ байршлуудын дэд бүтцийн төлөвлөгөө гарсан уу?

-НИТХ-ын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор батлагдсан 52 байршлын 15,309 га газарт 2014-2016 онд цахим хэлбэрээр анх удаа явуулсан. Энэхүү газар өмчлөлийн цахим систем нь иргэдэд тэгш байдлыг хангах, газар өмчлөх боломжийг олгох, мэдээллийн нээлттэй ил тод байдлыг хангаж байснаараа давуу талтай болсон. Тус байршлуудад одоогийн байдлаар дэд бүтэц асуудал шийдэгдээгүй байгаа. Цаашид энэ байршлуудад дэд бүтцийн төлөвлөгөөг холбогдох байгууллагууд нь гаргах байх.

-Огт 0.07 га газар аваагүй иргэд нийслэлд шинээр газар авч болох уу?

-Нийслэлийн хэмжээнд төлөвлөлт хийсэн газрын нөөц дууссан учир шинээр иргэдэд газар өмчлүүлэх боломжгүй байна. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалтай уялдуулан нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах ажил хийгдэж байгаа ба уг төлөвлөгөө хийж дууссанаар суурьшлын бүсэд газар олгох эсэхийг шийдэх , зохион байгуулах боломжтой болох юм. Мөн нийслэлд бүртгэлтэй иргэнд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын 3.1-д зааснаар нийслэлээс бусад аль ч аймаг, сумын газарт газар өмчлөх эрхээ эдлэх боломжтой юм. Энэ жил газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийслэлийн хэмжээнд эзэмшиж буй газраа өмчлөх эрхтэй болгохоор 2604 нэгж талбарын 141 байршил туссан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Oyunzul 2021-08-09 103.140.11.34

Yaaj zahimaar bvtgvvleh we bayanzvreh dvvregt haaguur gazar bnuu

Avatar

Зочин 2021-08-09 192.82.81.189

Зуслангийн бүсэд нохой ихтэй болоод, өдөр шөнөгүй хуцдаг, уядаггүй ноход их учраас хашаанаас гарч чадахгүй бна. Мөн зуслангийн бүсэд өвөл зунгүй амьдарч утаа ваагуулдаг уул ухаж буусан айлуудыг болиулмаар бна.

Avatar

Zochin 2021-08-09 147.161.192.115

Эзэмшиж байгаа газраа өмчилж болно.

Avatar

Зочин 2021-08-09 103.26.193.227

Хуульд заасан хэмжээгээр ой мод, гол, өндөр хүчдэл, зам юу юунаас билээ хол бол өмчилж болно. Эзэмших газар өмчлөх болдог гэж ойлгоод дэмий баахан хөрөнгөө үрсэн хүмүүс байдаг. Хуулиа үзэх хэрэгтэй.

Avatar

irge 2021-08-09 66.181.161.72

niisleld gazar umchluliig zogsoovol irgedee yalgarvasan asyydlaar hohirogsod tsetsed handaya,medeej tsets erh medeltnuudiinhee gar hul bolno biz.tiimees jiriin irged bid yaah heregtei ve,bodotsgooyo…

Avatar

Зочин 2021-08-09 202.21.108.36

Боломжтойгоор барах уу. Төр барьж байсан олигархи албан тушаалтнуудын мэдэлд уулын амнууд хашаалсан байдалтай байна, газрын албаныханыг яаралтай шалгаж өгнө үү.

Avatar

Хаших 2021-08-09 202.126.88.180

хашаалахгүй бол зэрлэгүүд ороод бааж шээгээд ,хогийг цэг жорлон болгочихдог юмаа.Модыг нь тайраад түймэр тавьж ч магадгүй

Avatar

зочин 2021-08-09 202.131.245.69

зах зээлийн ханшаар газраа авч чадахгүй болсон хүмүүст мөнгийг нь өгөхөд болно доо. зарим гаар авсан нь буцааж өгөх байлгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж