Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт ашиглалтын шаардлага хангахгүй Нэхмэлийн шар байруудыг буулган, дахин төлөвлөлтийн хүрээнд шинээр барьсан. Дээрх орон сууцны барилгын дундах 0.2 га талбайд үл хөдлөх хөрөнгө эзэмшиж байсан “Марта Грийн” ХХК тус газраа барилга барих гэж байсныг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд газар дээр нь ажиллан, барилга бариулахгүй байх шийдвэр гаргасан юм. Ийнхүү нийслэлийн Засаг даргын захирамжаар газрын эрхийг цуцалж, холбогдох хууль, дүрэм журамд нийцүүлэн, оршин суугчдын саналыг тусгаснаар ногоон байгууламж бүхий тохижилтын ажил хийх үүрэг өгсөн. Улмаар нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Тохижилтын ажлын даалгавар, тохижилтын загвар зургийг тус тус баталсан.
Даалгаврын дагуу ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай Нэхмэлийн шар байруудын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Асиан сити” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өнгөрсөн тавдугаар сарын 23-наас тохижилтын ажлыг эхлүүлсэн юм. Ийн тохижилтын загвар зургийн дагуу 0.2 га талбайд 40 автомашины зогсоол, явган хүний зам, тоглоомын талбай бүхий иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангасан ногоон байгууламж бий болгоод байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Ж 2021-08-09 150.129.143.233
Бариулаагүйд нь баатар цол өгмөөр юмуу хаашаа юм. Мэдээ болгоноор л сэвж бна. Уул нь стантарт, байшин хоорондын зай, хүний амрах ая тухтай нөхцөл гээд юмаа мартдаг авилагддаг хүмүүсийн ч гаргасан алдаашд
bvh hashaag buulgaj haymaar bna.. 2021-08-09 202.131.225.197
ene muuhai toiruulij hashaa baridagaa bolih heregtei ch dee. iim hashaa yamar heregtei yum be de. odoo 1990 oniih shig hulgai deerem bhgui ch dee.. hashaa bariad l zai talbaigui bolgood baih yumaa. ene habiih bvgd neg neg hashaa bariad ybgan ybj bolohgui yumaa.. hashaa bolood kamerjuulaad bolood ybnaa..
Зочин 2021-08-09 192.82.86.195
Ene dund barilga bagtana gej henii tolgoid ordog bainaa
ёоёо доктор 2021-08-09 139.5.219.152
тэр барилгаас нь худалдаж авдаг дуракууд байгаа учраас л толгойд нь тийм санаа орж байгаа юм шүү дээ.
Зочин 2021-08-09 202.179.24.57
Барилгын зөвшөөрөл өгсөн этгээдийн гарын үсэг тамга бгаадаа. Түүнтэй л хариуцлага тооцох ЁСТОЙ уг нь.
зочин 2021-08-09 124.158.68.240
Март гэж шулам юм даа
Зочин 2021-08-09 202.179.25.239
барилга хоорондын зай, аюулгүйн стандарт гэж том асуудал бий. авлигачид түүнийг тооцолгүй зөшөөрөл өгдөгөө боль!!!!!!
Зочин 2021-08-09 66.181.178.245
Iim gazar barilga barina gej baidag yaasan ukhana ishig shig tarkhitai khun n gazar ugdug bainaa!!!!