"Далд уурхайн олборлолтоо яаралтай эхлүүлэхийг шаардсан" | News.MN

"Далд уурхайн олборлолтоо яаралтай эхлүүлэхийг шаардсан"

Хуучирсан мэдээ: 2021.08.09-нд нийтлэгдсэн

"Далд уурхайн олборлолтоо яаралтай эхлүүлэхийг шаардсан"

"Далд уурхайн олборлолтоо яаралтай эхлүүлэхийг шаардсан"

Төрийн ордонд  өнөөдөр /2021.08.09/ Оюутолгойн ажлын хэсгээс хөндлөнгийн хяналтын дүгнэлт гарсантай холбогдуулж мэдээлэл хийж байна.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР:

-Оюутолгойн асуудлаар хэлэлцээр хийх ажлын хэсэг мэдээлэл хийж байна. Ажлын хэсгийн үндсэн зорилго УИХ-ын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилготой. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Засгийн газар, УИХ-ын гишүүдийн төлөөлөл оролцсон. Миний бие уг ажлын хэсгийг ахалж буй.

Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал нэг тэрбум 450 сая, ам.доллараар хэтэрсэн. Гүний уурхайн ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилсон асуудлаар Засгийн газар Оюутолгойн ТУЗ-д удаа дараа хүсэлт тавьсны эцэст дэлхийн нэр хүндтэй шинжээчдээс бүрдсэн хөндлөнгийн шинжээчдийн баг ажиллуулж, дүгнэлт гаргууллаа. 2021 оны гуравдугаар сард томилогдон таван сар гаруй хугацаанд ажиллаад  шинжээчид өнөөдөр дүгнэлтээ ирүүлсэн байна.

Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд гүний уурхай ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилж хөрөнгө оруулалтын зардал нэг тэрбум 450 сая, ам.доллараар нэмэгдсэн нь төслийн гүйцэтгэлийн явцад илрүүлсэн геотехникийн асуудлаас болоогүйг дурдсан байна. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийн талаар Оюутолгойн ТУЗ-ийн гишүүд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон хүмүүс нэмж хэлэх байх.  Оюутолгойн төслийн менежментийн багаас Монгол Улсын Засгийн газарт ямар тайлбар өгч байгааг та бүхэн мэднэ.

Оюутолгойн гүний уурхай хоёр жилээр хойшилж ашиглалтад орж байгаа нь геотехникийн нөхцлөөс болсон гэдэг тайлбарыг ирүүлж байсан. Тэгвэл дэлхийд нэр хүндтэй шинжээчдийн баг Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал өссөн болон хугацаа хойшилсон  нь ямар нэгэн геотехникийн нөхцөлөөс болоогүй гэж дүгнэсэн байна.

"Рио Тинто"-гийн Монгол дахь захирал нартай хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтээр уулзалт зохион байгууллаа. "Далд уурхайн олборлолтоо яаралтай эхлүүлээч ээ. Монгол Улсын Засгийн газар "Рио Тинто"-гийн хүсч буйгаар ТЭЗҮ батлах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, шинжээчдийн дүгнэлт ийм байдалтай гарч байхад далд уурхайн зардлыг хүлээн зөвшөөрч батлах боломжгүй. Өмнө батлагдсан ТЭЗҮ-ийн хүрээнд зэсийн үнэ ханш өндөр байгааг бодолцож том жижиг, хувьцаа эзэмшдэг эрх ашгийг хамгаалах үүднээс далд уурхайн олборлолтоо эхлүүлээч ээ" гэдэг шаардлага тавьсан.

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Г.ЁНДОН:

-Уг төслийн хамгийн гол нөөцийг бүрдүүлж буй гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил тодорхой шалтгааны улмаас зардал хэтэрсэн асуудлыг 2019 оны долдугаар сард “Рио Тинто”, Оюутолгой компанийн зүгээс Засгийн газарт анх удаа танилцуулсан. Уг танилцуулгад “энэ асуудал урьдчилан тааварлаж, болзошгүй геотехникийн нөхцөл байдлаас болж зардал хэтэрлээ” гэж Монголын талд мэдэгдсэн. Зардал тухайн үед 1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдэж, гуч хүртэлх сарын хугацаанд бүтээн байгуулалтын ажил хойшилсон гэж ярьж байсан.

Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээр зардал хэтэрсэн, хугацаа хойшилсон асуудал геотехникийн асуудалтай хамааралгүй гэж тодорхойлсон. Шинжээчдийн ажлын хэсэгт “Рио Тинто”-той ашиг сонирхлын зөрчилгүй шинжээчдийг олох асуудал эхэндээ хүндрэлтэй байсан.  Гэсэн хэдий  ч зэсийн томоохон төслүүдэд 20-40 жил ажилласан, туршлагатай шинжээчдийн багийг бүрдүүлж, гэрээ байгуулсан.  Гэрээ хэлцлийн асуудал, цаашдаа дээрх нөхцөл байдалд тулгуурлан явагдана.

 

 

"ОЮУТОЛГОЙ"-Н ТУЗ-ИЙН ГИШҮҮН З.ГАН-ОЧИР:

-Дээрх  асуудлыг Оюутолгойн ТУЗ авч хэлэлцэнэ. Цаашдаа далд уурхайн бүтээн байгуулалтад дахин зардлын хэтрэлт, төслийн менежментийн алдаа гаргахгүй байх талаар ямар арга хэмжээ авах вэ гэсэн асуудал үргэлжилнэ.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР:

-Дубайн төлөвлөгөөний хүрээнд далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Харамсалтай нь, далд уурхайн бүтээн байгуулалтын зардал үлэмж хэмжээгээр нэмэгдсэн, хоёр жилээр хугацаа алдсан явдалд хувьцаа эзэмшигчийнхээ хувьд Монгол Улсын Засгийн газар гомдолтой байгаа. Үүний дагуу шинжээчдийг ажиллуулсан.

Цаашид хэлэлцээрийн явцад менежментийн багийн алдаанаас болсон гарсан зардлыг хэрхэн хариуцуулах вэ гэдэг олон ажил хийнэ.

Эрх зүйн маргааны хувьд  Монгол Улсын Засгийн газрыг татварын маргаантай холбоотой асуудлаар Лондонгийн арбитрын шүүхэд өгсөн. Монгол Улсын Засгийн газар сөрөг нэхэмжлэл гаргасан. Уг маргаанд “Рио Тинто”-г татаж оролцуулъя. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш тодорхой гарсан алдаанд "Рио Тинто"-г буруутгаж сөрөг нэхэмжлэл гаргасан. Наймдугаар сард багтааж, сөрөг нэхэмжлэлийг Лондонд хэлэлцэж эхлэхээр цаг хугацааны төлөвлөгөөтэй явж байна.

АНУ болон Их Британийн үнэт цаасны хороонд жижиг хувьцаа эзэмшдэг төлөөллөөс “Рио Тинто”-г буруутгаж гомдол гаргасан асуудалд хэрэг үүсгэн шалгагдаж байгаа.

ЗГХЭГ-ЫН ДЭД ДАРГА Б.СОЛОНГО:

-Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй Ажлын хэсгийн гишүүд нэлээн дэлгэрэнгүй танилцаж байна. Мөн энэхүү дүгнэлтийг баталгаажуулж, гүнийн уурхайн чиглэлээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн зөвлөхүүд мөн дүгнэлтээ өгсөн нь хэлэлцээрийг урагшлуулахад нөлөө үзүүлнэ.  Шинжээчид болон зөвлөхүүд Оюутолгойн гүнийн уурхайн бүтээн байгуулалтын  хугацаа хэтрэлт юунаас болов гэдэг дээр нэлээн дэлгэрэнгүй дүгнэлт гаргасан. Үүнд санхүүгийн тал дээр дахин хөндлөнгийн аудит хийлгэх нь зүйтэй. Хугацаа хэтрэлтээс үүдэлтэй зардлын хэтрэлт дээр дэлгэрэнгүй дүгнэлт гаргуулах зүйтэй гэх зөвлөмжийг өгсөн. Тиймээс цаашид шаардлагатай арга хэмжээнүүдийг авна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

92 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

flw 2021-08-09 197.211.58.65

Та бизнесээ эхлүүлэхийн тулд зээл авахыг хүсч байна уу эсвэл компанийн эзэн бол танд бизнесээ санхүүжүүлэхийн тулд зээл хэрэгтэй байна, бид маш бага хүүтэй, маш бага хүүтэй зээл олгодог тул өнөөдөр бидэнтэй холбоо бариарай. Танд бизнес хэрэгтэй, компанийн эзэн, төрийн байгууллага гэх мэт зээл хэрэгтэй байна
Тиймээс өнөөдөр зээл авах бол бидэнтэй холбоо бариарай
intesa.sanpaolo.insurance@gmail.com
Та бидэнтэй холбоо барьсанд баяртай байгаа бөгөөд санхүүгийн амьдралаа сэр

Avatar

Lol 2021-08-09 202.126.89.119

Hajuu ailiihaa ohiniig 14hurehig huleej bgad tursun udriih ni margaash huchindeed 500k uguud huchindegch chinii buynaar erh chuluutei daraagiihaa baig onilood bj bn

Avatar

Dfasdff 2021-08-09 66.181.161.20

Энэ хамааралгүй сэдэв сэвдэгээ боль. Секс хийж болох хуулиййн насыг 14 болгосон. Тэгэхгүй бол олон хүүхэд хууль бус зүйл хийдэг болчоод бгаа юм. Нөгөө талд үүнийг эсэргүүцдэг тал бий. Ойлгож бна. Тохиролцсон болгочихно гэж айдаг. Гэхдээ, насанд хүрсэн хүн 18-аас доош хүүхэдтэй унтвал гэмт хэрэг гэж үзнэ гэдэг зааот хэвээрээ.

Avatar

Зочин 2021-08-09 202.126.88.181

Estoi uneheer haramsaad barahgui yum. Hamag yumaa busdad uhuulj 1 zoosnii ch unegui ogchihood zoolguulchiheed deer ni bas uhsniih ni zardliig tolj suudag iim muuhai luivarchin tortei ard tumen ene delhiin haana ch baihgui.
Nyambaatar bol Riogiin l nohoi ,tednii erh ashgiig hamgaalah gej hudal showgaar garch irsen salbadai.

Avatar

Зочин 2021-08-09 43.228.129.20

Далд уурхай ороод ч монголд төдий л ашиггүй болов уу? Харин хөөж гаргаад өөрсдөө үзсэн дээр дээ. Хилийн дөнгөж цаага байгаа боловсруулах үйлдвэрүүдийг худалдаж аваад монголд зөөж авчирвал ашиг үлэмж нэмэгдэнэ.

Avatar

ЮУНДАА ЯАРАХЫМ БЭ. 2021-08-09 202.179.26.205

ЯГ ЭНЭ Л ДЭЭР НЬ Л УЧРАА ОЛЖ ХУЖИРАА ТУНГААНА ШҮҮ . ЮҮН ДАЛД УУРХАЙГ ХУРДЛУУЛАХ … АШИГ ОЛБОЛ АДИЛХАН ОЛНО. ОЛДОГГҮЙ ЮМ БОЛ ЗОГСООНО. ОЙЛГОСОН УУ . НЯМБААТАРАА

Avatar

Туркойзыг яаж бултуулаад хяналтаас гаргаад байгааг дараа яръя... биржийн механизмтэй холбоотой.. 2021-08-09 103.229.120.138

Дараа нь яасан гэхээр ТУРКОЙЗ ХИЛЛС гэдэг компани байгуулаад ТОРОНТО, НЬЮ ИОРК-ийн бирж дээр гараад нээлттэй компани болчихсон. ОТ-ын бүх нарийн ширийнийг зөвхөн РИО л мэднэ. ТУЗ-дээ нарийн ширийн юмаа хэлдэггүй. Бүтээгдэхүүнээ хэдээр зараад байгаа нь нууц. Тэгээд явж байснаа ТУРКОЙЗ дээр очоод нээлттэй болоод жигтэйхэн сайхан цэвэр компани болчихдог. Дэлхийд бол ОТ бол монголын компани гээд хэлчихнэ. Монголдоо хянагдахгүй. Улс төрчдийг нь авилгадчихсан. Туркойзыг хянуулахгүй байх аргатай.

Avatar

Оноч 2021-08-09 103.229.120.138

РИО гэдэг компани монголын говьд байх ОТ-ын уурхайн нөөцийг үнэгүй авсан байгаа юм. Яг саран дээр байгаа ордыг Монголтой хамтарч ашиглаж буй мэт гэрээ хийсэн. Монгол 34%-ийг авсан бол мөнгөө төл өөр яриа байхгүй гэсэн. Манайхан тэр мөнгийг 7-8 хувийн хүүтэй зээлсэн. Дээр нь ОТ бүх зээлээ төлсөний дараа Монголын ЗГ-ын зээлийг хаана гэсэн нөхцөлтэй. Тэгээд тэрнээс хойш зээлээ нэмээд л явчихсан. Баялгаа зараад л байдаг. Баялгийн ашгаар буцааж хөрөнгө оруулах ёстой боловч тэгээгүй. Дандаа зээл авсан

Avatar

Оноч 2021-08-09 103.229.120.138

За ОТ-ын гэрээ яагаад булхайтай байна гэдгийг тайлбарлая. Энэ схемийг анхнаас нь маш муухай юм хийсэн. ОТ гэдэг компани уг нь монголд бүртгэлтэй, монголын татварын алба хянах ёстой компани. ТУЗ-д нь 3 монгол суудаг. РИО менежементийг нь 100 хувь хариуцна, ажиллуулна. РИО өөрийн технологи, ноу-хау гэдгээ ОТ-д ашиглуулж буй тул гээд төлбөр авдаг. Дээр нь ажиллуулж байгаа оператор тул гээд цалин авдаг. Энэ нь жилд 280 сая доллар болдог жилийн эхэн суутгаж авдаг.

Avatar

Оноч 2021-08-09 103.229.120.138

Уг нь Монголтын ТАлба хянах ёстой ч хянаж чаддаггүй. Учир нь ДАНС нь ОФФШОРТ байдаг. Анх энэ их маргаан болсон. Монголын татварын алба хичнээн муу ч маргасан. Гэтэл БААБАР юу гэж хэлсэн гэхээр дэлхийн хэмжээний компаний дансыг нь хаачаад авилга нэхээд байж магадгүй гэдэг үндэслэлээр гадаадад дансаа байршуулсан юм билээ гэж хариулсан байдаг. Энэ цагаан дээр хараар бичээстэй байж л байна. Та нар олоод унш. Ө.Х. дэлхийн аль ч татварын албанд харъяалагддаггүй, цэвэр ОФФШОР компани байгуулчихсан.

Avatar

хуульд л холбогдох заалтыг нь хийж өгөх хэрэгтэй байна. 2021-08-09 103.229.120.138

Монголчууд одоо нэг асуудал дээр бүр тогтсон нэгдсэн ойлголттой болохгүй бол энэ уул уурхай, газрын баялагийг гадаадуудтай нийлж луйварддаг явдал тасрахгүй шүү. Урьдах ЕС-үүд нь ял авахгүй ингээд өнгөрөөд байхаар давтагддаг юм байгаа биздээ. ЗГ дээр шийдвэр гаргачихсан байхад ямар ч САЙД ял авахгүй байгааг харж л байгаа байх. Уг нь асуудлыг САЙД-ууд л ЗГ оруулж тогтоол гаргуулдаг баймаар биздээ. Гэхдээ, миний гарын үсэг байхгүй, гарсан шийдвэрийг биелүүлсэн, гээл мултарчиж бна.

Avatar

Бороо гоулд 13 жилд нийт 58 тонн алт олборлоод нийт 120 сая доллар хүрэхгүй татвар, хураамж төлсөн байдаг... 2021-08-09 103.229.120.138

Оруулах гол өөрчлөлтийн утга нь: Монголын үндэсний компаниудын эзэмшиж, ашиглаж чадах байгалын баялаг орд газрыг гадаадуудын эрхшээлт шилжүүлэх, ашиглуулсан бол БҮХ НАСААР нь ХОРИНО. Ийм заалт хийчвэл гадаадын хөрөнгө оруулалт авахаас өмнө, монгол өөрийн хүчээр ашиглах боломжтой эсэх талаар магадладаг болно. Та нар Таван толгойг л Шинхуад өгөх гэж байсан. Хөрөнгө оруулалт МЕГА төсөл гээл. Ямар муу монголын компани уул уурхайн баялгийг монголдоо үлдээнэ.

Avatar

Оноч 2021-08-09 103.229.120.138

Байгалын баялаг бол хүн бүтээгээгүй баялаг. Бусад бизнес бол баялаг бүтээж байдаг. Ялгааг нь сайн ойлгох хэрэгтэй. Тэгвэл хаана хөрөнгө оруулалт авах шаардлагатай нь тодорхой болно. Уул уурхайд зөвхөн ашиглаж чадахгүй ордод гадаадын хөрөнгө оруулалт авах ёстой. ГҮЙЦЭЭ. Ямар муу үндэсний компани олсон орлого, ашгаа улсдаа ЭЗ-таа буцаагаад хийнэ. Сентерра гоулд шиг компанги бол зарчаад мөнгөө аваад яваад өгнө.

Avatar

Зочин 2021-08-09 202.21.108.156

МОНГОЛ ТЭГЭЭД БАЙНГА Л АЛДАЛТАЙ БАЙНГА ӨРӨНД ОРООД ЯВНА ХЭЗЭЭ Ч АШИГ АВАХГҮЙ

Avatar

Оноч 2021-08-09 103.229.120.138

Монголчууд ер юм сурж өгөхгүй юм. БОРОО ГОУЛД гэдэг гадаадын хөрөнгө оруулалттай компани БОРОО гэдэг бэлэн байгалын баялаг дээр хөрөнгө оруулаад 13 жил ажиллахдаа 58 тонн алт олборлоод 13 жилд 120 сая хүрэхгүй доллар төлсөн байгаа юм. Тэгээд бүх мөнгөө аваад гараад явчихсан. Энэний оронд үндэсний компани ажиллаж байсан бол энэ 58 тонн алт Монголын ЭЗ-т ороод эргэлдээд цаашаа үржээд явж байгаа. Улсынхаа баялгийг ингэж гадаадын хомхой луйварчдад бэлэглэдэг явдлыг л зогсооё гэж байгаа юм.

2 0
Avatar

Зочин 2021-08-09 202.126.88.181

Bidnii ovog aavuud emeg eejuud holsoo saviruulan tsusaa ursgan amia ogon hamgaalsan gazar door bgaa baylagiig chi hun buteegeegui gej yarih uu? Bid tegvel tanai gazar nutgiig ochood sendiileed uhaad hamag baylagiig ni zoogood ehelie gevel oo za shuud Ok geh bish estoi Mai l gene biz dee ene chini odoo??

Avatar

Оноч 2021-08-09 66.181.161.99

Эргүү, гэхдээ чи муу баас санаатай ингэж бгаа бх л даа.

0 0
Avatar

Зочин 2021-08-09 202.21.116.66

Гэрээг цуцалж хөөж гаргах хэрэгтэй, үргэлжлүүлэн луйвардуулж хамаг баялгаа гадаадынханд алдаад өөрсдөө ядуугаа дуудуулаад явдаг байдлыг таслан зогсоох цаг болсон.

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: Юу ч өөрчлөгдсөнгүй 2021-08-09 103.229.123.105

Уул нь М.Энхболд гэдэг саадыг зайлуулвал нар мандана гэж 5 нөхөр жагсаж байсансан. Тэд одоо ЕС, ХЗДХ-ийн сайд, УИХ-ын дэд дарга, хоёр нь гадаадад тухалжээ.Жаран тэрбум гээд М.Энхболдыг цоллоод Баттулга, Ерөнхийлөгч, Хүрэлсүх ЕС, МАН-ын дарга болсонсон. Гэвч намын санхүүжилтийн асуудлыг шийдсэнгүй.Оюутолгой гацаатай.Гадаадын ХО гацаатай.Улсын өр талийлаа.Ядаж байхад цар тахал.Асуудал М.Энхболд гэдэг хүнд байсангүй. Нэгнийхээ дутагдал дээр дөрөөлж албан тушаал ахиснаас өөр юу өөрчлөгдөв ???

Avatar

ИРГЭН 2021-08-09 202.9.47.42

ОЮУТОЛГОЙН гүний уурхайн олборлолтыг яаралтай эхлүүлэх шаардлагыг тавьж иргэд эх орныхоо эрх ашгийн төлөө жагсаал хийцгээe.

Avatar

Зочин 2021-08-09 43.228.129.20

Лондон, арбитар, хатан хаан энэ 3 нэг тэрэгний дугуйнууд юм Арбитарт ялаад ч Монголд ашиггүй тусна. Одоо л тусгаар улс гэдгээ харуулах цаг юм өөрсдөө ашиглах ёстой. Том луйварыг нь бүгд ойлгосон луйварт цохилт өгөхгүй цагт Монгол улс цаашдаа өөдлөхгүй. Шударга бус зүйлст улам идэгдэх аюултай

Avatar

Зочин 2021-08-09 202.126.88.181

Hurdan ehluulj hurdan zooj avch garch duusgag gej uu? Oorsdoo daraa ni bid yugaa zarj huihaa maajij hodoodoo duurgeh
vee? Hamag yumaa uhuulaad hors ni ergej shoroo ni hiissen daraagiin Afrik tiv bolgood garch yavahaar ni ta bidnii huuhduud shoroogoo zuurch idej amia argatsaah uu?

Avatar

Оноч 2021-08-09 192.82.72.233

Ер нь БААБАР-ыг ОТ болон РИО-гийн талаар бичиж олон түмний тархи угаасан асуудлаар нь ШАЛГАЖ болдог уу? Энэ талаар хуульчид зөвлөөч. Ийм хуулийн боломж бий бол энэ хүний ҮНЭН мөнийг гаргаж ирэхгүй бол улам л цаашаа явах юм байна. Эх орныхоо эрх ашгийн эсрэг ажилсан төдийгүй гадаадын луйварчидтай хамтарч ажилсан тэр ПР-ийн гэрээг нь гаргаж ирж байгаад ярих хэрэгтэй.

Avatar

Оноч 2021-08-09 192.82.72.233

Үүнийг хэлдэг шалтгаан нь БААБАР-ыг үзэн ядаад байгаа юм бишээ. БААБАР бол нөлөөтэй хүн энэ хүн бүхэл бүтэн үеийг хүмүүжүүлсэн, энэ хүний үгийг зүгээр л дагадаг бүхэл бүтэн хүн сүрэгтэй хүн. Өөрөөр хэлбэл, өөрөө бодож сэтгэх дургүй, зүгээр л БААБАР юу гэх нь үү гэдэг бүхэл бүтэн үе бий болсон. Сонирхолтой нь өөрсдийгөө юм уншдаг боловсролтой гэж боддог олон хүн БААБАР-ыг өөрийн ухаангүй дагаж байдаг бүхэл бүтэн сүрэг бий болсон. Тийм учраас энэ хүний үзэл бодлыг шүүж үзэх хэрэгтэй бн.

Avatar

Зочин 2021-08-09 150.129.142.186

Зөв л санаа бичиж дээ.

Avatar

Er jun 2021-08-09 86.141.224.43

Hunii uzel bodoliig shuudeg gej bhgui. Soliorood bai.

Avatar

Оноч 2021-08-09 103.229.120.138

хэхэ… мушгиад байгаач. Тархи угаасан асуудлыг нь ярьж байна. Маш олон хүн юмны учрыг олохын оронд иймэрхүү инфлүүнсэр-ийн юу гэж хэлснээр тайлбар хийгээл юм мэддэг царайлаал явдагшд. Баабар л РИО-той хийсэн энэ бантанг хийхэд оюун санааны удирдагч болж олон нийтийн тархийг угааж байгаал хийлгэсэн нь цагаан дээр хар дээр бичээтэй байна. Эргэж харж ярих хэрэгтэй биздээ. Гол нь сургамж авах нь шүү дээ.

Avatar

Зочин 2021-08-09 192.82.89.250

Санжийн Баярыг ТУЗ-д. нь оруул. Наад хүн чинь л учрыг нь олж хөдөлгөнө дөө. Та нар шиг поп бацаанууд чадахгүй. Үнэнээ хэлээд чаддаг хүнээ ажиллуул…

Avatar

Оноч 2021-08-09 192.82.72.233

Хэхэ нөгөөдүүл нь түй май гээл дунд хуруу гаргаад чиний авсан авилгыг чинь илрүүлнэ гэхэд л ГӨЛӨГ болоод РИО-гйин бууны нохой үндсэн ажлаа хийнэ биздээ эргүү минь. Та нар монголчуудыг их басаж байнаа. За яахав тэгж л бай. Хариуг нь өгөх цагт нь өгч чаддаг ард түмэн шүү.

Avatar

Урвагчид сөнөтүгэй... 2021-08-09 192.82.72.233

Энэ ямар зэвүүн юм бэ. Хаалтын гэрээ, Троллуудаараа үнэнг баллуурдана гэж байгаа юм байхдаа. энэ муусайн урвагчид. Монголын эрх ашгийг зарагчид тэдний троллууд язганаж байна. Баяр харин хөдөө жаргаж яваа талаараа байнга постлох юм. Ард нь энэ хэдэн тархигүй троллууд нь иш чааваас. Дээр нь энэ сайтуудын хаалтын гэрээ үйлчлээд МУ-ын эсрэг ажиллаад байх юмдаа.

Avatar

ВАНГА 2021-08-09 192.82.72.233

Монголын эрх ашгийг хоногийн хоол, архины мөнгөөр арилждаг гэж бодохоор аймаар юмаа. энэ дор байгаа тролл худлаа үнэн санаа зовсон дүр эсгэсэн, монгол ялж буйд өширхсөн. ганц нэг хөгийн комментдоо бие биедээ лайк дарсан аяяаяя яанадаа. яана. Яаж эх орныхоо эсрэг ингэж ажиллаж чадаж байнаа.

Avatar

Зочин 2021-08-09 192.82.67.239

хаха далд уурхайн олборлолт эхэлвэл жинхэнэ баялаг нь гадагшаа урсах бусуу босоо хөхдөгүүдээ

Avatar

Шаардсанаар биш бизнесийн ашиг 2021-08-09 108.53.177.147

Мөн ухна ухаантай үгээ

Avatar

Bold o 2021-08-09 182.229.177.104

Shaardah,uureg ogoh,chiglel,ogoh,barlvchilahaas oor yum medehgui tolgon kommunist uud yaj uls orniig avch yavah ve dee zasag ogstorvol taaarna daa

Avatar

Zochin 2021-08-09 202.9.41.14

Ingej hereldej bhr ouy tolgoigoo asjiglahaa bolichih mongol elegeeree hewtne

Avatar

Зочин 2021-08-09 202.21.108.140

ОДОО ХЭЦҮҮ БОЛНО ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТ БУУРНА

Avatar

Рио найдваргүй түнш. 2021-08-09 202.21.108.36

РиоТинто эхнээсээ найдваргүй муу түнш, итгэл даахгүй муу хамтрагч гэдгээ удаа дараа харуулж бсан. Монголын эрх баригчдыг нь худалдаад авчхад үхэр Монголчууд юу ч гэж бсан аманд нь дунд хуруу үмхүүлнэ хэмээн ард түмнийг байнга басамжлан доромжилж байв. Одоо ОТ-д ханган нийлүүлэгч ко-нууд бүгд улстөрчдийн хувийн ко-нууд. Тэд одоо ч авлигаар асуудлаа шийдсээр л бгаа. Одоогын ЗГ асуудлыг мөн л авлига авснаар чимээгүй шийдэх магадлалтай. Үе үеийн ЗГ, сайдууд ингэж авлига авч, ханган нийлүүлэгч болдог

Avatar

Мөнх 2021-08-09 66.181.188.150

Гадаадын мэргэжилтнүүдийнхээ дүгнлтийг олон нийтийн сүлжээнд нэр устай тавиарай.

Avatar

Зочин 2021-08-09 192.82.70.72

Дубайн гэрээг гэгчийг хүчингүй болгож, Оюутолгойн гэрээг МУ-д ашигтай болгон өөрчилсний дараа далд уурхайг ашиглах хэрэгтэй.Дээрх хоёр асуудлыг яриад л байх юм,ахиц огт алга.Манай баялаг гадагшаа урсаад л байдаг.

Avatar

Оноч 2021-08-09 192.82.72.233

миний бодлоор эхлээд дотоодын хулгайч, эх орноосоо урвагчдын асуудлыг цэгцлэх хэрэгтэй. Хуулийн заалт байхгүйгээс эд зүгээр эрх ашгийн зөрчилтэй юм хийгээд гарын үсэг байхгүй гээд монгол төрийн САЙД хүртэл ялаас мулдардаг, эх орныхоо эрх ашгийн эсрэг ажиллачихаад бухаад бна. БААБАР бол тэдний загалмайлсан эцэг. ОЮУ толгойг БААБАР л хий гэж төрөл бүрээр мунхруулсан байдаг. Бүр газрын доорхи баялаг баялаг биш, тэр чинь хэдэн сая жил тэгээд хэвтэж байсан юм. Гаргаж ирвэл сая баялаг гэж тархи угаасн

Avatar

Зочин 2021-08-09 192.82.78.22

Baabar helsen vnen baigaa bizdee !

Avatar

Оноч 2021-08-09 66.181.161.103

Тийм чиний зөв. Баабар газрын доорх баялаг баялаг биш, капитал биш гэж ухуулсаар монгол улс 34%-ийг үнэгүй авахаар, тооцуулахаар ярьж байсныг болиулсан. Оронд нь Баярцогт 34%-ийг зээлээр авахаар боллоо гээд УИХ-ын тогтоолыг биелүүллээ гэж хэлсэн байдаг.

Avatar

зочин 2021-08-09 66.181.178.210

Багабанди гэдэг хулгайчийг ТУЗ гаргасан уу тэрийг хөөгөөч

Avatar

Зочин 2021-08-09 66.181.183.82

Багабаньд юу хулгайлсан гэж чи дайрч доромжлоод байгаа билээ.Чйний өс хонзон л биз.

Avatar

БААБАР БОЛ МОНГОЛЫН УУ-Н АВИЛГЫН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ 2021-08-09 192.82.72.233

Газрын баялаг бол хүн бүтээгээгүй байгалын баялаг. Бизнес, ГХО зэрэг нь баялаг бүтээдэг тул ГХО-ыг хөхүүлэн дэмждэг. Гэтэл монголын ард түмний баялгийг зүсэн зүйлийн аргаар гадаадын луйварчдад өгөөд цаагуураа авилга авдаг ЕС, ЗГ-уудтай болсон. Хуулийн заалт байхгүй тул ЗГ нь илт эх орныхоо эсрэг шийдвэр гаргадаг, түүнийг нь гардан гүйцэтгэсэн САЙД хүртэл ял авахгүй байдалтай болсон. Арга ядсан юм байлгүй, хонгилын гүйцэтгэгчид машин үнэтэй авсан гэдэг НО олсон юм шиг байгаам.

Avatar

Ванга 2021-08-09 192.82.72.233

Тэр НО нь худлаа байсан л гэж маргаад байгаа юм. Үнэлгээ хийсэн шинжээчид далий ажилсан гэж л маргасан юм билээ. Гол нь тэр НО худлаа биш. 3 шатны шүүхээр шийдэгдсэн асуудал. За худлаа байсан ч ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭМТ ҮЙЛДЛИЙГ нь далдлах шалтгаан биш.

Avatar

Оноч 2021-08-09 192.82.72.233

Уг нь энгийн логик. Гэвч талцаад бх юм. Эрүүгийн хуульд шинэ заалт оруулъя. Утга нь: Газрын хэвлийн баялгийг монголчууд ашиглаж чадахгүй нөхцөлд зөвхөн гадаадын хөрөнгө оруулалт оруулна. Монголчуудын ашиглаж чадах ордыг гадаадын этгээдэд шилжүүлсэн, шилжүүлэхээр завдсан бол БҮХ НАСААР НЬ ХОРИНО. ГҮЙЦЭЭ. Ямар муу монголын компани уул уурхайг ашигласан орлого монголдоо үлдэх магадлал 90 хувь. Гадаадын хөрөнгө оруулагч монголд мөнгөө хөрөнгө болгох, монголын ЭЗ үлдээх магадлал 1 хувь.

Avatar

УУ-н луйварчид үндэсний баатар болох цагаар... 2021-08-09 192.82.72.233

Уг нь их энгийн боловч эрүүгийн хуульд ийм заалт байхгүйгээс, МУ-ын ЕС нь орд газрыг гадаадын этгээдүүдэд шилжүүлэх оролдлого хийлээ. Түүнийг нь боловсруулж гүйцэтгэсэн САЙД нь хүртэл би шийдвэр гаргаагүй, ЗГ-ын ЕС-ийн шийдвэрийг гүйцэтгэж төсөл боловсруулсан төдий гэж хэлээд ял авсангүй, оронд нь машин үнэтэй авсан гэдэг ял өгөөд. Сая суллагдсан төдийгүй, хэлмэгдсэн тул үндэсний баатар болгох тухай ярьж бна. БААБАР бол монголын УУ-н луйварчдын ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ юм байна.

Avatar

Зөвхөн ашиглаж чадахгүй ордод ГХО авч болно... яагаад энэ зүгээр бэлэн баялаг...бизнес бол шинээр баялаг бүтээдэг... 2021-08-09 192.82.72.233

Монголчуудын ашиглаж чаддаг газрын БАЯЛГИЙГ гадаадуудад хөрөнгө оруулалт нэрээр өгөх нь ГЭМТ ХЭРЭГ гэдгийг бүх талдаа хүлээн зөвшөөрөх асуудал юм. Тод жишээ нь БОРОО ГОУЛД. Монголоос 58 тонн алт олборлоод 13 жилд нийт 120 сая доллар хүрэхгүй татвар төлсөн. Үлдсэн бүх мөнгөө аваад монголоос гарсан. Монголчуудын ашиглаж чадах ТАВАН ТОЛГОЙ-г Шинхуад өгөх гэж байсныг ЗГ-ын ЕС-ийн шийдвэр гээд бгаа. ЕС нь улсынхаа эрх ашгийн эсрэг ажиллавал яах вэ? хуулийн заалт зайлшгүй хэрэгтэй.

Avatar

Оноч 2021-08-09 192.82.72.233

ЗГ-ын гишүүн, САЙД хүн нь би мэдэхгүй, төсөл боловсруулсан төдий, миний гарын үсэг байхгүй гээд мултарчиж бна. Цаана нь ЗГ нь эрүүгийн хэргийн субьект биш юм байлгүй. Тэгэхээр зайлшгүй хууль-ийн заалт хэрэгтэй. Дахиад ийм гэмт хэрэг гарна. Монголын аль өнгөтэй өөдтэй уурхайг янз бүрийн шалтгаар гадаадын луйварчдад эд зарна. Ноён урваач нохой шарваач. Монголчууд хэзээнээсээ эх орноосоо урваж ирсэн.

Avatar

Зочин 2021-08-09 64.119.20.23

202.21.108.140 – аас ямар учиртай хүн Риог зөвтгөсөн буруу мэдээлэл оруулаад байна. Үүнийг шалгах байгууллага байхгүй юу ????

Avatar

Зочин 2021-08-09 202.21.108.140

ҮГҮЙ ЭНЭ ГЭРЭЭГ ЭСЭРГҮҮЦСЭН ЭП

Avatar

Зочин 2021-08-09 202.21.108.140

ТЭГЭЭД ПОПУЛИЗМ ГЭЭД БАЙНА

Avatar

BOLD 2021-08-09 66.181.179.150

IIM TOM TUSLIIG IIM JIJIG HYN HARIUTSAAD AJIL YAVAH UU/// UURHAI ORJ UZEEGUI BATSAAN ARAI CH DEEEEE

Avatar

Зочин 2021-08-09 202.21.108.36

Ашгаа шударга хувааж авч чадахгүй байгаа нөхцөлд олборлолт нэмэгдүүлэх шаардлага байгаа юу.

Avatar

Зочин 2021-08-09 202.21.108.140

ЧАМД ХАМААГҮЙ

Avatar

Хаха 2021-08-09 202.21.108.140

АНХ ОРОЛЦСОН НАМУУД БАЙГАА ТЭНДЭЭ ОЧООД ХООРОНДОО ХЭРЭЛДЭЭ

Avatar

Зочин 2021-08-09 64.119.20.23

Яг зөв асуултыг тавьж байна. Засгийн газар, төр засаг маань ийм л өчүүхэн байгаа юм даа. Цэцэрлэгийн хүүхэдээс ялгарах юм алга. Эхлээд асуудлаа ойлго. Дараа нь гэрээ хэлэлцээр хийх, төслийг үргэлжлүүлэх эсэх гээд бусад асуудлаа ярьмаарсан. Өчүүхэн ч гэсэн боддогсон бол…

Avatar

Зочин 2021-08-09 202.21.116.66

Зөв, ухахгүй байх хэрэгтэй, бид хэрэглэж чадахгүй бол хойч үе хэрэглэх болно. Луйврыг үргэлжлүүлэхийг дэмжихгүй байна.

Avatar

Иргэн 2021-08-09 202.126.90.153

Мэнгэт үүнд бас их холбоотой шүү

Avatar

Зочин 2021-08-09 202.21.108.140

ХАХА

Avatar

Иргэн 2021-08-09 202.126.90.153

Одоо зогсоогооч ээ. Өдөр шөнөгүй баялгаа цөлмүүлээд л байх уу.Дариу зогсоохыг шаардаж байна

Avatar

Хаха 2021-08-09 202.21.108.140

АНХ ЯАХ ГЭЖ НАМУУД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН ТЭР НАМУУДАА АСУУЛАА ТАВЬ

Avatar

Зочин 2021-08-09 150.129.142.217

Дэлхийг бараг тэр аяаар нь колончлоод хэдэн зуун дамжин хүний юмыг үнэгүй дээрэмдэж амьдраад сурчихсан Англи австралиудыг хөөж гаргаад Хитадтай хамтрах нь яаж ч бодсон дээр!!!

Avatar

Зочин 2021-08-09 202.21.108.140

ЧАМААР ЗААЛГАХГҮЙ ЗА ӨЛӨГЧИН МИН

Avatar

Зочин 2021-08-09 202.21.108.140

ЧАМААР ЗААЛГАХГҮЙ ЗА

Avatar

Хаха 2021-08-09 202.21.108.140

БАС Л ПОПУЛИЗМ

Avatar

ХахаУ 2021-08-09 202.21.108.140

ОЛИГТОЙ ҮНЭХЭЭРИЙН АЖЛААЧ ПОПУЛИЗМААР ЧИНЬ ХОЛ ЯВАХГҮЙ

Avatar

Зочин 2021-08-09 202.21.108.140

ЧИ ҮНЭХЭЭРИЙН ТЭНЭГ

Avatar

3-р ТУНГИЙН ВАКЦИНЖУУЛАЛТ ЯАСА БЭ ??? 2021-08-09 202.126.88.194

ОЮУ ТОЛГОЙГ САМАРДАХ ЯАХ ВЭЭЭ….3-Р ТУНГИЙН ВАКЦИНЖУУЛАЛТАА ЯАРАЛТАЙ ЭХЛҮҮЛЖ ТҮРГЭН ХУГАЦААНД ХИЙГЭЭЧЭЭ ???

Avatar

dfsdaf 2021-08-09 192.82.72.233

Энэ хараа ийм муухай зальтай. РИО-гийн троллууд. эд нар монголоосоо урвасан дайснууд шүү. Эднийг л илчилэх хэрэгтэй. Анхаарлыг сарниулж байна.

Avatar

Зочин 2021-08-09 202.21.108.140

ЧАМД БАС ХАМААГҮЙ

Avatar

Зочин 2021-08-09 202.21.108.140

ЧАМД ХАМААГҮЙ

Avatar

Зочин 2021-08-09 202.5.205.34

Амжилт хүсье, эрх ашгаа сайн хамгаалаарай

Avatar

Оноч 2021-08-09 192.82.72.233

Хамтрагч тал даа зүгээр л худлаа хэлчихээд бизнес хамтарч эрхэлсэн нэр зүүж, цааш нь хулгай луйвар хийхийг тэгээд зөвшөөрөөд Монгол ямар хотойх биш, зөөж л байг уу? Гэрээгээр РИО-гийн тал энэ уурхайг ажиллуулсан хөлс гээд жилд 280 сая долларыг жилийн эхэнд суутгаж авдаг гэдгийг Солонго дарга танилцуулсан байгаа. Өөрөөр хэлбэл, жилд хийдэг нийт борлуултын 4-ний 1-ийг зүгээр л цалиндаа суутгаад авчихдаг ийм оператор, ийм гэрээ хийсэн улсууд өнөөдөр удахгүй шоронгоос суллагдах гэж байна даа.

Avatar

Өнөөдөр улсаа зарж идэх гэж байсан нөхөд хэлмэгдсэн гээд явж байна... 2021-08-09 192.82.72.233

Би 1 зүйлийг ер ойлгодоггүй. Э/З-ийн сурах бичгийн энгийн логик зөрчигдөж байхад МУ-ын ЗГ-ын шийдвэртэй тул гээл цэвэр гарчихаж бна. Уул уурхайн гол онцлог, бусад бизнесээс ялгарах ялгаа нь юм бүтээдэггүй харин газар дор байгаа эрдэс баялгийг гаргаж зарах юм. Эрдэс баялгийг баялгийн эзэн ашиглаж чаддаг бол гадны хэн нэгэнд өгөх, өгөх гэж оролдох нь улсаасаа хулгай хийсэн гэмт хэрэг. МУ-ын ЗГ, Сайханбилэг ЕС нь Тавантолгойг ашиглаж чадахгүй тул гээд Шинхуа-д өгөх гэрээ хийх гэж байсан.

Avatar

Учир нь улс нь ЗГ нь ЕС нь улсынхаа эрх ашгийг эсрэг шийдвэр гаргасан... тэр хэнд ч хамаагүй юу... 2021-08-09 192.82.72.233

Газар доорх баялгийг ямар муу монгол компани байлаа гэхэд олсон орлого, ашиг нь буцаад тухайн улсын эдийн засагт шингэж байдаг. Гэтэл гадаадын хөрөнгө оруулагч олсон ашиг, бүх мөнгөө аваад гараад явчихдаг. Одоогийн ОТ юм. ОТ-ыг яагаад гадаадын хөрөнгө оруулагч оруулсан бэ гэхээр баялгийн эзэн өөрөө ашиглаж чадахгүй учраас. Гээд маш муу гэрээ хийсэн. Гэтэл Таван толгойг монголчууд ашиглаад зүв зүгээр олсон орлого нь монголдоо шингэж байна. Энэ уурхайг Шинхуад өгөх гэж санаархсан улс буруугүй.

Avatar

ЗОЧИН 2021-08-09 202.70.44.46

Монгол улсынхаа төлөө ажиллаж байгаа эрүүл шударга ЗГ-таа баярлалаа, амжилт хүсье

Avatar

АМЖИЛТ ХҮСЬЕ 2021-08-09 202.70.33.242

ЭНД ОЮУТОЛГОЙГ ӨМӨӨРӨХ ЯМАР Ч ШААРДЛАГА БАЙХГҮЙ ЭЭВЗАРДЛАА ХИЙ НЭМСЭН МАГАД ЭНЭ ЗАРДАЛ НЬ КАНАДЫН КОМПАНИЙН ЭРГЭН ТӨЛӨГДӨХ ЗЭЭЛ БОЛСОН ҮГҮЙГ ОДОО ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН АУДИТ ОРУУЛЖ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ ХЭРЭВ ТЭГЖ ТААРАХ ЮМ БОЛЭНЭ ГЭРЭЭГ БҮРМӨСӨН ЗҮОГСООЖ ШИНЭЭР ГЭРЭЭГ ХИЙХ ЭРХ НЬ МОНГОЛЫН ТАЛД ҮЛДЭНЭ ШҮҮ ДЭЭ

Avatar

Оноч 2021-08-09 192.82.72.233

Энд бичсэн дээрх сэтгэгдэл дээр unlike дардаг монгол хүн байна гээд төсөөлдөө. МУ-ын эрх ашгийг яаж хангах тухай л санал хэлсэн төдий. Энэ бүхнээс харахад RIO-ийн бууны ноход эх орноосоо урвагчид байсаар байна.

Avatar

Зочин 2021-08-09 202.21.108.140

ТИЙМ ҮҮ

Avatar

Зочин 2021-08-09 202.21.108.140

МАЛ У

Avatar

Зочин 2021-08-09 192.82.64.64

Eruul zuv yum yaridag bolj dee Zugeer l haa huu shulaj baina geed poprood baidag baisan ulsuud odoo l tom company tai medleg ur chadvariin nijil tuvshind hardag bolloo gej harj baina daa amjilt husie Mongoliin oloh orlogo ulam nemegdeh boltugai

Avatar

Зочин 2021-08-09 124.158.96.176

Оюутолгойгоор оролдож байгаад эх орноо унагачих вий дээ. Ийм том компанитай энэ тэнцүү харилцах гэж байгаад юу ч үгүй хоцрох вий. Чамлахаар чанга атга гэдэг монгол философи бий дээ.

Avatar

Оноч 2021-08-09 192.82.72.233

чам шиг РИО-гийн тролл монголчуудад юу хийхийг заахгүй. Бүрэн эрхэт улс Газар нутаг дээрээ байгаа компанийг хуулийн хүрээнд шалгаж ч чадахгүй байдалд байгаа нь хэний буруу. Чи бол РИО-ийн угаадсаар хооллогч.

Avatar

Зочин 2021-08-09 43.228.129.20

Яадаг мал бэ яасан тлм компанийг хамгаалаад хэр их мөнгө авч байна хэдхэн төгрөгөндөө пологдоод эх орноо харлулах сайхан байна уу үр хүүхдүүд чинь бас харлаж хэцүүднэ гэдгийг мэдэх үү авлигаар олсон мөнгө юм болдоггүй гэдгийг сана, яаж олсон яг тэр замаараа эргээд гараад явчихдаг юм, эсвэл чи монгол хүн биш юм уу ,биш бол ахиж битгий ийм юм бич чамд ийм эрх байхгүй чи бол хэнч биш сайн бод чи бол хэнч биш.

Avatar

Буриад Луухаан хослолууд 2021-08-09 190.2.145.41

Оюу толгойг 50 сая $ өөртөө авч Монголд оруулж ирсэн буриад Энхбаяр ху-жаа Миеэ,Оюун толгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан буриад Баяр ху-жаа Баярцогт,Дубайн гэрээг байгуулсан буриад Сайханбилэг ху-жаа Зоригт нарын эрин Монголд дуусах ёстой.

Avatar

бат 2021-08-09 103.229.121.60

Худал мэдээлэл өгч монголын эрх ашиг хохирсон тул торгууль тавиж хуулийн хариуцлага хүлээлгэж гэрээгээ дахин шинэчлэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-08-09 202.21.108.140

ҮНЭМШГЭЭРГҮЙ ТИЙМ ТЭНЭГ БАЙНА

Avatar

Зочин 2021-08-09 202.126.89.96

Хүрз барийд шууд эхлүүл Нямбаатараа эхлэгүй бол мөрдөнд гурав хоног хорь

Avatar

Зочин 2021-08-09 180.149.93.98

ха ха ха

Avatar

Зочин 2021-08-09 202.21.108.140

АЖИЛ ХИЙЖ БАЙГАА ДҮР ЭСГЭЛТ ПОПРОРЧИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж