“Эх орны цэрэг” уралдааны дүн гарчээ

Хуучирсан мэдээ: 2010.03.15-нд нийтлэгдсэн

“Эх орны цэрэг” уралдааны дүн гарчээ

Монгол Улсад зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсан түүхт ойг угтан нийслэлийн цэргийн штабаас нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Эх орны цэрэг” сэдэвт зохион бичлэгийн уралдаан зарласан байна. Хоёр үе шаттай зохион байгуулсан уг уралдааны дүн өнөөдөр гарч , шагналыг  гардууллаа. Уралдааны хоёрдугаар шатанд нийт 24 сурагч шалгаран үлдсэнээс  Сонгинохайрхан дүүргийн “Гэрэлт ирээдүй” цогцолбор сургуулийн 11 а ангийн сурагч А.Алтансүх тэргүүн байр эзэлжээ. Хан-Уул дүүргийн 15 дугаар дунд сургуулийн 11 в ангийн сурагч Г.Отгонбаяр, Баянгол дүүргийн 38 дугаар дунд сургуулийн 9 в ангийн сурагч Н.Ганболд нар удаах байранд шалгарч шагналаа гардан авлаа.
Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж