Ерөнхийлөгч өө, "хууль засагладаг" шударга ёс чинь прокурорт бий юу?

Хуучирсан мэдээ: 2021.08.09-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч өө, "хууль засагладаг" шударга ёс чинь прокурорт бий юу?

Ерөнхийлөгч өө, "хууль засагладаг" шударга ёс чинь прокурорт бий юу?

Хууль хяналтын байгууллагад тогтсон гажуудал, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг удаан хугацаагаар саатуулж, дампуурах түвшинд хүргэсээр өдий хүрлээ.  Гарах үр дүн нь  ажилгүйдэл газар авч, эдийн засагт орох үр өгөөж тасарч,  гадаадын хөрөнгө оруулалт царцаж байна. Гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай, тодотгоход Европын улс орнуудаас хөрөнгө оруулалтаа татдаг АБА ПЛЮС ХХК -д үүссэн нөхцөл байдал бол  орж ирсэн хөрөнгө оруулалтыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх замаар  банкинд удаан хугацаагаар байршуулж,  банкны үйл ажиллагааг дэмжиж байгаа хуулийн байгууллагын хүнд суртал гэж дүгнэж болох юм.

Монгол улсын ерөнхий прокурор Б. Жаргалсайхан энэ оны зургаадугаар сарын 3-ны өдөр  Монгол Улсын зургаа дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон  У.Хүрэлсүхэд бараалхаж баяр хүргэсэн байдаг. Энэ үеэр ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Төрийн эрх барих дээд байгууллагаас баталж буй хууль, тогтоомжуудыг бүх шатандаа хэрэгжүүлж, ягштал мөрдөн ажиллаж байж улс оронд эмх цэгц тогтоно” гэдгийг хэлж онцгойлон сануулсан байдаг юм.

Түүнчлэн У. Хүрэлсүх ерөнхийлөгч тангараг өргөснийхөө дараа ард түмэндээ хандан:

– “Нийгэмд шударга ёс тогтооход нэн чухал асуудал бол хараат бус шударга шүүх, прокурорын байгууллагатай байх явдал юм. Иргэд шударга шүүхээр шүүлгэх, шүүгчид нь мэргэжлийн ур чадвар, ёс зүйтэй байх, шүүх прокурорын байгууллага нь зөвхөн хууль дээдэлдэг, хуульд захирагдан ажилладаг, хараат бус хууль шүүхийн байгууллагын тогтолцоог бий болгох явдал нэн чухал шаардлагатай байна. Иймд миний бие нийгэмд шударга ёс тогтоохын төлөө, хүн засагладаггүй, хууль засагладаг ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулахын төлөө хичээн зүтгэх болно.” гэж хэлсэнийг тодхон санаж байна.

Гэтэл яг бодит амьдрал дээр хуулийн байгууллага нь хуулийн хүрээнд ажлаа явуулахгүй байгаа бөгөөд хууль нь цаасан дээр л бичигджээ.

Үүнийг хуулийн байгууллагын хүнд сурталд сөхөрч, цөхөрч, ажилтныхаа нийгмийн даатгал, цалин хөлсийг  тавих, холбогдох татвар хураамжаа төлөх чадамжгүй болж, цахилгаанаа таслуулж, бизнес нь бүрэн уналтанд орсон АБА ПЛЮС ХХК –д тохиолдсон үйл явдал гэрчилж байна. Өмнөх нийтлэлүүдээрээ бид АБА ПЛЮС ХХК-д үүссэн нөхцөл байдлын талаар нэлээд дэлгэрэнгүй мэдээлсэн. Тус компанид холбогдуулан мөнгө угаах гэмт хэрэг үүсгэн, харилцах дансанд байсан 17 тэрбум төгрөгтэй тэнцэх валютын шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тавьж,  1 жил 8 сар шалгасан мөртлөө аль нэг тийшээгээ шийдвэрлэдэггүй буюу буруутгаж ялладаг ч үгүй, хэргийг хаадаг ч үгүй  өнөөдрийг хүрээд байна.

Гэтэл өнөөх төрийн тэргүүнд бараалхаж, баяр хүргэж явсан Монгол улсын Ерөнхий прокурор Б. Жаргалсайхан нь У.Хүрэлсүхийнхээ захиас, даалгаврыг гүйцэтгэнэ хэмээн “толгой дохиж” суусан хэрнээ бодит байдал дээрээ эсэргээрээ ажиллаж байна. Б.Жаргалсайхан хуулийг гажуудуулж,  хэргийг шалгаж байгаа гэх нэрийн доор хөрөнгө оруулагч нарын 17 тэрбум төгрөгийг, Монгол улсын нэр бүхий   арилжааны банкуудад 1 жил 8 сар  ашиглуулж, уг хэргийг шийдэх бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэн, доод шатны прокурорууддаа чиглэл өгч, хохирч байгаа аж ахуйн нэгж, түүний өмгөөлөгчийн  гаргасан гомдлыг  хангахаас татгалзан нэг л хариу буюу “ … мөрдөн шалгаж байгаа тул боломжгүй”  гэсэн хариу өгсөөр өдий хүрлээ.

Б.Жаргалсайхан бол шударга ёсыг тогтоох чиг үүрэг бүхий прокурорын байгууллагыг толгойлж буй. Ийм байж өөрийн удирдаж байгаа байгууллагад үнэхээр  хууль зөрчиж, хэргийг шуурхай шалгалгүй, бусдыг чирэгдүүлж, хохироож байгаа асуудал байгаа эсэхийг судлан шийдвэрлэлгүйгээр, хэд хэдэн сайт энэ тухай мэдээлэл бичингүүт зохих албан тушаалтнаараа яаруу сандруу тайлбар хийлгэж сууна.  Тодруулбал, “АБА ПЛЮС ХХК  Мөнгө угаах гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхийг тогтоох ажиллагаа хийгдэж байна. Банкин дахь дансыг битүүмжилж 10 орчим гадаад улсаас эрх зүйн туслалцааны хүсэлт илгээсэн. Одоогоор хүсэлтийн хариу бүрэн ирээгүй байна. Гадаад улсад эрх зүйн туслалцааны дагуу хүсэлт илгээх, хариу ирүүлэх ажиллагаа нь нарийн процесс ажиллагаа байдаг тул цаг хугацаа их шаардагддаг юм”   гэж зовлон тоочсон мэдээлэл хийсэн юм.

Энд хэлэхэд Ерөнхий прокурор Б. Жаргалсайхан маань “Цаг хугацаа их шаарддагддаг”  гэсэн зовлон тоочсон  тайлбар тавихаасаа өмнө “Хуульд заасан хугацаанд шалгаж байгаа юу”  гэдгээ тайлбарлах ёстой байв.

Ер нь албан тушаалтны  зовлон  тоочсон тайлбарыг баримтлах ёстой юу? , Хуулиа баримтлах ёстой юу? гэдэг асуултад хариулт өгөхийг төрийн тэргүүнийхээ өмнө толгой дохин суусан Монгол улсын ерөнхий прокурор Б. Жаргалсайханаас асууя.

Учир нь АБА ПЛЮС ХХК -ийг холбогдуулан шалгаж байгаа хэрэг нь 1 жилийн хөөн хэлэлцэх хугацаатай хэрэг бөгөөд, уг хэрэгт хэрэг бүртгэлийн мөрдөн шалгах ажиллагаа нь  1 жилийн дотор явагдаж дуусган, буруутай , эсхүл буруугүй эсэхийг шийдвэрлэх хуультай юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээ өнөөдөр манай улсад “ХУУЛЬ ЗАСАГЛАНА, ХУУЛЬД ЗАХИРАГДАНА гэсэн зарчим биш АЛБАН ТУШААЛТАН НЬ ЗАСАГЛАЖ байна.

АБА ПЛЮС ХХК ийн захирал болон өмгөөлөгч нар Монгол улсын ерөнхий прокуророос гаргасан тайлбартай танилцжээ. Тэд “Эрх зүйн туслалцааны дагуу нийт гүйлгээний 87 хувийн гүйлгээ хийсэн улс орноос холбогдох баримт бичгийг 2021 оны 5 дугаар сарын 09-ны өдөр хуулийнханд хүргүүлсэн. Гэвч 5,6,7 болон бүр 8 сар гарчихаад байхад уг баримтаас 1 хуудас ч материал орчуулагдаагүй” байгааг юу гэж ойлгох вэ?

Компанийн удирдлагууд мөрдөгчөөс асуухаар бид “орчуулгын үнийг судлаж байна” гэсэн тайлбар хэлдэг гэнэ. Өөрсдөө ийм байдалтай ажлаа хийж байгаа хэрнээ цаг хугацаа ярих нь шударга үнэнд нийцэх болов уу Б.Жаргалсайхан прокурор оо…

Өмнөх цувралыг ЭНД дарж уншина уу.

Өмнөх цувралыг ЭНД дарж уншина уу.

Үргэлжлэл бий …

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж