Лионель Месси: Барселонадаа үлдэхийг хүссэн ч чадсангүй

Хуучирсан мэдээ: 2021.08.09-нд нийтлэгдсэн

Лионель Месси: Барселонадаа үлдэхийг хүссэн ч чадсангүй

Лионель Месси: Барселонадаа үлдэхийг хүссэн ч чадсангүй

Лионель Месси Барселонагаас явж буйгаа зарлаж, өчигдөр/2021.08.08/ нүдэнтэй нулмистай хэвлэлийн бага хурал хийв. Өдгөө 34 настай алтан бөмбөгийн зургаан удаагийн эзэн түүний хувьд Францын ПСЖ клубтай нэгдсэн гэх шуугиан тарсан.

Наймдугаар сарын 11-ний өдөр ПСЖ клуб Эйфелийн цамхгийг ашиглан Мессигийн танилцуулгыг хийх гэнэ.

Хэвлэлийн бага хурал дээр Лионель Месси:

-Сүүлийн хэдэн өдөр би юу гэж хэлэхээ маш их бодлоо. Үнэн гэвэл юу ч бодож чадсангүй. Энэ олон жилийн дараа ийм зүйл болж байгаа нь үнэхээр хэцүү байна. Би энд бүхий л амьдралаа өнгөрүүлсэн. Үүнд бэлэн биш байна. Өнгөрсөн жил утгагүй зүйл ярих итгэлтэй байсан ч энэ жил тийм биш байна. Энэ жил би, манай гэр бүл энд үлдэнэ гэдэгтэй итгэлтэй байсан. Үүнийг л бид хүссэн. Бид Барселонаг гэрээ хийнэ гэж бодож байсан. Энэ хотод амьдарч, хөлбөмбөг тоглох гайхалтай байлаа. Гэхдээ өнөөдөр би энэ бүхэндээ баяртай гэж хэлэхэд хүрч байна. Энд 13 настайгаасаа хойш амьдралаа. 21 жилийн дараа эхнэр, гурван хүүхдийнхээ хамтаар энэ хотоос явж байна.

Хэдэн жилийн дараа бид эргэж ирнэ. Учир нь энэ хот бидний гэр. Миний талд байсан хүн бүртээ, багийнхаа андуудад, хуучин нөхөддөө баярлалаа гэж хэлье.

Барселона клубыг би маш их хүндэлдэг. Энд олон гайхалтай зүйлсийг үзэж тууллаа. Мөн таагүй зүйлс тохиосон ч үүний ачаар би өсөн дэвжиж, өнөөдрийн өөрийгөө бүтээсэн. Энэ өмсгөлийг өмссөн эхний өдрөөсөө эцсийн өдөр хүртэл би чадах бүхнээ зориулсан. Үнэн гэвэл би явж байна.

Өөр нөхцөл байдалд явсан ч болоосой. Би хэзээ ч ингэж багаа орхино гэж төсөөлж байсангүй. Баяртай гэж хэлэх шаардлага гарахгүй гэж бодож байлаа. Энэ багийн өмсгөлтэй зодог тайлж, үзэгчдийн алга ташилтаар талбайг орхино гэж төсөөлж байсан. Сүүлийн улирал үзэгчгүй тоглож, тэдний уухайг сонсохгүй байх хэцүү байсан. Одоо дахиад л фэнүүдээ харахгүй явах болчихлоо. Хэрэв болдогсон бол бүх фэнүүдтэйгээ хамт байх юмсан. Би эргэн ирж, энэ багийн нэг хэсэг болон дахин дэлхийн шилдэг болоход нь тусална гэж найдаж байна.

Өнгөрсөн улирал цар тахлаас болж үзэгчдийнхээ өмнө тоглож чадсангүй. Тэдний баяр хөөрийг сонсохгүй байх, хажууд нь байхгүй байх, миний нэрийг дуудахыг сонсохгүй байх хэцүү байлаа. Би уг нь талбай дүүрэн үзэгчидтэй, тэдэнтэйгээ зохих ёсоор салах ёс гүйцэтгэнэ гэж төсөөлж байсан. Гэхдээ ийм байдалтай салах ёс гүйцэтгэх боллоо. Та бүгдийн надад зориулсан хайранд талархаж байна. Энэ багт би олон жилийн турш сайн, муу мөчүүдийг өнгөрүүллээ. Гэхдээ хүмүүсийнх нь хайр үргэлж хэвээрээ байсан юм шүү.

Барселонатай шинэ гэрээ байгуулах бүх нөхцөл бүрдчихсэн байсан. Гэвч эцсийн мөчид Ла лигийн дүрмээс болоод боломжгүй боллоо. Ийм л зүйл болсон. Миний талаар олон яриа гарсан байна лээ. Гэхдээ би энэ үлдэхийн төлөө чадах бүхнээ хийсэн. Өнгөрсөн жил би үлдэхийг хүсээгүй. Гэхдээ энэ жил үнэхээр хүссэн. Энэ жил үлдэхийг хүссэн ч чадсангүй. Би цалингийнхаа 50 хувийг хасахыг хүссэн. Гэвч Барселонагаас илүү хасаа ч гэсэн санал тавиагүй хэлээгүй. Намайг цалингийнхаа 30 хувийг хасахыг хүссэн гэх шуум гарсан байна лээ. Энэ бол худлаа. Барселона надаас юу ч асуугаагүй юу ч гуйгаагүй.

Мессиг Барселонаг орхиж буйтай холбогдуулан түүнд хүндэтгэл үзүүлэх тухай олон яриа гарсан. Тухайлбал, Барселона клуб Мессигийн 10 дугаарыг мөнхлөх, тоглолт бүрийнхээ 10 дахь минутанд алга ташиж, түүнд хүндэтгэл үзүүлэх гэх мэт. Месси энэ клубын тоо томшгүй олон рекордыг шинэчлэн тогтоож, хүртэж болох бүхий л цом, шагналуудыг түүсэн. Барселона-Месси гэх хоршоо үг энд хүрээд эцэс болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
62
ХарамсалтайХарамсалтай
7
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж