Дэлхийн 205 орны 11 мянга гаруй тамирчид 17 өдрийн турш наран улсын нийслэл Токио хотод хуран чуулж, хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өчигдөр/2021.08.08/ хаалтаа хийлээ. Хэдийгээр цар тахлаас урьдчилан сэргийлж нэг жилээр хойшилсон ч олимпын үеэр тамирчдын тосгон, тэмцээн болсон газруудаас нийт 400 гаруй халдварын тохиолдол илэрсэн.
Хаалтын үйл ажиллагааны төгсгөлд Токиогийн олимпын зохион байгуулах хорооны дарга Хашимото Сэико болон Олон улсын олимпын хороо/ОУОХ/-ны ерөнхийлөгч Томас Бах нар үг хэлсэн. Сэико тамирчид болон сайн дурын ажилчдад талархаж буйгаа илэрхийлсэн бол Бах олимпын наадам албан ёсоор хаалтаа хийж буйг мэдэгдсэн.
Токио-1964, Токио-2020 олимпын наадмуудын дүрсийг эвлүүлэн, наадмын цом дахь галыг унтраах ёслол эхэлсэн. Галт цом хаагдахад, эмэгтэйчүүд, хүүхдүүд гараа бөмбөг хэлбэртэй болгон залбирал, амар амгаланг илтгэв.
Үүний дараа цэнгэлдэх дэх дэлгэцнээ Токио-2020 паралимпын тойм бичлэг тоглогдож, удахгүй эхлэх гэж буй сануулна. Бичлэг дуусахад цэнгэлдэхийн дээгүүр салют буудаж, доторх том дэлгэцнээ “ARIGATO” буюу “Баярлалаа” хэмэээн дүрс гарч ирэв.
1964 оны олимпын хаалтын үеэр “Sayonara” буюу “Баяртай” хэмээх самбар ассан билээ.
32 дахь олимпын наадам хаагдахтай зэрэгцэн 33 дахь наадмын үйл ажиллагаа эхэлсэн. Японы зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн олимпын далбааг буулгаж, Японы сопрано дуучин Томотака Окамото олимпын сүлд дууг дуулжээ.
Олимпын далбааг буулгасны дараа Токио хотын захирагч Юрико Коикэ, Парис хотын захирагч Анне Хидалго, ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах нар далбааг гардуулах ёслолд оролцсон. Коикэ далбааг Бахт шилжүүлж, Бах Хидалгод гардуулав.
Ирэх гурван жилийн турш олимпын далбаа Парис хотын төв танхимд байршина.
Ийнхүү Франц улсын төрийн далбаа Токиогийн тэнгэрт мандаж, төрийн дуулал нь эгшиглэж, 2024 оны олимпын аялал эхлэв. Парисын алдарт Эйфелийн цамхгаас 2024 оны олимпын далбаа намирсан. Зүгээр ч нэг далбаа биш дэлхийн хамгийн том, хөлбөмбөгийн талбай шиг хэмжээтэй далбаа дэлгэгдэж, Францын агаарын хүчнийхэн тэнгэр дээр улаан, цагаан, цэнхэр өнгийг дүрслэв.
Мэдээж, хаалтын үйл ажиллагааны үеэр марафон гүйлтийн медалиудыг гардуулсан. Олимпын анхны спорт гэдэг утгаараа олимп бүрийн төгсгөлд марафон гүйлтийн тамирчдад медалийг нь гардуулж өгдөг уламжлалтай. Энэ жилийн эрэгтэйчүүдийн марафонд Кенийн Э.Кипчоге түрүүлж, Нидерландын А.Нагие мөнгө, Бельгийн Б.Абдри хүрэл медаль тус тус хүртэв. Харин эмэгтэйчүүдийн төрөлд Кенийн тамирчид болох П.Жепчичир түрүүлж, Б.Косгей мөнгөн медаль хүртсэн бол АНУ-ын М.Сейдел хүрэл медалийн эзэн болсон.
Тэдэнд медаль, цэцгийг нь ОУОХ-ны Томас Бах, Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Лорд Себастьян Коэ, ОУОХ-ны дэд ерөнхийлөгч Анита Л.Дебрантц нар гардуулан өгсөн.
Хаалтын үйл ажиллагааны урлагийн тоглолтын үеэр дугуйтай, скейтбордтой үзүүлбэрүүд толилуулагдаж, Бетховений “Ode to Joy” аяан дээр уран бүтээлчид бүжиглэсэн.
Мөн олимпын наадмыг үндэслэгчид болох Грек улсын төрийн дуулал эгшиглэж, туг нь мандсан. Үүнээс төд удалгүй ОУОХ-ны тамирчдын зөвлөлд сонгогдсон тамирчид цэнгэлдэхэд орж ирж, Токиогийн олимпод ажилласан сайн дурын ажилчдын төлөөлөлд цэцэг гардуулсан.
Япон улсын төрийн далбааг дөрвөн тамирчин, нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн, нэг эрүүл мэндийн ажилчин цэнгэлдэхэд оруулж ирсэн. Нээлтийн үйл ажиллагааны үеэр ч мөн адил эдгээр хүмүүс далбааг оруулж ирж байв.
Зохион байгуулагч орны далбааг мандуулах үеэр тус улсын 100 жилийн түүхтэй Такаразүка Ревью театрын хамтлаг төрийн дууллаа эгшиглүүлсэн нь онцлог байв. Учир нь тус хамтлагийн бүх гишүүд эмэгтэй. Энэ жилийн олимп эмэгтэйчүүдийн тэгш оролцоо, эрхийг дээдэлсэн гэдгээрээ бусад олимпоос ялгаатай.
Цэнгэлдэхийн дөрвөн хаалгаар улс орон бүрийн тамирчид төрийн далбаагаа барин орж ирсэн.
1924 оны олимпийг зохион байгуулж байсан Парис хотод 100 жилийн дараа дахин олимп болно. Хамгийн сонирхолтой нь, энэхүү олимпын хөтөлбөрт брейк-данс бүжгийн төрөл нэмэгдэж байгаа боловч бейсбол, софтбол, карате зэрэг төрлүүд багтахгүй. ОУОХ-ны дүрмээр зохион байгуулагч орон хөтөлбөртөө ямар спортыг нэмж, хасахыг шийднэ.
































Токио 2020 олимпийн медалийн хүснэгт
- АНУ – 39 алт, 31 мөнгө, 33 хүрэл – нийт 113 медаль
- Хятад – 38 алт, 32 мөнгө, 18 хүрэл – нийт 88 медаль
- Япон – 27 алт, 14 мөнгө, 17 хүрэл – нийт 58 медаль
- Их Британи – 22 алт, 21 мөнгө, 22 хүрэл – нийт 65 медаль
- Орос – 20 алт, 28 мөнгө, 23 хүрэл – нийт 71 медаль
- Австрали – 17 алт, 7 мөнгө, 22 хүрэл – нийт 46 медаль
- Нидерланд – 10 алт, 12 мөнгө, 14 хүрэл – нийт 36 медаль
- Франц -10 алт, 12 мөнгө, 11 хүрэл – нийт 33 медаль
- Герман – 10 алт, 11 мөнгө, 16 хүрэл – нийт 37 медаль
- Итали – 10 алт, 10 мөнгө, 20 хүрэл – нийт 40 медаль
71. Монгол – 0 алт, 1 мөнгө, 3 хүрэл – нийт 4 медаль
Иргэн 2021-08-09 192.82.67.233
Олимпийн үйл явдалууд нь шударга үнэний бэлэгдэл байх ёстой атал эмэгтэй гимнастикийн ганцаарчилсан төрлийн тэмцээнд оросын тамирчны үзүүлэлтийг дарж үзүүлэх тэмцээндээ спортын хэрэгсэлээ хүртэл алдаж ноцтой дутагдал гаргасан израилын тамирчны үзүүлэлтийг хэргээр өргөж алтан медаль хүртээсэн нь олимпийн шударга өрсөлдөөний алтан дүрмийг тодорхой эрх ашгийн үүднээс зөрчсөн явдал боллоо.
Япончууддаа баярлалаа. 2021-08-09 103.212.118.247
За ямар ч байсан энэ хүнд Олимпийг амжилттай зохион байгуулсан Япончууддаа талархал илэрхийлье. Монголын тамирчид дажгүй оролцсон. Чамлахаар чанга атга гэдэг дээ. 2024 онд Францын Парисын Олимпоос Монголчууд олон алтан медаль авах болтугай. Монгол Улс минь мандан бадраг. Монголчууд чадна.
Монгол 2021-08-09 192.82.76.26
Шууд нэвтрүүлгийн ивээн тэтгэгчид гэж нэг ёстой Гуйлгачин царайлсан юмнууд хүмүүсийг үнэн залхаалаа! Нэвтрүүлгийн эхэнд, дундуур, төгсгөлд нь л 1, 1 л гаргана биз дээ… Хэд ч давтдаг юм… Олимпийн тэмцээн үзэж байгаа улсуудыг үнэхээр залхаан цээрлүүлсэн шүү??? Бенз-йг сурталчилдаггүй гэдэг дээ… Гэтэл Эрдэнэт үйлдвэр нь хүртэл тэр Гуйлгачингуудын дунд орчихсон сурталчилгаа хийж байдаг…
Зочин 2021-08-09 202.9.47.34
Хэдэн спортын гэх булчингаас өөр юмгүй нөхдүүд цуглаа л биз. Хогоос гаргаж авсан медал зүүлээ гээд Монгол хөгжих үү.
Зочин 2021-08-09 66.181.183.82
Харин чам мэт юу ч чадахгүй мэдэхгүй, арчаагүй новшийн байж, ёс зүйгүй, бүдүүлэг хогийн авир гаргагчид л улсын хөгжилд саад болдог юм. Спорт соёлын арга хэмжээний ач холбогдлыг үгүйсгэгч хүн орчлонд ховор доо..
Зочин 2021-08-09 202.131.225.218
Хэдэн хүн гүйж харайж , ноцолдоо л биз …Улс орны хөгжил дэвшилд огт хүртээлгүй шд
Монгол Улсын иргэн 2021-08-09 220.82.191.191
Биеэ бод. Эцсийн эцэст хүнд амь нас, эрүүл мэнд хэрэгтэй. Амьд, эрүүл байвал бүх зүйл бүтнэ шүү дээ. Сэтгэлээр бүү уна. Дараагийн олон олон амжилт хүлээж байгаа шүү
Зочин 2021-08-09 202.55.188.106
Medal avch chadaagui zugaalj yavaad irsen tamirchdiin orontsognuudaas buh gargasan zardliig ni butsaaj av. Er ni yavaandaa baahan zardal urj yavchaad medalgui irsen tamirchdiig "Hiree medehgui busad tamirchdiin bolomjiig haasan" geed shorond hiideg boloh heregtei!
Хакухо па па па 2021-08-09 202.55.188.41
Дэлхий даяараа спортоор хичээллэж яаж өөхөө хайлуульж илүүдэл жингнээсээ салья гэж бхад Олимп Спортын энэ их наадмыг хэт таргалттай аймээр бүдүүн хүнээр нээлгэж хаалгах уу… Ямар доромжилж байгаа биш дээ.
Зочин 2021-08-09 112.72.6.94
HAkuho нээлт ч хийлцсэнгүй, хаалт ч хийлцсэнгүй сурагггүй. Уг нь энэ хүний өдийг хүртэл зодог тайлахгүй барилдсаны учир зөвхөн олимп-ийн ажиллагаанд оролцохыг мөрөөдсөн явдал гэж бодсон. Япончууд, зохион байгуулагчид тоосонгүй бололтой. Японы хувьд сумо нэг их чухал биш юм гэжүү, чухал бол өчүүхэн хэсгийг ч болтугай үзүүлж харуулах байлаа.
Зочин 2021-08-09 107.77.235.153
Тайвшир айн
Зочин 2021-08-09 192.82.86.195
Bugdeeree japan elchingiin gadaa jagsaal hoie
Зочин 2021-08-09 17.150.209.215
hakuhogoor bambar asaalgah gj bsn bolovch, emegtei ungut aristan tamirchnaar asaalgaval tentsvertei gj shiidsen gj dam duulsan