Хойд Солонгосын бүс нутгуудад сүүлийн үед хүчтэй аадар бороо орсон нь эдийн засгийн хямрал, хүнсний хомсдол үүсэх эрсдлийг дагуулж буй. Тиймээс Ким Жон Ун гамшигт өртсөн бүс нутгуудад тусламж үзүүлэх ажилд цэргийн хүчээ дайчлахаар болжээ. Эрх баригч Ажилчны намын Цэргийн төв комисс зүүн өмнөд Хамгён мужид хуралдаж, борооны улмаас үүссэн хохирол, нөхөн сэргээлтийн асуудлыг хэлэлцсэн талаар Хойд Солонгосын төрийн мэдээллийн агентлаг “KCNA” өнөөдөр мэдээлэв.
Ким хуралд оролцоогүй ч цэргийн тусламжийн ажлыг яаралтай эхлүүлж, бүс нутгуудыг шаардлагатай зүйлсээр хангах даалгаврыг цэргийн удирдлагуудад өгсөн байв. “KCNA” борооны улмаас үүссэн хохирлын хэмжээг тодорхой мэдээлээгүй боловч цэргийн комисс гамшигт нэрвэгдсэн газар нутгийг сэргээн босгох, хүмүүсийн амьжиргааг тогтворжуулах, “Сovid-19”-ээс урьдчилан сэргийлэх, газар тариалангийн алдагдлыг бууруулах зэрэг ажлуудыг судалж үзсэн гэжээ.
Хойд Солонгос сүүлийн үед цөмийн зэвсгийн хөтөлбөрийг хязгаарлахад чиглэгдсэн олон улсын хориг арга хэмжээний улмаас эдийн засгийн хямралд өртөх төлөвтэй байгаа юм. Өмнөд Солонгосын төв банк Хойд Солонгосын эдийн засгийг сүүлийн 23 жилийн түүхэн дэх хамгийн том хямралыг үзэж байна гэжээ. Түүнчлэн сунжирсан цар тахал, өнгөрсөн жилийн далайн хар салхи зэрэг байгалийн хүчин зүйл нэмэрлэсэнээс хүнсний хомсдол үүсэх аюултай тулгараад буй билээ.
Хойд Солонгос “Covid-19”-ийн нэг ч тохиолдлыг бүртгээгүй боловч хилээ хаан худалдаагаа зогсоож урьдчилан сэргийлэх хатуу арга хэмжээг авсан. Өмнөд Солонгосын хууль тогтоогчид өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгос үүсээд буй хямралыг давахын тулд нэг сая орчим тонн будаа шаардлагатай байгаа талаар мэдээлсэн бөгөөд дайны үед хэрэглэх зориулалттай цэргийн нөөцийн будаагаа шавхсан гэжээ.
С.Нарангарав
Эх сурвалж: Reuters
ЗОЧИН 2021-08-08 192.82.92.201
Энэ новшыг яаая даа байз
ҮНЭН 2021-08-08 150.129.140.39
ЭНЭ ХҮҮР МУУХАЙ ҮХЭХ БАЙХ ШҮҮ
Зочин 2021-08-08 1.231.177.4
хойт солонгос бол соц биш хаант засагтай улс. хаан дураараа авирладаг болохоос намын дарга ингэж чадахгүй
Зочин 2021-08-08 150.129.141.252
Монголооос золбин нохой муур авахгүй юм байхдаа.
СУДЛААЧ ИРГЭН 2021-08-08 202.9.46.44
хятад орос хоёр том гүрний золиос болж хойд солонгосын ард түмэн зовж байна даа АМЕРИК ОРОС ХЯТАДААС АЙЛГҮЙ ЗОРИГТОЙ ХӨДӨЛЖ ОРОСЫН КУКЛ ДАРАНАГУЙЛАГЧ КИМИЙГ УСТГАЖ ХОЁР СОЛОНГОСЫГ НЭГТГЭЖ ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ТЭРГҮҮНИЙ УЛС БОЛЖ ХӨГЖИХ БОЛМЖИЙГ НЭЭЖ ХОЙД НУТГИЙН ИОЭГДИЙГ ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ТАЙВАН АМЬДРАХ БОЛОМЖООР ХАНГАХ ШААРДЛААГТТАЙ БАЙНА НҮБ Ч НЭН ТАЛ ДЭЭР ХҮЧТЭЙ АЖИЛЛАХ
Зочин 2021-08-08 202.21.108.140
ХУДЛАА ОРОС ХЯТАД ФАШИСТ ТОГТСОН
Badarch taxar 2021-08-08 192.82.91.71
Одоо хойд ру довтолбол амархан буулгаад авах юум бишүү өмнөддүүдээ!!
ҮНЭН 2021-08-08 150.129.140.39
ӨӨРӨӨ СӨНӨХ ГЭЖ БАЙХАД
МАНЫН ГИШҮҮН 2021-08-08 192.82.87.26
КОММУНИЗМ МАНДТУГАЙ
Зочин 2021-08-08 59.153.112.35
Соц нийгмийг шүтэгчид хойд Солонгос руугаа тонилвол таарна
Зочин 2021-08-08 192.82.67.239
ингэж зовохоор шинээр эхлээч God bless