Байр суурь: Том мөнгөн дэвсгэрт гаргахыг эдийн засагчид эсэргүүцэв | News.MN

Байр суурь: Том мөнгөн дэвсгэрт гаргахыг эдийн засагчид эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2021.08.09-нд нийтлэгдсэн

Байр суурь: Том мөнгөн дэвсгэрт гаргахыг эдийн засагчид эсэргүүцэв

Байр суурь: Том мөнгөн дэвсгэрт гаргахыг эдийн засагчид эсэргүүцэв
УИХ-ын дарга Г.Занданшатар наймдугаар сарын 3-нд том мөнгөн дэвсгэрт гаргах талаар судалгаа хийхийг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Дөлгөөнд үүрэг өгсөн. Тэгвэл спикерийн өгсөн үүргийг эсэргүүцэн “Энэ нь  иргэдийн эдийн засгийн эрх чөлөөг үгүй хийж байгаа хэрэг. Том мөнгөн дэвсгэрт гаргах УИХ-ын даргын  шийдвэр хэрэгжвэл нэг ширхэг талхыг шуудай мөнгөөр авдаг болно” хэмээн өнгөрсөн Пүрэв гаригт Ардчилсан намаас мэдэгдсэн билээ.
Монгол Улсын  хувьд 1994 онд 5000-ын, 1995 онд 10 мянгын, 2006 онд 20 мянган төгрөгийн дэвсгэртийг хамгийн сүүлд гүйлгээнд оруулж байв. Том мөнгөн дэвсгэрт гаргахад иргэдийн дунд бараа бүтээгдэхүүний үнэ өсч, төгрөгийн ханш сулрах сөрөг хүлээлт үүсгэдгийг мэргэжилтнүүд хэлсэн. Тэрчлэн иргэд бэлэн мөнгө хэрэглэх нь багасч цахимаар төлбөр тооцоогоо хийдэг болсон энэ үед шинэ мөнгөн дэвсгэрт гаргах хэрэгцээ байхгүйг эдийн засагчид хэлж байна.  Ингээд тэдний байр суурийг хүргэж байна.
МӨНГӨН ДЭВСГЭРТИЙНХЭЭ ТООГ ТОМРУУЛНА ГЭЖ ЯРИХ НЬ САНХҮҮГИЙН МЭДЛЭГ  СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ
Эдийн засагч Д.Амгалан:
-Том мөнгөн дэвсгэртийг төгрөгийн худалдан авах чадвар сулраад гүйлгээнд ашиглагдах боломжгүй хэмжээнд очсон үед гаргадаг. Монгол Улсын эдийн засгийн нэгдсэн гол үзүүлэлтүүд эмзэг байгаа нөхцөлд том мөнгөн дэвсгэрт гаргах нь төр эдийн засгийг удирдаж, хяналтаа хийж чадахаа больж гэдэг сэтгэгдлийг л иргэдэд төрүүлнэ. Дэлхийн бусад улс орнууд бэлэн бус тооцоо буюу дижитал хэлбэр рүү шилжиж байхад бид мөнгөн дэвсгэртийнхээ тоог томруулна гэж ярих нь санхүүгийн мэдлэг чадвар сул байгаагийн илрэл. Олон улсад бэлэн мөнгөөр хийгдэж байгаа гэмт хэргүүдийг багасгахын тулд бэлэн мөнгөгүй нийгмийг бүтээх үзэл санааг дэмжиж байна. Тухайлбал, хээл хахууль, татвараас зайлсхийх, мөнгө угаах, мөнгөн дэвсгэртийг хуурамчаар үйлдэх терроризмыг санхүүжүүлэх зэрэг гэмт хэргүүдийг багасгахыг хичээж байна. Мөнгөн дэвсгэртийнхээ хэмжээг томруулах нь эдийн засаг буруу тийшээ явж байгаагийн нэг хэлбэр. АНУ-д гэхэд 100 ам.доллараас дээш байхгүй шүү дээ. Инфляци өндөр, цалин бага, инфляцийн өдөөж байгаа хүчин зүйлүүд идэвхтэй байгаа энэ үед буруу санал гэж харж байна.
ЕВРОПТ ЭСЭРГЭЭРЭЭ ТОМ МӨНГӨН ДЭВСГЭРТҮҮДИЙГ АШИГЛАХАА БОЛЬЖ БАЙГАА
Эдийн засагч Ч.Отгочулуу:
-Монгол Улс хоёр жил дараалан сонгууль хийж бэлэн мөнгө тараасны улмаас инфляци өндөр байгаа. Инфляцын түвшин өндөр, иргэдийн сарын орлого бага байх тусам төгрөгийн ханш суларна. Том мөнгөн дэвсгэрт гаргах нь өнөөдрийн нөхцөл байдалд шаардлаггүй гэж харж байна. Иргэд том мөнгөн дэвсгэрт гаргахад төгрөгийн ханш суларч бараа бүтээгдэхүүний үнэ өсч инфляци гаарсан юм байна гэдэг буруу хүлээлт үүсгэдэг. Тухайлбал, жижиглэнгийн үнэ бүхлээр тогтож үнэ өсөх хандлага ажиглагддаг. Үнийн өсөлт, нийгмийн сэтгэл зүй, эдийн засаг харьцангуй тогтвортой байх үед том мөнгөн дэвсгэртийг нийлүүлэх хэрэгтэй. Европт эсэргээрээ том мөнгөн дэвсгэртүүдийг ашиглахаа больж байгаа. Монголд төдийгүй дэлхийн улс орнууд бэлэн мөнгөнөөс илүү цахимаар төлбөр тооцоогоо хийж байхад шинэ мөнгөн дэвсгэрт гаргах шаардлагагүй. Бэлэн мөнгийг ихэвчлэн хууль бус үйл ажиллагаанд ашигладаг. Тиймэээс төгрөг тэгтлээ үнэгүйдчхээгүй байхад энэ нь оновчгүй.
ТОМ МӨНГӨН ДЭВСГЭРТ ГАРГАХ НЬ НИЙСЛЭЛЧҮҮДИЙН ХУВЬД АШИГГҮЙ
Эдийн засагч Ө.ГанЗориг
-Улаанбаатар хотын иргэд гүйлгээ хийхдээ  бэлэн мөнгөнөөс илүү дижитал хэлбэрийг түлхүү ашиглаж байна. Тиймээс том мөнгөн дэвсгэрт гүйлгээнд оруулах нь тийм ч оновчтой шийдвэр биш. Нийслэлийн хувьд инфляцаас шалтгаалан  20 мянган төгрөгийн дэвсгэртийн худалдан авах чадвар муудсан.  Тиймээс  том мөнгөн дэвсгэрт гаргана гэдэг нь инфляци өргөн хүрээнд явагдаж төгрөгийн худалдан авах чадвар муудаж  байгааг хүлээн зөвшөөрч байгаа нэг хэлбэр. Сүүлийн жилд төгрөгийн худалдан авах чадвар суларсан. 2006 онд 20 мянгатын дэвсгэртийг гүйлгээнд нэвтрүүлсэн. Гэхдээ одоо бол тэр үе нь биш. 1000, 5000, 10000 төгрөгийн дэвсгэрт ач холбогдол нь багасч байна. Мөнгө дижитал хэлбэрт шилжиж иргэд кредит карт, интернет банк зэргийг өдөр тутамдаа ашиглах болсон. Тиймээс том мөнгөн дэвсгэрт гаргах нь нийслэлчүүдийн хувьд ашиггүй. Харин хөдөө орон нутгийн иргэд бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийдэг учраас том мөнгөн дэвсгэрт гүйлгээнд оруулах нь богино хугацаанд  хэрэгтэй байхыг үгүйсгэхгүй. Улс даяар интернетид холбогдсон учраас том мөнгөн дэвсгэрт гүйлгээнд гаргалаа гэхэд 5-10 жилийн хугацаанд хэрэгцээгүй байх магадлалтай. 
Э.БУРАМ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

43 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-09 103.50.206.95

Яг ийм үед экспортоо сайн хийгээд өгөөч төгрөг сул үед экспорт л гаднаас ашиг авчирна шдээ компаниудаа!

Avatar

ахмад санхүүч 2021-08-09 66.181.166.10

хамгийн гүн хямралд оруулах санаа бодол гаргасан УИХын даргад их харамсаж байна
Уг нь манай улсын банк санхүүгийн лидерүүдийг тогсгосон Эрхүүгийн УАААДС ыг банк санхүүгийн чиглэлээр төгссөн гэсэн мөн Америкт чөлөөт эдийн засгийн оронд суралцсан хүн гэсэн улс орны эдийн засаг хүнд үед ийм санал бодол гаргасан нь тун харамсалтай огцорсон дээр болжээ

Avatar

Зочин 2021-08-09 66.181.161.79

Мөнгөний ханш уналтийг харуулж бгаа иргэн өи ч эсэргүүцэж байна

Avatar

Зочин 2021-08-09 49.0.142.244

Харин ч эсрэгээрээ 10000-20000-ын дэвсгэртийг цуцалж байхгүй болгох ёстой!

Avatar

Иргэн 2021-08-09 49.0.142.244

Том мөнгөн дэвсгэрт хэвлэнэ гэдэг чинь монголын эдийн засаг ямар ч жолоодлоггүй болсоныг харуулж байна.

Avatar

Иргэн 2021-08-09 202.179.24.66

Яхж ч бодсон багасгах байтал томруулна гэдэг болохгүй санаа. Цахимжаад, хүмүүс картаар, утсаар, онлайнаар гүйлгээ худалдаа арилжаа хийж байхад. Хөгшин залуугүй бүгд данстай дансаар нь шилжүүлэг хийж байхад. Ийм санаа гаргаж байгаа хүмүүсийг ёстой шуналын тулам авилагчид гэе дээ. Мөнгө биш эх орон ард түмнээ нөхцөл байдлаа ирээдүйгээ харж амьдар шуналын бирдүүдээ. Хүний эрхшээлд орчихоогүй мулгуу биш л бол жаахан гэсэн мэдлэг бий бол эрүүлээр сэтгэ.

Avatar

Зочин 2021-08-09 192.82.83.4

МАН-ы хулгайчуудын мөнгө багтахаа байчаад байгаа юм байналдаа. өмхий х*******н коммунистууд

Avatar

Зочин 2021-08-09 64.119.25.104

Holoo ochij hutsaarai

Avatar

Зочин 2021-08-09 202.9.47.36

Ард түмэнд тэнэг даргатай байх таалагдаж байгаа өө.

Avatar

Ээж 2021-08-09 103.10.23.157

Том мөнгөө хэвлэх зардал байгаа юмуу тэгээд ийм тиймч мөнгөгүйл гэдэг биздэн

Avatar

Зочин 2021-08-09 146.115.161.230

Мөнгө ‘томорноо’ гэдэг чинь үнэгүйдсэний л шинж. Ухаандаа ханш нь улам суларч байнаа гэсэн үг. 50000 гармагц доллар 4000-5000 хүрна дээ. Одоогийн 20000 аар авч байгааг 50000 аар авнаа гээд бодчиход бараг буруудахгүй шүү

Avatar

монгол 2021-08-09 66.181.161.70

5000-с дээш дэвсгэртээ шинэчлэх замаар авилгын мөнгө,татвараас зугтаасан мөнгөө дуудвал зөв шинэчлэл болно.

Avatar

Зочин 2021-08-09 103.26.194.9

Англид хамгийн том дэвсгэрт 50паунд байдаг. энэ нь авилга, хээл хахуул, хууль бус наймааг шахах зорилгоор том дэвсгэрт гаргадгүй. 100,000МНТ гарвал буцаал хар, саарал жагсаалт руугаа л ойртох байхдаа . . .

Avatar

Зочин 2021-08-09 202.131.233.10

ЗАНДАНМАТАРЫГ ХӨӨЖ БУУЛГААЧ

Avatar

зочин 2021-08-09 124.158.68.240

Энэ том дэвсгэрт дээр хэний хөрөг байх гээд байгаа бол доо ?

Avatar

Зочин 2021-08-09 66.181.161.62

хүрэлсүхийн эсвэл ши жин пин бин ч билүү хятадын хөрөгтэй дэвсгэрт л гарна,

Avatar

Зочин 2021-08-09 202.21.108.140

ҮНЭН

Avatar

Зочин 2021-08-09 202.21.108.36

Авлигын өгөө аваа ардаа ул мөр үлдээдэг банкны дансаар явахаа байсан учир овор багатай бэлэн тооцоонд зохимжтой учир том дэвсгэртүүд хэрэг болсон нь ойлгомжтой.

Avatar

Сайнаа 2021-08-09 202.126.89.136

“Том мөнгөн дэвсгэрт” гэж маш ерөнхий ярихаар бүгд эсэргүүцээд өглөө. Санаа нь 50,000 дэвсгэртийг ярьсан байх. Болохгүй юм ерөөсөө байхгүй, харин ч зөв. Одоогийн хамгийн том 20,000 төгрөг бол ердөө 7-хон доллар шдээ, гадаадынхаас ичиж үхмээр. 50,000 төг бол ядаж 17 доллар болох байхгүй юу.

Avatar

ЭБҮ 2021-08-09 202.131.233.10

Хол очиж х**

Avatar

ZOCHIN 2021-08-09 124.158.120.154

gol auyl ni mungunii hansh dagaaD SULARDAGIIG MEDDEGUIMUU ESVEL ZORIUD HANSH UNAGAH GEED BAIGAAMUU

Avatar

Зочин 2021-08-09 192.82.73.111

Авилгалаа өгч авалцахад амар гэж байгаа биз

Avatar

zochin 2021-08-09 202.126.89.12

УИХ-н дарга мэдлэггүй, мэдэхгүй бол илүү юманд оролцох хэрэггүй

Avatar

Зочин 2021-08-09 66.181.161.120

МАН гарууд ийм л тэнэг шийдвэр гаргана. Занданшатарыг хурдан огцруул. ЗГ Жавхлан сайдаа арайч дээ.

Avatar

Зочин 2021-08-09 192.82.86.204

УИХ – ын дарга гахайн хоншоорт үгүй гахай Занданшатар тэргүүтэй МАН гэсэн мафийн бүлэглэлийн угааж буй мөнгө авдар савандаа багтахаан байгаад том мөнгөн дэвсгэрт гаргах чиглэл өгөө биз дээ. Энэ гахай өөрийгөөө хаан гээд итгэчихсэн нөхөр лдөөө

Avatar

хятадын МАН-ы бодлого 2021-08-09 66.181.161.62

жирийн хүмүүс бэлэн мөнгө ашиглахаа болиод удаж байна, том мөнгөн дэвсгэрт нэг л зорилготой авилгач МАН-ы хулгайчууд мөнгөө хадгалах сейфны зай талбайг хэмнэх их мөнгө хийх өөр зорилго зориулалт байхгүй. том дэвсгэрт гарах бүрд мөнгөний ханш 10-20 хувь унадаг анх 5000 10000 дэвсгэрт гараад тэр даруй тогтвортой байсан инфляци савлаж 50 хувьд хүрч байсан. том дэвсгэрт гаргах 2-р шалтгаан монгол мөнгийг хүчгүй үнэгүй болгох, үнэндээ монголд доллараас илүү юан илүү нөлөөтэй болсон энэ нөлөөг нэмэх

Avatar

Зочин 2021-08-09 49.0.147.143

Манай А нууд мөнгөө хадгалахад том дэвсгэрт хэрэгтэй

Avatar

oyun 2021-08-09 202.126.90.32

zub huu estoi demii shuu

Avatar

з 2021-08-09 202.9.46.81

хулгаачууд нам дагаж баяжсан хүн хогууд мөнгөө тоолж чадахгүй болхоороо том мөнгөн дэвсгэрт захиаалждэээ

Avatar

ХС 2021-08-09 66.181.183.250

ХАМГИЙН ТЭНЭГ ХҮН ТОМ МӨНГӨН ТЭМДЭГТ ГАРГАНА МОНГОЛ АЛТААР БАЯН ОРОН АЛТАН ЗООС ГАРГАХ ХЭРЭГТЭЙ
ЭНЭ ЗООСООРООН МӨНГӨНИЙ БОДЛОГ ЭДИЙН ЗАСАГЫН БОДЛОГООН ТОГТООН АЖИЛАХ НЬ ЗӨВ ЮМ БИШ ҮҮ
ГАЗАРЫН БАЯЛАГ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ӨМЧ ШҮҮ АРД ТҮМЭН ӨМЧДӨӨН ЭЗЭН БОЛОХ НЭГ ХЭЛБЭР БА МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГЫН ХӨЖҮҮЛЭХ БАЯЛАГДААН МОНГОЛ УЛС ЭЗЭН БАЙХ БОДЛОГЫН ҮНДЭС ЭНЭ ЮМ БИШ ҮҮ

Avatar

Зочин 2021-08-09 66.181.161.62

Манай их хуралын гишүүд эдийн засгийн мэдлэг чадамж гэж юм өчүүхэн ч гэсэн байна уу. Аль эсвэл хийх юмаа мэдэхгүй байна уу?!!! Мэдэхгүй бол эртхэн хэлээд дэнжигнэж яваа эдийн засгаа бүрмөсөн унагачихаас өмнө арилж үзээрэй!!!!!

Avatar

zochin 2021-08-09 103.29.144.172

Мөнгөн дэвсгэртээрээ оролдонон гэдэг их аюултай шүү дээ. Эдийн засгийн аюул дагуулна.

Avatar

Ene setgegdel mash ih taalagdlaa 2021-08-09 66.181.166.6

Долларын Демпинг Хийгээч[185.220.101.207]2021/8/4
Үнэгүй зөвлөгөө өгөхөд хэдхэн ногоон дарчихаад л валютын нөөц гээд тахин шүтээд байлгүй зоригтой хөдлөөд долларын демпинг хий. Ямар ч нөхцөлд 50 хувийн үр дүнтэй байдаг юм шүү. Жишээ одоо 2 тэрбум ногоон зах зээлд их хэмжээгээр гаргаад төгрөгийн хэвлэлтийг зогсоо- төгрөг долларын эсрэг 200-300 төг чангарна. Эдийн засагт доргио үүснэ-үргэлжлүүл- Эргүүлээд 100 төгрөг чангартал худалдаж ав. Буцаад нөхөгдөнө-учир нь хүмүүс ногооноо зарж эхлэнэ. Ингээ

Avatar

Зочин 2021-08-09 202.55.188.106

Zah zeeld gargah 2 terbym USD ni baigaamuu? Buun ur shirteim baij.

Avatar

Зочин 2021-08-09 202.21.107.92

1000000 togrogiig 100000tiin 10 devsgert ashiglaad toldog bolno gej uzii tegvel 20000taar bol 50 shirheg devsgert ashiglana. 40 shirheg devsgert iluu hevluulj baij ene ariljaa yavagdana. uls ornii huvid avch uzvel mash ih devsgert iluu hevluulj zardal ih garna. inflyats osno gej saihan hudal hellee. inflyats ergeltend bgaa mongonoos boloh bolohoos devsgertees hamaarahgui.

Avatar

Зочин 2021-08-09 103.111.68.3

Хахууль авахад жижиг мөнгөн дэвсгэрт авч явхад хэцүү болохоор томыг кармаалах гээд байна уу

Avatar

Зочин 2021-08-09 202.9.47.13

Сонгуулиар тараах, аьилгал бэлэн мөнгөөр өгч аьалцахад л хэрэгтэй биз. Бусдаас Должин эмээ хүртэл гар утсаараа шилжүүлэг хийж байна

Avatar

Зочин 2021-08-09 103.14.36.18

Одоо бэлэн мөнгөний ашиглалт, гүйлгээ багассан. Бүх төлбөр тооцоог бэлэн бусаар хийдэг болсон тул том дэвсгэрт гаргах ямар ч шаардлагагүй.

Avatar

Зочин 2021-08-09 64.119.26.230

ЗИМБАБВЕ-ГИЙН ЗАМААР ЖИРИЙХ НЬ ДЭЭ.

Avatar

Зочин 2021-08-09 202.55.188.106

MONBABE boloh ni dee

Avatar

зочин 2021-08-09 103.212.118.46

Энэ хэд манай ТОР эдийн засагчид уу?

Avatar

Б 2021-08-09 202.55.191.130

ТЭГВЭЛ ТА ГАРЧ ИРЖ НЭГ БҮЛТРЭЭЧ

Avatar

Badarch taxar 2021-08-09 192.82.91.71

1000000 ын дэвсгэрт гхогахгүй юу цагаан сараар бэлгэнд өгөхөд жинтэй юум

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж