20 мянга гаруй өрх толгойлсон аав байдаг

Хуучирсан мэдээ: 2021.08.08-нд нийтлэгдсэн

20 мянга гаруй өрх толгойлсон аав байдаг

20 мянга гаруй өрх толгойлсон аав байдаг

Өнөөдөр аавуудын баярын өдөр тохиож байна. Монголд 2005 оноос хойш наймдугаар сарын 8-ны өдрийг “Аавуудын баяр” болгон тэмдэглэж ирсэн.

Монгол Улсын хувьд энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг дэлхийн 18 дахь орон. Дэлхий дахины улс орнуудад тэмдэглэн өнгөрүүлдэг энэ баярыг анх 1910 онд АНУ-ын Вашингтон мужийн Додд хэмээх охин аавдаа зориулан бий болгосон түүхтэй. Түүний ээж багад нас барж, аав Уэллиам Смарт нь түүнийг болон таван дүүг нь ганцаар өсгөсөн байна. Додд охин зургадугаар сарын тавны өдөр болдог аавынхаа төрсөн өдрийг аавуудын баяр болгон тэмдэглэх гэж төлөвлөн нутгийн эрх баригчдад санал тавьжээ. Тэд охины хүсэлтийг хүлээн авсан ч тавны өдөр тэмдэглэхэд хугацаа тун бага байсан тул зургаадугаар сарын 19-ний өдөр тэмдэглэсэн байна. Удалгүй энэ баярыг олон газар тэмдэглэх болж, 1966 онд АНУ-ын Ерөнхийлөгч Линдон Жонсон зарлиг гарган наймдугаар сарын албан ёсоор “Аавуудын өдөр” хэмээн нэрийдэж, тэмдэглэх болжээ. Харин Монгол Улсад 2003 онд байгуулагдсан “Монголын эрэгтэйчүүдийн холбоо” энэ өдрийг албан ёсоор аавуудын баярын өдөр болгох шийдвэр гаргаж байна.

Монгол Улс нийт гурван сая 296 мянга 866 хүн амтай, үүнээс нэг сая 619 мянга 573 нь эрэгтэй. Тэдний 20 мянга гаруй өрх толгойлсон аав байдгийг Үндэсний статистикийн хорооны цахим хуудаст бичжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж