“Садангийн хүүхдүүд нэгнийхээ аминд хүрсэн хэргийг шалгаж байна”

Хуучирсан мэдээ: 2021.08.08-нд нийтлэгдсэн

“Садангийн хүүхдүүд нэгнийхээ аминд хүрсэн хэргийг шалгаж байна”

“Садангийн хүүхдүүд нэгнийхээ аминд хүрсэн хэргийг шалгаж байна”

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өчигдөр /2021.8.7/ бусдад олон удаа хутгалуулснаас болж 13 настай хүүхэд амиа алдаж, долоон настай хүүхэд хүнд гэмтсэн хэрэг гарчээ. Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүүгийн өгсөн мэдээллээр:

-Хэрэгт холбогдуулан шалгаж байгаа хүүхэд 11 настай бөгөөд тухайн үед мансууруулах бодис хэрэглэсэн байсан эсэх болон сэтгэцийн ямар нэгэн өөрчлөлттэй үгүйг мөрдөн шалгалтын ажлаар олж тогтооно. Одоогийн байдлаар шалгалтын ажил дөнгөж эхэлж байгаа учраас шалтгааныг тодорхойлох боломжгүй.

Хэргийн талаар дуудлага мэдээлэл өчигдөр 18.00 цагт цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд БЗД-ийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашины зогсоолд хүн хэвтэж байна гэж ирсэн. Дуудлагын дагуу цагдаагийн газрын хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчид гурван минутын дотор хэргийн газарт очиход эрэгтэй, эмэгтэй бага насны хоёр хүүхэд халдлагад өртсөн байж болзошгүй ухаангүй байдалтай байсан. Тиймээс Яаралтай түргэн тусламж болон БЗД-ийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнийг дуудан хэргийн газрыг хамгаалалтад авч ажилласан байгаа.

Хэргийн газарт ирсэн Яаралтай түргэн тусламжийн эмчийн үзлэгээр нэг хүүхэд нь хутганы олон шархтай гадны нөлөөтэй нас барсан, нөгөө хүүхэд нь мөн хутганы шархтай гэмтсэн ухаангүй байдалтай байсан. Гэмтсэн хүүхдийг ГССҮТ хүргүүлэн хохирогчдын хэн болохыг тогтоосон. Энэ гэмт хэргийн улмаас 13 настай эмэгтэй “Э” гэх хүүхэд газар дээрээ амь насаа алдаж, түүний дүү болох долоон настай эрэгтэй “Э” хүнд гэмтсэн ухаангүй байдалтай байна.  Уг хэрэгт дээрх хохирогчидтой төрөл садангийн холбоотой 11 настай эрэгтэй “Б” гэгчийг холбогдуулан гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлийг тогтоохоор дүүрэг дэх цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа" гэлээ.

Мөн өчигдөр БЗД-ийн 14 дүгээр хороонд нэгэн хотхоны байрны граашаас гарч явсан эмэгтэйг бусдад хутгалуулж их хэмжээний цус алдсан байхад олжээ. Эмэгтэй нас барсан байдалтай байсан бөгөөд хүүг нь мөн гэмтээсэн байна. Хохирогч хүүгийн биеийн байдал маш хүнд байгаа аж. Иймд та бүхэн үр хүүхдэдээ хараа хяналттай байхыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ХарамсалтайХарамсалтай
14
ГайхмаарГайхмаар
9
БурууБуруу
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж