Германы орчин цагийн таван төрөлтийн дасгалжуулагч Ким Райснер морь цохисноос болж Токиогийн олимпоос хасагдаж байгааг "UIPM" буюу Орчин цагийн таван төрөлтийн холбооноос мэдэгдлээ.
Өнгөрөгч Баасан гаригт энэхүү явдал болсон бөгөөд Германы таван төрөлтийн тамирчин Анника Шлью морьтой үзүүлбэрээ үзүүлэх гэсэн боловч морь нь саадыг давж үсрэхээс зайлсхийлсэн гэнэ.
Ийнхүү арга ядсан дасгалжуулагч морийг цохижээ.
Орчин цагийн таван төрөлтийн холбооны мэдэгдэлд “Манай холбооны удирдах зөвлөлийн гишүүд хуралдаж, Германы дасгалжуулагч Ким Райснерт хар хуудас олгож, түүнийг Токиогийн олимпоос хасаж байна. Бид бичлэг давтан үзээд хатагтай Райснер Германы тамирчин Анника Шльюийн унаж байсан Сэйнт Бой морийг цохисныг олж тогтоосон” гэжээ.
Харин дасгалжуулагч Ким Райснер Германы DW телевизэд өгсөн тайлбартаа “Би уг нь Анникад морио цохь гэж хэлсэн ч тэр ямар ч үйлдэл хийгээгүй. Морийг ташуураар ташуурдах нь хүртэл хориотой үйлдэл гэж тооцогдохоо больсон шүү дээ. Би морины амыг ураагүй, үзүүртэй зүйлээр түүнийг хатгаагүй” гэжээ.

Морьтой төрөлд амжилт үзүүлээгүй Анника Шлью “Би уг нь морины эзэнтэй ярьсан. Тэр надад унахад ямар ч асуудалгүй гэж хэлсэн. Би хичээсэн ч морь маань хөдлөөгүй. Тэгээд л би уйлж эхэлсэн” гэжээ.
Орчин цагийн таван төрөлтөд буудлага, туялзуур сэлэм, усан сэлэлт, морин спорт, гүйлт хэмээх таван спорт багтдаг.

DGG 2021-08-08 64.119.24.96
ЮУН ГАРААРАА ЦОХИХ! МАНАЙХ БОЛ ТЭНЗЭН ТАШУУРААР ГӨВНӨ Ш ДЭ.
H 2021-08-08 84.226.106.121
Amitaniig tsohij zovooj baigaa novshnuudiig gazar deer n taslan zogsoih heregtei!!! Amitanii erh hamgaalah huuli mongold heregtei bn
Зочин 2021-08-08 66.181.180.200
Aaa bitii h***, neeh amitaniii erh yarisan surjin humuus, hunii erh hezeed amitnaas turuund l baih yostoi
Мөнхжаргал 2021-08-08 103.57.94.169
Зүгээр гараараа л цохисон харагдах юм.
Зочин 2021-08-08 103.212.119.225
Ташуурдахаас ялгаа байна уу. Хондлой дээр нь цохисон л юм байна. Тархи толгой руу нь балбасан биш. Хэтэрхий туйлшраад морио ч унаж чадахаа байж дээ. Одоо яваандаа морийг уналж эдэлж зовоолоо гэх юм байна л даа. Ха ха.
Зочин 2021-08-08 202.126.89.60
Монголчууд цагтаа морио зодохыг хориглодог бсн. Одоо ч амьтан өрөвддөг монгол бхгүй болсон биз
Зочин 2021-08-08 103.140.11.50
Morio zoddog German kkk
Зочин 2021-08-08 150.129.142.217
Амьтны эрх хамгаалагчид зад заргалдаад заргаа авсан юм гэнэ. Одоо хvний эрхийг хамгаалагчид жагсах юм гэнээ!!
хүрэлсүхииг дэмжигч 823000 СОНГОГЧИИГ ҮЗЭН ЯДАГЧ 2021-08-08 66.181.161.120
монголд хүн цохивол ерөнхиилөгч болдог
Ard 2021-08-08 202.131.225.197
orkuud
Зочин 2021-08-08 103.80.210.183
хар машин элдэв хор найруулагчдын буруу шүү дээ. хэн дуртайдаа алуурчинг сонгоод б айв гэж.
/*-*/ 2021-08-08 49.0.142.18
Сүртэй сангаснууд вэ, би бол хашин хоргодоо тангарцаг хаздаг адсагануудыг цагтаа ташуураа хугартал тархин дундуур нь татаж л явлаа
Зочин 2021-08-08 202.21.108.230
Тийм учраас чи бүтэлгүй амьлралтай юм байна
Huulhun 2021-08-08 192.82.83.224
Chi tiim bolhoor umhii gertee ugjirch baigaa yum hoho
Зочин 2021-08-08 202.126.89.76
Uheech hog shaaraa
G 2021-08-08 84.226.106.121
Cham shig novshnuud covid tusaad arichigdaasai ene ulsaas
төрөө 2021-08-08 203.91.115.39
сүртэй хар