Морь цохьсон Герман дасгалжуулагч олимпоос хасагдав

Хуучирсан мэдээ: 2021.08.08-нд нийтлэгдсэн

Токио 2020

Морь цохьсон Герман дасгалжуулагч олимпоос хасагдав

Морь цохьсон Герман дасгалжуулагч олимпоос хасагдав

Германы орчин цагийн таван төрөлтийн дасгалжуулагч Ким Райснер морь цохисноос болж Токиогийн олимпоос хасагдаж байгааг "UIPM" буюу Орчин цагийн таван төрөлтийн холбооноос мэдэгдлээ.

Өнгөрөгч Баасан гаригт энэхүү явдал болсон бөгөөд Германы таван төрөлтийн тамирчин Анника Шлью морьтой үзүүлбэрээ үзүүлэх гэсэн боловч морь нь саадыг давж үсрэхээс зайлсхийлсэн гэнэ.

Ийнхүү арга ядсан дасгалжуулагч морийг цохижээ.

Орчин цагийн таван төрөлтийн холбооны мэдэгдэлд “Манай холбооны удирдах зөвлөлийн гишүүд хуралдаж, Германы дасгалжуулагч Ким Райснерт хар хуудас олгож, түүнийг Токиогийн олимпоос хасаж байна. Бид бичлэг давтан үзээд хатагтай Райснер Германы тамирчин Анника Шльюийн унаж байсан Сэйнт Бой морийг цохисныг олж тогтоосон” гэжээ.

Харин дасгалжуулагч Ким Райснер Германы DW телевизэд өгсөн тайлбартаа “Би уг нь Анникад морио цохь гэж хэлсэн ч тэр ямар ч үйлдэл хийгээгүй. Морийг ташуураар ташуурдах нь хүртэл хориотой үйлдэл гэж тооцогдохоо больсон шүү дээ. Би морины амыг ураагүй, үзүүртэй зүйлээр түүнийг хатгаагүй” гэжээ.

Дасгалжуулагч Ким Райснер

Морьтой төрөлд амжилт үзүүлээгүй Анника Шлью “Би уг нь морины эзэнтэй ярьсан. Тэр надад унахад ямар ч асуудалгүй гэж хэлсэн. Би хичээсэн ч морь маань хөдлөөгүй. Тэгээд л би уйлж эхэлсэн” гэжээ.

Орчин цагийн таван төрөлтөд буудлага, туялзуур сэлэм, усан сэлэлт, морин спорт, гүйлт хэмээх таван спорт багтдаг.

Герман тамирчин Анника Шлью
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
9
ТэнэглэлТэнэглэл
8
ХарамсалтайХарамсалтай
7
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж