Грект “хар дарсан зун” болж байна | News.MN

Грект “хар дарсан зун” болж байна

Грект “хар дарсан зун” болж байна

Грект “хар дарсан зун” болж байна

Грек улсад сүүлийн 30 гаруй жилд тохиож байгаагүй ойн түймэр асч, тус улсын Ерөнхий сайдын тодорхойлсноор "хар дарсан зун" болж байна. Уг түймрийн улмаас олон мянган иргэнийг нүүлгэн шилжүүлж, гал түймрийг унтраахаар 1000 гаруй гал сөнөөгчийг дайчлан ажиллуулжээ.

Эрх баригчид Афин, Крит зэрэг олон бүс нутагт түймэр дахин гарах эрсдэл өндөр байгааг анхаарууллаа. Ерөнхий сайд Кириакос Мицотакис хэлэхдээ засгийн газрын тэргүүлэх чиглэл бол "Хамгийн түрүүнд хүний ​​амь насыг хамгаалах явдал юм" гэжээ.

Европын ойн түймрийн мэдээллийн системээс мэдээлснээр сүүлийн 10 хоногт Грек улсад 56 мянга гаруй га талбай (140.000 акр) шатсан байна. Тухайлбал, сүүлийн 24 цагийн дотор Грекийн хоёр дахь том арал болох Эвиагын эрэг орчим болон Олимпийн наадмын өлгий нутаг Аркадия, Олимпиа зэрэг Пелопоннесийн бүс нутагт олон арван ой хээрийн түймэр гарчээ.

Эвиа хотоос 2000 гаруй хүнийг усан онгоцоор нүүлгэн шилжүүлсэн бөгөөд тус арлын хойд хэсэгт орших Пефки хотод шаардлагатай тохиолдолд хэрэглэхээр 10 усан онгоцыг байршуулсан талаар эргийн хамгаалалтын албаны төлөөлөгч “Associated Press” агентлагт мэдээлжээ.

С.Нарангарав

Эх сурвалж: CNN News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
55
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-08 202.9.47.52

Хайран ой мод

Avatar

Зочин 2021-08-08 192.82.67.40

Hujaa nar odoo zogsoo

Avatar

/*-*/ 2021-08-08 49.0.142.18

Зуд биш, ган. Дэлхийн дулаарал эрчимтэй өрнөх болсон нь сүүлийн жилүүдэд Xятад улс асар их нүүрс түлж агаар мандлыг сөнөөх болсонтой холбоотой

Avatar

Bbb 2021-08-08 192.82.82.201

Tgeed nuurs ogjbgaan bid bizdee ugaasaa nuursiig hytad bish enetheg uls .ash ih ashigladag

Avatar

bobo 2021-08-08 66.181.177.77

yagad delhi dayar zud bolod bn

Avatar

Зочин 2021-08-08 202.9.47.52

Ган

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж