Аймгийн баяр наадмын 128 бөхийн барилдаан нэг өдөр болно | News.MN

Аймгийн баяр наадмын 128 бөхийн барилдаан нэг өдөр болно

Хуучирсан мэдээ: 2021.08.08-нд нийтлэгдсэн

Аймгийн баяр наадмын 128 бөхийн барилдаан нэг өдөр болно

Аймгийн баяр наадмын 128 бөхийн барилдаан нэг өдөр болно

Монголын үндэсний бөхийн холбооноос аймгуудын бөхийн холбоодод аймгийн баяр наадмын 128 бөхийн барилдаан зохион байгуулах, бүртгэл хийх удирдамж хүргүүлжээ.

Удирдамжид аймгийн баяр наадмын 128 бөхийн барилдааныг нэг өдөрт багтаан зохион байгуулах, бөхийн бүртгэлийг барилдаан болохоос нэг хоногийн өмнө цахимаар бүртгэж дууссан байхыг анхааруулсан байна. Бүртгэлийг МҮБХ-ны албан ёсны (Монголын Үндэсний Бөхийн Холбоо-Монгол Бөхийн Өргөө) цахим хуудас болон Mubh.2021@gmail.com руу илгээх бөгөөд аймгийн бөхийн холбоод бүртгэл, оноолт, амыг devjee.mn-ийн программаар бүрэн хийх юм.

Бүх аймгийн эрэмбийг МҮБХ программ хангамжийн тусламжтай хянаж, батлах аж. Хэрэв баталсан эрэмбийн дагуу оноолт гаргаагүй болон программ бүрэн ашиглаагүй аймгийн шөвгөрсөн бөхчүүдийг эрэмбэд оруулахгүй байхаар тусгажээ.

Барилдахаар бүртгүүлсэн сумын цолтой бөхчүүдийн цолны үнэмлэхийн зургийг тус аймгийн бүртгэл хийж буй ажилтан цахимаар авах аж. Шаардлагатай тохиолдолд бөхчүүдийн үнэмлэхийн зургийг МҮБХ-руу илгээж шалгуулна.
Эрэмбэтэй холбоотой асууж тодруулах зүйлийг МҮБХ-ны албан ёсны хуудсаар хандаж авах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-08 64.119.17.137

Нэг мөсөн сүйрүүл таарна!!! Амьсгаанууд тэгэж бяр чинь амтагдаад бгаа бол Дарханы зам дээр очиж бяраа гаргаач цагаа тулахаар чацга цариалана даа!!!

Avatar

Зочин 2021-08-08 202.126.89.121

Ер нь наадам гээч юм утгаа алдсан, бөх, уяачид гэсэн оркууд, баян тарганаа гайхуулах гэсэн дарга нар, баячуудын л зугаа болоод байна доо, ард түмэн бол цаашаа л болсон ш дээ, ийм наадам ард түмэнд хэрэггүй шүү

Avatar

Зочин 2021-08-08 202.126.89.25

Bayn targaniig vzen yaddag guilagachin socializmiin ve ungursun sh dee, huuchinsag mini !

Avatar

Зочин 2021-08-08 203.91.115.52

Улс орнууд корногийн эсрэг хатуу арга хэмжээ авч аль болох халдвар тархахгүй байх талаас тэмцэж байхад монголд олон газар найр наадам хийж орон нутгуудад халдвар ихсэж тарааж байгаа нь ямар хөгийн хачин бодлого вэ

Avatar

Зочин 2021-08-08 202.126.89.46

Сонгуул өнгөрсөн яавал ч яахав гэж байгаа юм шиг…

Avatar

оьпп 2021-08-08 202.126.90.88

Ховдын наадам хүчэнгүй шүү үндсэн хууль зөрчиж Монгол улсын газар нутаг дээр ялгаварлах үзэл гаргасан

Avatar

Зочин 2021-08-08 202.126.89.229

АЙМГИЙН НААДМААС ДАРАА ДАРААГИЙН УЛСЫН ЦОЛТНУУД ТӨРДӨГ БОЛОХООР ОДОО ЯАЛТАЙ БИЛЭЭ. ТҮҮНЭЭС ЭНЭ ЦАГ ҮЕД УЛСЫН НААДМЫН Л БӨХ БАРИЛДАХАД БОЛНО. АЙМГИЙН НААДМЫН БӨХ ҮЗДЭГ НЬ ХОВОР ДОО. МОРЬ ГЭЭЛ ХОШУУРААД БАЙДАГ. МОНГОЛЧУУДЫН ДАВЖАА БИЕ ХААГ МАШ ИХ БЭЛТГЭЛ СУРГУУЛИЛАЛТ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨНӨӨР ЗАДАЛЖ ЦУС СЭЛБЭЖ БАЙГАА БӨХЧҮҮДИЙН ГАВЪЯАГ БАС ҮГҮЙГЭЭД БАЙЖ БОЛОХГҮЙ.

Avatar

/*-*/ 2021-08-08 49.0.142.18

Корона л гаарна биз. Энэ хөдөөний орк толгой цувдайнуудын найрааны жүжиг өөр ямар л юмаараа гийгүүлж байлаа. Ямар ч спортлог шинж байхгүй гоцрогдсон үеэ өнгөрөөсөн тэнэг ёс заншил!

Avatar

Зочин 2021-08-08 203.91.115.46

Халдвар тараагч бөх уяаачид. Морь бөхийн наадам хэнд хэрэггүй.

Avatar

Иргэн 2021-08-08 202.21.107.118

Баахан хүн цуглана, халдвар ихсэх бхдаа. Яана даа. Орон нутагт морь уралдсан биш 2 өдөр дараалаад халдвар ихэсчихлээ

Avatar

Зочин 2021-08-08 202.126.88.163

Ene heden undesnii buhchuud ih sportoor hicheellehkui, zalhuu hognuud yum da. Olymp uzsenii daraa ed nariin barildaaniig uzeh sonirhol unendee alga. Muugaa medehkui doping hereglene, ed nar ch hogiin amitad daa

Avatar

zochin 2021-08-08 122.201.31.209

mori , bukh gesen l******d gay bolj bayna daa ,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж