Сибирийн түймрийн утаа Улаанбаатарыг дахин бүрхэв

Хуучирсан мэдээ: 2021.08.08-нд нийтлэгдсэн

Сибирийн түймрийн утаа Улаанбаатарыг дахин бүрхэв

Сибирийн түймрийн утаа Улаанбаатарыг дахин бүрхэв

ОХУ-ын Бүгд Найрамдах Саха улсын нутагт буюу Якутад долдугаар сарын сүүлчээс өргөн хэмжээний ойн түймэр гарч эхэлсэн. Уг түймрийн утаа Улаанбаатар хотыг бүрхээд байна. Энэ утаа нь хойноос чиглэлтэй наашилж, наймдугаар сарын 4-н болон өнөөдөр /2021.8.8/ манай орны хойд хэсгийн нутагт илүү өтгөрч, үзэгдэх орчин хязгаарлагдах төлөвтэй байгаа аж. Энэ талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас тодруулахад:

-Монгол Улсад Сибирьт гарсан олон удаагийн ой хээрийн түймрийн утаа. Улаанбаатараас гадна Дархан, Булган, Сэлэнгэ орчмоор илүү өтгөн утаатай байгаа. Цаг агаарын мэдээллийн сайтын прогнозоор өнөөдөр  үзэгдэх орчин хязгаарлагдах хэмжээнд утаа өтгөрөх шинжтэй харагдаж байна.

Европын Холбооны агаар мандлыг судлах “Copernicus” төслийн вэбсайтаас үзвэл Якутын түймрийн утаа ирэх долоо хоногийн дунд хүртэл Монгол Улсын газар нутгийн төв болон зүүн хэсгийг бүрхэх төлөвтэй байна.

ОХУ-ын Сибирийн бүс нутагт сүүлийн 150 жилд үзэгдээгүй хуурайшилттай зун болж байгаагаас ийнхүү түймэр ихээр гарч байгаа. Зургадугаар сараас хойш нийт 200 гаруй удаа түймэр гарч, 15 мянган км газар нутагт галд шатсан. Энэ удаагийн түймрийн утаа хэд хоног Монгол Улсыг бүрхэх нь тодорхойгүй. Ямартай ч ерөнхий мэдээллээр утааны түвшин өнөөдөр их байгаа. Маргаашнаас утаа өтгөрөх үзэгдэл багасах төлөвтэй байна" гэсэн юм. Түймрийг унтраахаар тус бүс нутгийн ард иргэд болоод онцной байдлын алба хаагчид ажиллаж байгаа ч цурманд оруулж чадаагүй байгаа юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж