“Халдварын тархалт өсөх нь тодорхой боллоо”

Хуучирсан мэдээ: 2021.08.08-нд нийтлэгдсэн

“Халдварын тархалт өсөх нь тодорхой боллоо”

“Халдварын тархалт өсөх нь тодорхой боллоо”

Халдварын тархалт долоо, наймдугаар сард нийслэлд буурсан үзүүлэлттэй байгаа ч орон нутагт өссөн. Энэ баяр наадмын амралттай холбоотойгоор зөөвөрлөгдөн очсон тохиолдол байж магадгүй талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн билээ.

Тодруулбал, сүүлийн долоо хоногт өдөрт бүртгэгдэх халдварын тоо 1000-1500-гийн хооронд бүртгэгдэж байгаа. Тэгвэл ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр цахим хуудастаа "Энэ байдлаар буцаад халдварын тархалт өсөх нь тодорхой болж байна даа. Хүн бүр дор бүрнээ хичээчих юмсан. Арай л эрт тайвшраад байна. Ирэх долоо хоногууд хэцүүхэн байх дүр зураг харагдаж байна" гэжээ.

Хоногт батлагдах халдварын тохиолдолд вакцины бүрэн тунд хамрагдсан хүмүүс ч багтаж байгаа учир иргэд халдвар хамгаалалтын дэглэмээ баримтлах хэрэгтэй. Мөн сүргийн дархлааг тогтоох үүднээс гуравдугаар тунг хэзээ хийж талаар түүнээс тодруулахад “Одоогийн байдлаар ДЭМБ болон вакцин үйлдвэрлэгч компаниудын зүгээс албан ёсоор зарласан зүйл байхгүй. Хүмүүс вакцин хийлгэх юм бол аюулгүй, дархлаа тогтоно гэж ойлгодог. Гэхдээ халдвар хамгаалалтын дэглэмийг сахихгүй бол хэн ч халдвараар өвчилж болохыг батлагдсан тохиолдлууд харуулж байна. Гуравдугаар тунг хийлгэсэн ч халдвар авахгүй гэсэн баталгаа байхгүй. Тиймээс тархалтын явц, нөхцөл байдлыг харгалзаж, хүн амын дийлэнх хувь нь хоёрдугаар тундаа хамрагдсаны дараагаар энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэх байх. Түүнээс олон улсад зөвшөөрсөн зүйл байхгүй байхад Монгол Улс судалгаан дээр тулгуурлаад дур мэдэн нэмэлт тун хийнэ гэж болохгүй шүү дээ. Судалгааны ажил ч ганцхан сарын дотор хийгдэнэ гэж байхгүй. Тэгэхлээр энэ сард нэмэлт тун хийхгүй гэж бодож байна” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ХарамсалтайХарамсалтай
22
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
10
ХахаХаха
8
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж