Улаанбаатар хотод суурин 14 цэгт 23 багийн 116 эмч, ажилтан ажиллаж, 5765 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Багахангай, Багануур, Налайх дүүргийн дархлаажуулалтын цэгүүд амарна.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр Covid-19 халдварын эсрэг вакцины эхний тунд 728, хоёр дахь тунд 780, нийт 1019 иргэнийг дархлаажуулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.091.254 иргэн эхний тунд, 991.910 иргэн хоёр дахь тунд хамрагдаад байна. Мөн нийт 2120 жирэмсэн эх, 12-15 насны 32.482, 16-17 насны 16.843 хүүхэд тус тус хоёр дахь тунд хамрагджээ.
Ингээд дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
Холбоотой мэдээ