Б.Сэр-Од: Хоёр гуяны урдуур татаад үнэхээр болсонгүй

Хуучирсан мэдээ: 2021.08.08-нд нийтлэгдсэн

Токио 2020

Б.Сэр-Од: Хоёр гуяны урдуур татаад үнэхээр болсонгүй

Б.Сэр-Од: Хоёр гуяны урдуур татаад үнэхээр болсонгүй

Эрэгтэйчүүдийн марафон гүйлтэд манай тамирчин Ц.Бямбажав улирлын шилдэг амжилтаа үзүүлж 55 дугаар байрт орсон бол Б.Сэр-Од уралдааныг замаас нь орхисон билээ.

Тав дахь олимпдоо оролцсон Б.Сэр-Од:

-Маш хүнд уралдаан боллоо. Миний хувьд ханиад хүрсэн байсан болохоор биеийн хүч муу байлаа. Жаахан хүчлээд явах гэхээр хоёр гуяын урдуур татаад үнэхээр болсонгүй. Уг нь сайхан уралдъя гэж бодож байсан ч замаа дуусгаж чадаагүйдээ маш их харамсаж байна. Манай Ц.Бямбажавын хувьд 25 дахь км-ээс цанх татаад тавигдахгүй байсаар барианд орсон байна. Гэхдээ манай хүн ямар ч байсан уралдаанаа дуусгаж чадлаа. Ер нь их хүнд гараа болсныг олон орны дасгалжуулагч хэлж байна.

Ц.БЯМБАЖАВ 42 КМ ЗАМЫГ ТУУЛАН 55-Р БАЙРТ ШАЛГАРАВ

Хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпийн наадам өнөөдөр/2021.08.08/ албан ёсоор өндөрлөж байна. Монголын баг тамирчдын сүүлийн төлөөлөл болох Ц.Бямбажав, Б.Сэр-Од нар энэ өдөр марафон гүйлтийн тэмцээнд оролцож, 42 км зайг Ц.Бямбажав 2:21:32 цагт туулж, 55 дугаар байранд орлоо.

Тав дахь олимпдоо оролцсон Б.Сэр-Од замаа дуусгаж чадалгүй, тэмцээнээ өндөрлүүлжээ.

Эрэгтэйчүүдийн марафонд нийт 106 тамирчин өрсөлдөж, Кени улсын тамирчин олимпийн алт, мөнгө, хүрэл медальт Эльуд Кипчоге 2:08:38 цагаар түрүүлжээ. Харин түүний араас Нидерландын тамирчин Абди Нагие, Бельгийн улсын тамирчин Башир Абди нар орж, мөнгө, хүрэл медаль хүртэв.

Нийт 29 тамирчин замаа дуусгаж чадалгүй тэмцээнээ өндөрлүүлсэн аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
6
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж