Долоо хоногийн өрнийн зурхай 2021.VIII.9-2021.VIII.15 | News.MN

Долоо хоногийн өрнийн зурхай 2021.VIII.9-2021.VIII.15

Долоо хоногийн өрнийн зурхай 2021.VIII.9-2021.VIII.15

Долоо хоногийн өрнийн зурхай 2021.VIII.9-2021.VIII.15

ХОНЬ

Энэ долоо хоногт нөхөрлөл таны анхаарлын төвд байна. Түүнчлэн өөрийгөө илэрхийлэх, таниулах хүсэл таны харилцаанд илүүтэй ажиглагдана. Бүтэхгүй байгаа нэгэнтэй чин сэтгэлийн, нээлттэй яриа өрнүүлэх нь үр дүнгүй тул хичээх хэрэггүй. Зорилгынхоо төлөө тэмцэх ёстой ч зарим үед урсгалаа дагах үе ч байдаг гэдгийг санаарай. Хайр дурлалын асуудалд хүндхэн сорилттой нүүр тулгарах бололтой. Гэр бүл, хосын харилцаанд гэнэтийн өөрчлөлтөд бэлэн байгаарай. Үзэж, сонсоогүй зүйлээ таамаглаж, урьдчилан дүгнэх хэрэггүй. Энэ долоо хоногт санхүүгийн аливаа үйл хэрэг бүтэмжтэй байна.

ҮХЭР

Таны амьдралд зарим нэг эерэг өөрчлөлтүүд гарах болно. Та шинэ сонирхол, хоббитой болж магадгүй. Ажлаасаа ямар үр дүн хүлээж байгаагаа нухацтайгаар бодоод үзээрэй. Энэ долоо хоногт гарагуудын нөлөөллөөр та урам зоригоор дүүрэн байна. Санхүүгийн үйл хэрэгт, ялангуяа бичиг баримтад алдаа гаргахаас болгоомжлоорой. Долоо хоногийн сүүлчээр зарим бэрхшээлүүдтэй тулгарч магадгүй. Мөн хосын харилцаанд байгаа зарим асуудлаа шийдвэрлэхэд тун тохиромжтой. Эрүүд мэндийн хувьд сайн байна.

ХАМТАТГАХ

Гэр бүл, хамаатан садныхаа амьдралын чухал асуудалд анхаарал хандуулах бололтой. Тэдэнд таны сэтгэл санаа, эд материалын дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байна. Ажил, үйлчилгээтэй холбоотой чухал шийдвэр гаргах хэрэгтэй болно. Бага насны хүүхэдтэй холбоотой нандин дурсамжийг энэ долоо хоногт бүтээх бололтой. Сүүлийн 7 хоногт танай гэр бүлд тохиолдож буй үйл явдал таны ойрын ирээдүйг бүхэлд нь өөрчилнө. Сүй тавих, бэр гуйх, салсан хүмүүс буцаж эвлэрэх зэрэгт сайн. Уйтгартай, залхмаар хүмүүсээс зайлсхийж, тэдний сөрөг энергиэс өөрийгөө хамгаалаарай.

МЭЛХИЙ

Таны карьер энэ долоо хоногт амжилттай байна. Та ирээдүйн зорилтоо зөв төлөвлөж чадвал зорилгодоо хүрэхэд ойрхон байна. Мөн зарим шийдвэрийг зөв гаргаж чадвал санхүүгийн эх үүсвэрээ тэлэх боломжтой. Энэ долоо хоногт таны хувийн амьдрал, харилцаанд гэнэтийн гэнэтийн өөрчлөлт гарч болзошгүй. Түүнчлэн хайртай хүнтэйгээ тодорхой харилцаа холбоо тогтоож,  дотно холбоогоо бэхжүүлэхийг хичээ. Энэ долоо хоногт та эрч хүчээр дүүрэн байх болно.

АРСЛАН

Энэ долоо хоног таны хувьд таатай байна. Гэр бүлийн харилцаанд аз жаргал, амар амгалангаар дүүрэн байна. Таны удаан хүлээсэн хүсэл биелж, эдийн засгийн байдал бэхжих магадлал өндөр байна. Энэ долоо хоног таны хувьд санхүүгийн хувьд олз ашиг дүүрэн байх болно. Бизнес эрхлэгч болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид ашигтай ажиллах болно. Эрүүл мэндэд бага зэргийн өвчин мэдрэгдэж, шинж тэмдэг ажиглагдах бололтой. Биедээ мэдрэгдэж буй зовуурийг үл тоох хэрэггүй. Эмчид хандаарай.

ОХИН

Энэ долоо хоногт аз таны талд байх бололтой. Та гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрүүлэхийг хичээгээрэй. Эрүүл мэнддээ анхаарч, эрүүл бус хоол хүнс хэрэглэхээс зайлсхийгээрэй. Гэр бүл, зөвлөгчийнхөө тусламжийг сайн сонсож чадвал тэдний зөвлөгөө чухал шийдвэр гаргахад тань туслах болно. Хэрэв та банк, санхүүгийн салбарт ажиллаж байгаа бол энэ долоо хоногт амжилтад хүрч магадгүй. Мөн удаан хүлээсэн үр дүндээ хүрэхийн тулд тэвчээртэй, шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй.

ЖИНЛҮҮР

Энэ долоо хоног нэлээд завгүй өнгөрөх бололтой. Бизнесийн чухал гэрээ хийж магадгүй. Гэр бүлийн харилцаанд зарим асуудал тулгарч магадгүй юм. Даруу зан гаргаж, хамтрагчтайгаа эелдэг харьцахыг хичээ. Сөрөг бодлоос зайлсхийж, эерэг хүмүүстэй хамт байхыг гараг эрхэс сануулж байна. Аялалд гарах, хол замд явахдаа болгоомжтой байж, бэлтгэлээ сайтар базаасан эсэхээ нягтлаарай. Согтууруулах ундааны зүйл хэрэглэхээс зайлсхийгээрэй. Таны эрүүл мэндийн байдал энэ долоо хоногт эмзэг байх болно.

ХИЛЭНЦЭТ

Гэр бүлийнхэнтэйгээ хамт аялал зугаалгаар явахад тааламжтай. Өөрчлөлт танд сайн зүйл авчрах болно. Хөпжилтэй байхын тулд хэвшмэл байдлаа эвдэхийг хичээгээрэй. Багш мэргэжилтэй хүмүүс бусдад өндөр сэтгэгдэл төрүүлэх байх. Гараг эрхсийн зүгээс ур чадвар цаг хугацааг шаардаж байгаа ажлаа дуусгахыг сануулж байна. Таны найз нөхөд хэцүү байдалд орвол өөртөө итгэх итгэлийг нь сэргээж өгөөрэй. Романтик харилцаанд өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Олны дунд танихгүй хэн нэгэнд хүчтэй татагдаж магадгүй нь. Ичимхий зан гаргаж хойш суусны хэрэггүй.

НУМ

Тэргэл сарны энерги таны зан авирт нөлөөлж, эргэн тойрны хүмүүсээ мэдрэхэд тустай. Өөрийгөө ойр, дотнын хүмүүсээр хүрээлүүл, энэ бүхэн танд сэтгэлийн хүчийг өгнө. Хэн нэгэн эсвэл ямар нэгэн шинэ зүйл таны амьдралд орж ирэх байх. Одоо нэг хаалга хаагдсан ч нөгөө хаалга нээгдэнэ. Залхуутай ч өдөр тутмын ажлаа хичээнгүйлэн хийж, үүрэг хариуцлагатай байгаарай . Нийгмийн салбарт орох шаардлага танд гарах ч аль чиглэлийг сонгох нь хэцүү байна. Өмнө нь хайр дурлалын тал дээр харамсалтай санагдаж байсан зүйл одоо тийм ч чухал биш. Тиймээс өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээгээрэй.

МАТАР

Бизнес эрхлэгч матрын ордныхон энэ долоо хоногт хэвийн ажилдагаараа ажиллах хэрэгтэй. Мөн хүмүүстэй маргалдахаас зайлсхийж аль болох тайван байхыг зөвлөж байна. Санхүүгийн хувьд том зардал гарахгүй ч ирээдүйд зориулж мөнгө хадгалах хэрэгтэй. Гэрлэсэн хосуудад энэ долоо хоног тийм ч таатай байхгүй. Тэвчээртэй байх нь маш чухал. Гэр бүлийн харилцаа тогтвортой тайван байна. Эрүүл мэндийн хувьд энэ долоо хоногт биеийн доод хэсэг бэртэж гэмтэж болзошгүй.

ХУМХ

Шинэ боломж бүрийг алдалгүй барьж авахыг хичээгээрэй. Бизнес эрхлэгч хумхынхан энэ долоо хоногт бизнесээ өргөжүүлж чадна. Хүүхэд хүсч байсан хосууд энэ долоо хоногт хүслээ биелүүлж магадгүй. Сэтгэл санааны онцгүй байдлууд эрүүл мэндэд шууд нөлөөлдөг гэдгийг санаж, юу ч болж байсан тайван байх хэрэгтэй. Жин нэмж байгаа хүмүүс эрүүл мэнддээ онцгой анхаарч, дасгал хөдөлгөөнөө нэмэгдүүлээрэй. Шинэ ажил эхлүүлэх гэж байгаа бол илүү тохиромжтой цагийг хүлээхийг зөвлөж байна.

ЗАГАС

Ердийн долоо хоног. Амарч, зугаалахад таатай үе. Ажлын дарамт төдий л их биш байх тул асуудлыг ашигтайгаар шийдэж чадна. Таны зөн совин, хошин шогийн мэдрэмж өндөр байх тул эргэн тойрныхондоо таатай сэтгэгдэл төрүүлж чадна. Гэр бүл, найз нөхөдтэйгээ ойр дотно байж,  тэдэндээ хайраа мэдрүүлээрэй.  Ажил, бизнесийн хувьд үйл ажиллагаа, зардал, ашиг орлого гээд бүх зүйл тогтвортой, бизнес урагштай байх болно. өрт оногдсон үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай биелүүлснээр удирдлагуудаасаа магтаал сонсох болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж