Токиогийн олимпийн эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн финалын тоглолт өнөөдөр/2021.08.07/ болж, АНУ-ын шигшээ Францыг 87-82 гэсэн харьцаатай ялж, эх орондоо Токиогийн олимпийн 100 дахь медалийг авчирчээ.
АНУ-ын сагсан бөмбөгийн эрэгтэй баг дөрвөн олимп дараалан түрүүлж байна.
АНУ-ын эрэгтэй шигшээ баг энэ олимпийн нээлтийн тоглолтоо Францын эсрэг хийж, ялагдал хүлээсэн. Харин өнөөдөр АНУ-ын залуус тэс өөр тоглолтыг үзүүлж, нэгдүгээр үеэс онооны тэргүүллийг үүсгэж улмаар ялалт байгуулав.
Тоглолтын дараа алтан медаль хүртсэн Кевин Дюрант “Ялалтын цаг ирлээ. Энэ бол хож эсвэл гэртээ харь гэсэн л тоглолт байлаа. Цуврал биш, ганц тоглолт. Тиймээс тоглолтын эхнээс л өөрийгөө бүрэн дайчилсан. Бэлдсэнээрээ л тоглож, амжилт гаргалаа” гэжээ.
Энэхүү тоглолтонд мөн нэгэн түүхэн үйл явдал тохиосон нь Жавейл Макги ээжийнхээ адилаар олимпийн алтан медаль хүртэв. Түүний ээж Памела Макги сагсан бөмбөгийн тамирчин бөгөөд 1984 оны Лос Анжелесын олимпод эх орноо төлөөлөн алтан медаль хүртэж байжээ. Ийнхүү олимпийн түүхэнд ээж хүү хоёр алтан медаль хүртсэн анхны тохиолдол энэ болов.
ЗОЧИН 2021-08-07 66.181.176.148
СЭТГҮҮЛЧЭЭ ОЛИМПЫН ГЭЖ ЗӨВ БИЧНЭ ҮҮ
Love West 2021-08-07 202.55.188.43
France USA 2uulaa sn bailaa love and support.
Би монгол улсын иргэн 2021-08-07 64.119.19.108
Гадаад үгэнд эм үгийн и орно шүү. Тэр олимпийн гэсэн бичиглэл нь зөв. Монгол хүн та өөрөө зөв бичгийн дүрмээ сайн сурна уу
Congrats USA 2021-08-07 67.81.184.102
АНУ ын өмнө …гишгэх хол б.а
Зочин 2021-08-07 192.82.67.40
Middleton Dame hoyrt.shabar.medal.og.busad ni sain baisan