ПСЖ Мессиг, Челси Лукакуг "онилов"

Хуучирсан мэдээ: 2021.08.07-нд нийтлэгдсэн

ПСЖ Мессиг, Челси Лукакуг "онилов"

ПСЖ Мессиг, Челси Лукакуг "онилов"

Лионель Месси Барселонаг орхисонтой холбогдуулан түүний дараагийн зогсоол хаана вэ? гэдэг асуулт олны анхаарлыг татаж байна. Түүний шаардлагад нийцэх, хүссэн цалинг нь өгөх бололцоотой цөөхөн баг бий. Тодруулбал, Английн Манчестер Сити, Челси, Францын ПСЖ, АНУ, Катарын хэдхэн багууд.

Өчигдөр гарсан мэдээллээр ПСЖ Месситэй гэрээ байгуулахад тун ойртсон гэнэ. Дахиад хэдэн жил дээд түвшинд тоглох боломжтой Аргентин эр АНУ, Катар руу явах бодолгүй байгаа аж. Харин Манчестер Сити, Челси багууд Мессиг бус өөр тоглогчид сонирхож, эхнээсээ эгнээндээ элсүүлж байна.

Манчестер Сити өчигдөр/2021.08.06/ 117.5 сая еврогоор Жек Грилишийг Астон Виллагаас худалдан авлаа. Нөгөө талд Челси Ромелу Лукаку багтаа элсүүлэх гэж хичээж байна. Италийн хэвлэлүүдийн мэдээлснээр ойрын өдрүүдэд энэ наймаа эцэслэгдэнэ гэв.

ПСЖ-ийн супер од Неймар сүүлийн хэд хоног багийнхаа удирдлагуудыг ятгаж, Мессиг багтаа авчрах "хор"-ыг найруулж байгаа. Хэдхэн өдрийн өмнө Месси болон ПСЖ-ийн тамирчдын хамт авахуулсан зураг олны анхаарлыг татсан. Рамос ч Месситэй нэг багт тоглох хүсэлтэйгээ илэрхийлсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж