Токиогийн галт тэргэнд хутгатай этгээд 10 хүн гэмтээжээ

Хуучирсан мэдээ: 2021.08.07-нд нийтлэгдсэн

Токиогийн галт тэргэнд хутгатай этгээд 10 хүн гэмтээжээ

Токиогийн галт тэргэнд хутгатай этгээд 10 хүн гэмтээжээ

Токиогийн галт тэргэнд/2021.08.06/ хутгатай этгээд халдлага үйлдэж, 10 хүнд гэмтэл учруулжээ. Японы хэвлэлүүдийн мэдээлж буйгаар 36 настай гэмт хэрэгтэн нь цагдаа нарт өгсөн мэдүүлэгтээ жаргалтай байсан эмэгтэйг хараад уур нь хүрч, алахыг хүссэн гэжээ.

Гэмтэл авсан 10 хохирогчийн ес нь эмнэлэгт хүргэгджээ.

Халдлагад өртсөн эмэгтэй оюутан бусдаасаа илүү ноцтой гэмтэл авсан гэнэ. Гэмт хэрэгтэн нь өчигдөр оройны 20.40 цагийн орчимд галт тэрэг Сэижогакүэн өртөөний ойролцоо явж байхад энэхүү хэргийг үлджээ. Зорчигчид орилолдохыг сонссон галт тэрэгний жолооч цаг алдалгүй ослын зогсолт хийсэн гэнэ. Мөрдөн байцаагчдын хэлснээр гэмт хэрэгтэн галт тэрэг зогсонгуут төмөр зам руу үсэрч зугтсан бол албаныхан зорчигчдыг ойролцоох өртөө рүү аюулгүй шилжүүлсэн аж.

Токио хотын цагдаагийн газрын зүгээс 30 гаруй настай эрэгтэйг барьсан гэдгээс илүү мэдээлэл өгсөнгүй.

Япон улс дэлхийн хамгийн аюулгүй, тайван хотуудын нэг гэгддэг ч сүүлийн жилүүдэд халдлагууд цөөнгүй гарч байна. Хамгийн сүүлд 2019 онд Кавасаки хотод автобус хүлээж байсан бүлэг сурагчид руу хутгатай хүн дайрсан билээ. Үүний улмаас хоёр сурагч нас барж, 18 сурагч шархдаж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж