2021-2022 оны хичээлийн жилд хичээл сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохицуулж байгааг шатлал тус бүрээр танилцуулъя.
- 1515 цэцэрлэгт 232.000 хүүхэд
- 854 сургуульд 718.817 сурагч
- 75 МСҮТ-д 40.165 суралцагч
- 88 дээд сургуульд 150.100 оюутан суралцана.
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ
- 9 дүгээр сарын 1-ний өдөр цэцэрлэгт 4 болон 5 настай хүүхдүүдийг элсүүлнэ. Анги дүүргэлт 20/±5/ байхаар зохицуулав
- 2 болон 3 настай хүүхдүүдийг цар тахлын нөхцөл байдлын үнэлгээ хийсний дараа үе шаттайгаар элсүүлнэ
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ
- Ногоон бүсэд байршилтай ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг сургуулийн орчинд танхимд зохион байгуулна
- Эрсдэлтэй бүсэд байршилтай ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр зохион байгуулна.
- Хосолсон сургалтыг нөхцөл байдлын үнэлгээ хийсний үндсэн дээр үе шаттайгаар танхимын сургалт руу шилжүүлнэ
- Эрүүл мэндийн хувьд эрсдэлтэй сурагчид танхимын сургалтад хамрагдах боломжгүй гэж үзвэл эцэг эхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандана. Тэд зайнаас хичээллэх боломжтой.
МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ
- Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн хичээлийг 9 дүгээр сарын 1-ний өдрөөс танхим болон цахим хослуулан эхлүүлнэ.
- Онолын хичээл болон лекц 100 хувь цахимаар явагдана
- Дадлага хичээлийг оруулахдаа танхимын болон дадлагын газрын зай талбайгаас хамааран дэглэм баримталж, суралцагчийн тоог сургууль дотоодын зохицуулалтаар хангаж ажиллана
ДЭЭД БОЛОВСРОЛ
- Их, дээд сургууль, коллежийн хичээл 9 сарын 1-нд цахимаар эхэлнэ.
- 2 дахь шатны ЭЕШ-ын дараа буюу 9 сарын 13-аас танхимын сургалт эхэлнэ.








Эх сурвалж: БШУЯ