Өвөрхангай аймгийн Хархорин суман дахь 110 кВ-ын цахилгаан дамжуулах шугамын хоёр тулгуур багана унажээ. Үүний улмаас Архангай, Өвөрхангай, Баянхонгор зэрэг аймгуудад цахилгаан тасарсан аж.
Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбарын албаны хүмүүсийн мэдээлж буйгаар өнөөдөр/2021.08.07/ оройдоо засварын ажил дуусна гэв. Мөн цахилгаан тасарсан учир дээрх аймгуудын шатахуун түгээх станцууд нөөц цахилгаан үүсгэвэр ашиглан, үйл ажиллагаагаа явуулж байгаа гэнэ.
Холбоотой мэдээ