Монголын чөлөөт бөхийн холбооны шинэхэн тэргүүн П.Гансүх “Токио 2020” олимпийн наадмаас медаль хүртсэн тамирчныг 10 мянган ам.доллараар, түүнийг бэлтгэсэн дасгалжуулагчийг таван мянган ам.доллараар шагнана гэж амлалт өгсөн. Тэгвэл тэрбээр амлалтандаа хүрч, өчигдөр эмэгтэйчүүдийн 53 кг-ын жингээс хүрэл медаль хүртсэн Б.Болортуяа болон түүний дасгалжуулагчийг шагнахаар болжээ.
Токиогийн олимпод Монголын чөлөөт бөхийн есөн тамирчин зодоглосон бөгөөд үүнээс нэг хүрэл медаль, гурван шагналт тавдугаар байр эзлээд байна. Өнөөдөр хоёр тамирчин хүрэл медалийн төлөө барилдана.
Олимпийн наадамд оролцож буй Монголын тамирчид:
Эрэгтэй баг:
- 57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр – Шөвгийн наймд шалгарсан
- 65 кг: Төмөр-Очирын Тулга – Хүрэл медалийн төлөөх дагах барилдаан хийнэ
- 125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл – Тавдугаар байр эзэлсэн
Эмэгтэй баг:
- 50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг – Хүрэл медалийн төлөө барилдана
- 53 кг: Бат-Очирын Болортуяа – Хүрэл медаль хүртсэн
- 57 кг: Болдсайханы Хонгорзул – Тавдугаар байр эзэлсэн
- 62 кг: Хүрэлхүүгийн Болортуяа – Шөвгийн наймд шалгарсан
- 68 кг: Соронзонболын Батцэцэг – Тавдугаар байр эзэлсэн
- 76 кг: Очирбатын Бурмаа – Эхний шатандаа ялагдсан
Шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Б.Баттулга, дасгалжуулагчаар МУГД Ц.Баярсайхан, А.Цэдэнсодном, ОУХМ Ө.Ууганбаяр, Б.Батзориг нар ажиллаж байна.
Холбоотой мэдээ