Ц.Намуунцэцэг хүрэл медалийн төлөө Азербайжаны Мария Стадниктай барилдаж, 10-0 гэсэн харьцаатай ялагдал хүлээн тавдугаар байрт шалгарлаа. Ийнхүү Монголын чөлөөт бөхийн тамирчид Токиогийн олимпийн нэг хүрэл медальтай өндөрлүүлж байна.
10:25
Ц.НАМУУНЦЭЦЭГ ДАГАХ БАРИЛДААН ХИЙХГҮЙ ХҮРЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАНА
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд өрсөлдөж буй Ц.Намуунцэцэг шууд хүрэл медалийн төлөө 19.55 цагаас барилдана. Учир нь түүнтэй дагах барилдаан хийх байсан Экуадор тамирчин Лусиа Ямилет Йепез Гузман гэмтэл аван олимпоо үргэлжлүүлэх боломжгүй болжээ.
Ингэснээр манай тамирчин үдээс хойш хүрэл медалийн төлөө Азербайжаны Мария Стадниктай учраа таарав. Өдгөө 33 настай Мария Стадникийн хувьд олимпийн хоёр мөнгө, нэг хүрэл медальтай, дэлхий, Европын аварга тамирчин.
Мария Стадник энэ олимпоор Оросын Сталвира Оршуш, Тунисийн Сарра Хамди нарыг ялж хагас шигшээд шалгарсан. Гэвч хагас шигшээд Японы Юүи Сүсакид ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдах болсон юм. Ц.Намуунцэцэгийн хувьд ч мөн адил Юүи Сүсакид ялагдаж, дагах барилдаан хийх эрхтэй болсон.
Холбоотой мэдээ