Авто замын ажлуудыг хугацаанд нь дуусгахыг үүрэг болгов | News.MN

Авто замын ажлуудыг хугацаанд нь дуусгахыг үүрэг болгов

Авто замын ажлуудыг хугацаанд нь дуусгахыг үүрэг болгов

Авто замын ажлуудыг хугацаанд нь дуусгахыг үүрэг болгов

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан, орлогч дарга Г.Баттогтох болон холбогдох мэргэжилтнүүд Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өргөтгөн шинэчилж, шинээр барьж байгаа зарим авто зам дээр ажиллалаа. Энэ үеэр зам барилгын ажлыг чанартай, түргэн шуурхай гүйцэтгэн, гэрээт хугацаанд нь хүлээлгэж өгөхөд тулгарч байгаа саад бэрхшээлийг шийдвэрлэх, удаашралтай байгаа ажлуудыг эрчимжүүлэхийг гүйцэтгэгч нарт үүрэг болгосон юм.

Гүйцэтгэгч нар шинээр барьж байгаа хороолол доторх холбоос авто замын барилгын ажлууд газар чөлөөлөлтийн асуудлаас болж удаашралтай байгааг хэлж байлаа. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 15, 16-р хорооны 1.6 км авто зам, 36 метр урт гүүр барих ажлын трасст 99 нэгж талбар өртсөнөөс 15 нэгж талбарыг чөлөөлсөн байна. Мөн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 49 дүгээр гудамжны 0.7 км явган замын нөлөөлөлд хоёр айлын хашаа өртсөн.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан барилгын ажлын нөлөөлөлд өртөөд байгаа талбаруудыг холбогдох дүүрэг, нийслэлийн газар зохион байгуулах албадтай хамтран шийдвэрлэж, авто замын бүтээн байгуулалтын ажлыг шуурхай шийдвэрлэх шаардлагатай байгааг хэллээ. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Цэргийн амралтаас хойш үргэлжлэх нэг км, Санзайн 2.6 км авто зам нь уулын ус орж ирэх эрсдэлтэй тул ус зайлуулах хоолойн ажилд онцгой анхаарч ажиллахыг анхааруулав. Мөн гүйцэтгэгч байгууллагуудад зам барилгын ажлаа гэрээт хугацаандаа гүйцэтгэж дуусгахыг  үүрэг болгосон юм.

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-07 59.153.115.179

гэрээндээ ажлаа товлосон хугацаанааас хоцроовол хоног тутамд алданги тооцох заалт оруулаад хатуу мөрдөх хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж