Тойм: Есөн жил хүлээсэн 10 дахь медаль

Хуучирсан мэдээ: 2021.08.07-нд нийтлэгдсэн

Токио 2020

Тойм: Есөн жил хүлээсэн 10 дахь медаль

Тойм: Есөн жил хүлээсэн 10 дахь медаль

Токио 2020 олимпийн наадмын албан ёсны 15 дахь/2021.08.06/ өдрийн тоймыг та бүхэндээ хүргэж байна.


Монголчууд Токиогийн олимпийн дөрөв дэх медалиа угтан авлаа. Өчигдөр чөлөөт бөхийн дөрвөн жингийн барилдаан явагдаж, манай дөрвөн тамирчин хүч сорьсон.

Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Ц.Намуунцэцэг эхний барилдаанаа дэлхийн хошой аварга Японы Юи Сүсакитай хийж оноогоор цэвэр (0:10) ялагдсан. Азаар түүнийг ялсан Япон тамирчин алтан медалийн төлөө шалгарсан тул манай тамирчин хүрэл медалийн төлөө дагах барилдаан хийх болов.

Эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд өрсөлдсөн Т.Тулга эхний барилдаанаа Японы Такүто Отогүротой барилдаж, 6-2-оор ялагдсан. Мөн л түүнийг ялсан Япон тамирчин финалд шалгарч, манай тамирчин дагах барилдаан хийх болсон.

Эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд өрсөлдсөн М.Лхагвагэрэл Германы Геннади Гудинович, Беларусийн Дзианис Храмианков нарыг ялж, хагас шигшээд АНУ-ын Габле Стивсонд ялагдсан. Хүрэл медалийн төлөө олимп, дэлхий, Европын аварга Турк улсын тамирчин Таха Акгультай барилдаж, 5-0 гэсэн харьцаатай ялагдаж, тавдугаар байранд оров.

Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд өрсөлдсөн Б.Болортуяа Гуамын Ркаела Аквино, Экуадорын Луиса Валверде нарыг ялж, хагас шигшээд шалгарсан боловч Японы Маюү Мүкаидад ялагдсан. Хүрэл медалийн төлөө Камерун улсын тамирчин Йосеф Эссомбе Тиакотой барилдаж, 14-4 гэсэн харьцаатай ялан хүрэл медаль хүртэв.

Хамгийн сүүлд 2012 оны Лондонгийн олимпоос МУГТ С.Батцэцэг хүрэл медаль хүртэж байлаа. Энэ нь Монголын чөлөөт бөхийн спортын түүхэн дэх олимпийн ес дэх медаль байсан юм. Түүнээс хойш 9 жилийн дараа Б.Болортуяа Монголын чөлөөт бөхийн 10 дахь медалийг авчирлаа.

Хүрэл медаль хүртсэн Б.Болортуяа:

-Олимпийн медальтан болсондоо баярлаад ханахгүй байна. Надад тусалдаг гэрийнхэндээ баярлалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Женко клубыг үүсгэн байгуулагч Х.Баттуул захиралдаа, Женко клубын багш нар болох Сүхбаатар, Мөнхсүх, Оюунсүрэн багш нартаа мөн шигшээгийн таван багшдаа маш их баярлалаа. Биеийн тамир спортын улсын хороо, чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч, нарийн бичгийн дарга, хоолзүйч, сэтгэлзүйч гээд бүх хүмүүстээ баярлалаа. Та нарынхаа итгэлийг алдсангүй олимпийн медаль авсандаа баярлаж байна. Яг одоо аав минь маш их баярлаж байгаа байх. Аав аа охин нь таныхаа итгэлийг алдаагүй шүү. Есүүлээ олимпийн эрх аваад ирсэн. Манайхан медаль хүртэх боломжтой байсан ч болохгүй байсан. Медаль авсандаа баяртай байна. Маргааш барилдах хоёр тамирчиндаа амжилт хүсье. Өөртөө итгэлтэй байсан. Багш нарын маань сэтгэл зүй, дэмжиж байсан хүмүүсийн урам зоригоор тэтгэгдэж, улам итгэлтэй болсон. Өнөөдөр өөртөө итгэлтэй дэвжээн дээр гарсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж