Улаанбаатар хотод өнөөдөр/2021.08.07/ 10:00-15:00 цагийн хооронд суурин 17 цэгт 28 багийн 146 эмч, ажилтан ажиллаж, 6980 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 1802, II тунд 780, нийт 2582 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.090.517 иргэн I тунд, 991.596 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн нийт 2106 жирэмсэн эх, 12-15 насны 32.381 /32.0%/, 16-17 насны 16.807 /49.6%/ хүүхэд тус тус II тунд хамрагдлаа.