Зүүн дөрвөн замын уулзварын хөдөлгөөнийг 4 хоног хязгаарлана

Хуучирсан мэдээ: 2021.08.07-нд нийтлэгдсэн

Зүүн дөрвөн замын уулзварын хөдөлгөөнийг 4 хоног хязгаарлана

Зүүн дөрвөн замын уулзварын хөдөлгөөнийг 4 хоног хязгаарлана

Засварын ажлаар авто замын хашлага солих, инженерийн байгууламжийн худгуудын өндрийн түвшнийг тохируулах, авто замын зорчих хэсгийг асфальт-бетоноор хучих болон хэвтээ тэмдэглэгээний ажлуудыг хийнэ. Засварын ажил үргэлжлэх хугацаанд замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаах бөгөөд холбогдох байгууллагуудад хүргүүлэн, хөдөлгөөн зохион байгуулалтыг хийх гэж байна. Үүнд:

  • Наймдугаар сарын 8-ны 23:00 цагаас наймдугаар сарын 10-ны 23:00 цаг хүртэл Зүүн дөрвөн замын уулзвараас хойш Сансарын туннель хүртэл

  • Наймдугаар сарын 10-ны 23:00 цагаас наймдугаар сарын 12-ны 23:00 цаг хүртэл Зүүн дөрвөн замын уулзвараас урагш Намьянжугийн гудамжны "Петровис" шатахуун түгээх станцын уулзвар хүртэл

  • Наймдугаар сарын 12-ны 23:00 цагаас наймдугаар сарын 16-ны 23:00 цаг хүртэл Зүүн дөрвөн замын уулзварын хөдөлгөөнийг тус тус хязгаарлан, засвар шинэчлэлтийн ажил хийнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж