Өмнөд Солонгос: Хууль бус оршин суугчдыг асуудалгүй вакцинжуулна

Хуучирсан мэдээ: 2021.08.06-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгос: Хууль бус оршин суугчдыг асуудалгүй вакцинжуулна

Өмнөд Солонгос: Хууль бус оршин суугчдыг асуудалгүй вакцинжуулна

Өмнөд Солонгосын Засгийн газраас тус улсад урт хугацаагаар оршин сууж байгаа гадаадын иргэдийг Covid-19-ийн эсрэг тарилгад аль болох хурдан хугацаанд хамрагдахыг хүслээ. Тус улс вакцинжуулалтын асуудлаар гадаадын иргэдийг өөрийн улсын иргэдийн адил авч үзнэ гэсэн юм. Тус мэдэгдлийг Солонгосын Цагаачлалын алба, БНСУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх газар болон орон нутгийн засаг захиргаанаас хамтран гаргасан бөгөөд цагаач ажилчдын дунд “Covid-19”-ийн халдвар нэмэгдэж байгаа нь ийн анхаарахад хүргэжээ.

Мөн Засгийн газрын агентлагуудаас тус улсад удаан хугацаагаар амьдарч буй бүхий л гадаадын иргэд визний статусаас үл хамааран Солонгос улсын иргэдийн адилаар вакцинд үнэ төлбөргүй хамрагдаж болохыг онцоллоо. Түүнчлэн Үндэсний эрүүл мэндийн даатгалын үйлчилгээнд хамрагдсан гадаадын иргэд тус улсын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх газрын бүртгэлийн системээр дамжуулан тарилга хийлгэх он сар өдөр, цаг, эмнэлгийн байгууллага зэргийг захиалах боломжтой аж.

Тус улс бичиг баримтгүй гадаадын иргэдэд гар утасны дугаараараа улсын хэмжээнд байгаа шинжилгээний төвүүдэд Covid-19-ийн шинжилгээг үнэ төлбөргүй болон нэрийн нууцлалтайгаар хийлгэхийг зөвшөөрсөн юм. Цаашлаад, хууль бус, бичиг баримтгүй урт хугацаагаар оршин суугчид болон гадаадын иргэний бүртгэлээс чөлөөлөгдсөн хүмүүс улсын аль ч эрүүл мэндийн төвд хандан паспортаараа түр код авч вакцинд хамрагдаж болно гэжээ. Ийнхүү хууль бусаар оршин сууж буй бүх хүмүүст Covid-19-ийн шинжилгээ болон вакцинжуулалттай холбоотойгоор аливаа асуудал үүсэхгүй гэдгийг баталж буй юм.

Энэ долоо хоногийн эхээр Сөүлийн баруун хойд хэсэгт орших Пажу хотод 11 цагаач ажилчин Covid-19-ийн халдвар авсан болох нь тогтоогдсон. Мөн зүүн эргийн Дунхэй хот гадаадын иргэдийн дунд 21 халдвар илэрсэн талаар мэдээлжээ. Өмнөд Солонгосын зүүн өмнөд нутгийн Поханг хотод гадаадын иргэд уулзалт зохион байгуулсны улмаас 20 хүн халдвар авсан байна. Цаашлаад, Кёнги мужийн Ансан, Сихеунг, Канвон мужийн Гангнёнг, Өмнөд Жолла мужийн Мокпо хотууд дахь цагаач ажилчдын дунд Covid-19-ийн тохиолдол нэмэгдсээр байгаа аж.

С.НАРАНГАРАВ

Эх сурвалж: Yonhap News Agency

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж