
Энэхүү кино нь “Walt Disney”-н өндөр ашиг олсон дөрөв дэхь кино болж байна. Найруулагч Lee Unkrich-ийн бүтээл "Toy Story 3" зургадугаар сарын 18-нд нээлтээ хийсэн ба эхний долоо хоногтоо Өмнөд Америкийн кино театруудаас 109 сая ам.долларын ашиг олж рекорд тогтоож байсан юм.
Сонирхуулахад, хүүхэд багачуудын дуртай дээрх кино Blu-ray DVD-гээр ирэх арваннэгдүгээр сарын 2-нд үзэгчдийн гар дээр очих юм байна.
Хоёрдугаар байрт орсон ногоон өнгөтэй аврага биет мангасын тухай өгүүлэх цуврал
“DreamWorks” компанид асар их орлого авчирсан ба дэлхийн хямралын жил
энэхүү цуврал киноныхоо ачаар ашигтай ажиллаж чаджээ. 2001 оноос эхлэн
гарсан гурван анги нь нийтдээ хоёр тэрбум гаруй ам.долларын ашиг
авчирсан байна.
Шрекийн цувралын төгсгөлийн анги болох "Shrek Forever
After" өмнөх ангиудынхаа амжилтыг хадгалж, ашиг орлогоороо дээгүүрт
бичигдэнэ гэдэгт киног бүтээгчид итгэлтэй байгаа аж.
“DreamWorks”-ын
гүйцэтгэх захирал Jeffrey Katzenberg “Шрекийн дөрөвдүгээр анги болох
“Shrek Forever After" 2010 оны хамгийн их ашиг олох кинонуудын нэг болно
гэдэгт итгэлтэй байна. Энэхүү ангид өмнөх ангиудаас илүү сонирхолтой
адал явдал, өгүүлэмжүүдийг багтаасан сонирхолтой бүтээл болж чадсан.
Тиймээс гарсан даруйдаа л үзэгчдээс өндөр үнэлгээ аван, шилдгийн
жагсаалтад тэргүүлж эхлэх байх. Өмнөх ангиуд нь тэгж байсан шүү дээ.
Энэхүү аврага том ногоон эр манай компанийг гайхамшигтай амжилтанд
хүргэж чадсан. Бид шректэй адил амжилт авчрах кино дахин хийхээр эрэл
хайгуулаа эхлээд байгаа Бид үзэгчиддээ үргэлж сайхан уран бүтээлийг
хүргэж байх болно. “DreamWorks” Шрекийг бүтээсэн биш, Шрек биднийг ийм
агуу болгож чадсан юм.
Н.Наран