"Мөнгөн медаль миний хувьд бүтэлгүйтэл"

Хуучирсан мэдээ: 2021.08.06-нд нийтлэгдсэн

Токио 2020

"Мөнгөн медаль миний хувьд бүтэлгүйтэл"

"Мөнгөн медаль миний хувьд бүтэлгүйтэл"

Их Британийн боксын тамирчин Бенджамин Уиттекер Токиогийн олимпоос мөнгөн медаль хүртсэн ч хөлс хөдөлмөрөө дуслуулан байж авсан медалиа хүзүүндээ зүүхийг хүссэнгүй. Тэрбээр хагас хүнд жингийн алтан медалийн төлөө Кубын боксчин Арлен Лопезтой тулалдаж, 4-1 гэсэн харьцаатай ялагдсан юм.

2016 оны олимпийн аварга Арлен Лопез 2021 онд дахин түрүүллээ.

Медаль гардуулах ёслолын арга хэмжээний үеэр Британи боксчин медалиа хүзүүндээ зүүхийг хүссэнгүй шууд гартаа атган, урвуу царайлан зогсжээ.

Тулааны дараа Бенджамин Уиттекер хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Тэр үед би сайхан хийцтэй мөнгөн медалиа хүзүүндээ зүүгээд инээх ёстой байсан байх. Гэхдээ би мөнгөн медалийг хүсээгүй ээ. Би алтан медалийн төлөө ялагдсан. Тэгэхээр мөнгөн медаль миний хувьд бүтэлгүйтэл. Би мөнгөн медаль авчхаад баярлаж чадахгүй. Би энд ялах гэж л ирсэн. Дахиж ийм мэдрэмжийг авмааргүй байна. Би эргэн ирнэ. Надад итгээрэй” гэжээ.

Тулааны хувьд Арлен Лопез өрсөлдөгчөө илт илүүрхэж, ямар нэгэн булхайгүй алтан медаль хүртсэн.

Их Британийн тайлбарлагч, нэвтрүүлэгч Пьерс Морган залуу тамирчныг дэмжиж өөрийн твиттер хуудаснаа “Чиний хэлсэн үгс надад таалагдлаа. Чи мөнгөн медалийг ялж аваагүй. Харин алтан медалийн төлөө ялагдаж авсан. Эцэст нь нэг юм, энэ олимпоос элит спортын төрөлд өрсөлдөх ямар байдаг талаар ярих тамирчин гарч ирлээ” хэмээн жиргэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
6
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж