"Эдгэрсэн ч уушгины нарийн мэргэжлийн эмчид хандаарай" | News.MN

"Эдгэрсэн ч уушгины нарийн мэргэжлийн эмчид хандаарай"

Хуучирсан мэдээ: 2021.08.07-нд нийтлэгдсэн

"Эдгэрсэн ч уушгины нарийн мэргэжлийн эмчид хандаарай"

Ньюс агентлаг та бүхэнд энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудыг хүргэж байна.


"ЭДГЭРСЭН Ч УУШГИНЫ НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧИД ХАНДААРАЙ"

Монголын эрүүл мэндийн нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны тэргүүн, Эрүүл мэндийн сайд асан Анагаах ухааны доктор А.Цогцэцэгтэй ярилцлаа.


-Ургамлын харшлын улирал эхэлсэн. Тэгэхээр харшлыг Covid-19 халдвараас хэрхэн ялгах вэ. Харшил, халдвар хоёрын шинж тэмдэг бараг л адилхан байгаа шүү дээ?

-Монгол Улсын хэмжээнд хүн амын 1-1.5 хувь нь ямар нэгэн харшилтай. Улаанбаатар хотын хувьд амьсгалын замын харшилтай  хүмүүсийн 68.3 хув нь шарилж лууль, согоовор, ерхөг, хус, улиасны харшилтай байна. Ийнхүү үет ургамал, модлог ургамлын тоос,  зүлэг өвсний харшилтай хүмүүсийн харшил сэдрэх цаг хугацаатай давхцан Covid-19 халдварын оргил тархалтын үе давхцаж байгаа нь мэргэжлийн эмч нарын санааг ихэд зовоож байна.

Уг халдвартай ургамлын тоосны харшилтай хүмүүс андуурагдах, мөн тэд давхар халдвар авах бүрэн боломжтой байна.  Тийм учраас улирлын чанартай ургамлын тоосны харшил, халдвар хоёрыг асуумж, эмнэл зүй, лабораторийн шинжилгээгээр ялган оношилж цаг алдалгүй эмчлэх нь чухал.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


"ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН САЛБАР МИНИЙ КАРЬЕРИЙН ЗӨВ НҮҮДЭЛ"

 Монголын загварын ертөнцөд богино хугацаанд өндөр амжилт үзүүлсэн бүсгүй бол топ модель Э.Сэлэнгэ. Тэрбээр 2010 онд топ моделийнхоо титмийг хүртсэн билээ. Загварын салбартаа өөрийн дүр төрхөөрөө ялгарч чадсан түүний хувьд сүүлийн жилүүдэд  үл хөдлөх хөрөнгийн бизнест хүч үзэх болсон. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе. 

-Топ модель бүсгүй загварын салбараас үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хөл тавих болсон тухай яриагаа эхэлье?
-Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ бол миний карьерийн хамгийн зөв нүүдэл болсон. Би 2016 онд анх үл хөдлөх хөрөнгө зуучлалын агентаар үл хөдлөхийн ажлын гараагаа эхэлсэн. Тухайн үед "V" телевизэд мэдээний анкор хийхийн хажуугаар "Ninedots" модель агентлагийг ажиллуулж байсан. Тэгээд “RE/MAX Capital” оффист ажиллаж байсан үеэл ах маань нээлтийнхээ үйл ажиллагаанд урьж, дараа нь биечлэн уулзалт хийж компанийнх нь систем, үйл ажиллагаатай танилцсан.
Хамгийн гол нь хувь хүн өөрийнхөө бизнесийг эхлүүлж цагийн менежментээ хийж, хийсэн үр дүнгээсээ цалинжаад ажиллахаас гадна хувь хүний хөгжил талаасаа маш их зүйл сурч хөгжих боломжтой юм байна гэж бодогдсон.
Манай нөхөр “Үл хөдлөхийн бизнес Монголд ирээдүйтэй. Энэ салбарт ажиллаад үзвэл яасан юм бэ” гэж надад зөвлөсөн. Ер нь нөхрийнхөө алсын хараанд үндэслээд, бас олон улсын компани учраас энэ салбарыг сонгосон.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


"ЕРӨНХИЙ САЙДАД ЭРДЭМТДИЙН ТАНИЛЦУУЛСАН ХУГАЦАА 3 ХОНОГООР Л ЗӨРСӨН"

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Судлаачид зургадугаар сарын 15-наас цар тахлын халдварын тоо буурна гэж байсан. Гэвч бодит нөхцөл байдалд тийм байсангүй. Гол асуудал юунд байв?

-Тухайн үед МУИС-ийн профессор, судлаачид нөхцөл байдал, вакцинжуулалт, түүний үр нөлөөг тооцоод ийм дүгнэлт гаргасан. Энэ тооцооллоор зургадугаар сарын 15-наас эхлээд тохиолдлын тоо буурахаар байв. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар судлаачдын дүгнэлтийг олон нийтэд танилцуулсан. Харамсалтай нь, иргэд зургадугаар сарын 15, 16, 17-ны мэдээг хараад халдварын тоо буурна гэсэн яасан бэ гэсэн асуулт тавьсан.

Гэтэл энэ судлаачдын таамаглал 2-3 хоногийн зөрүүтэй зөв байж гэдэг нь батлагдаж, гарч ирсэн. Өөрөөр хэлбэл, зургадугаар сарын 18-ны өдөр улсын хэмжээнд хамгийн их тохиолдол бүртгэгдээд, үүнээс хойш өвчлөл тасралтгүй буурсан. Наймдугаар сарын 1 гэхэд ковидын тохиолдол улсын хэмжээнд 1000 хүрнэ гэх таамаг, тооцооллын дагуу явж байна. Ойрын 2-3 өдөр тохиолдлын тоо өдөрт 1000 орчим илэрч байгаа. Үүнээс цааш нөхцөл байдал ямар болохыг хэдүүлээ ярилцъя.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


САИД МОЛЛАЕЙ: БИ ОДОО МОНГОЛ ХҮН

Бөмбөрцөгийн дэвжээн дээр эх орныхоо нэрийг дуурсгаж, олимпийн тэмцээнд амжилттай оролцоод ирсэн тамирчид, дасгалжуулагчдын сэтгэгдлийг хүргэж байна.


ОЛИМПИЙН МӨНГӨН МЕДАЛЬТ САИД МОЛЛАЕЙ:

-Олимпийн наадам гайхалтай байлаа. Үнэхээр баяртай байна. Олон монголчууд энд цугласан байна. Бүгд баяртай байгаа байх гэж найдаж байна. Энэ медаль Монголын ард түмнийх. Мөн миний анхны олимпийн медаль. Энэ медаль монголчуудад барьж буй хамгийн том бэлэг гэж бодож байна. Намайг Монголын Саид Моллаей гэж дуудсанд баяртай байгаа. Өмнө нь би өөр улсын төлөө барилддаг байсан бол одоо Монголын төлөө барилдаж байна. Би одоо Монгол хүн шүү дээ. Би өмнөхөө мартсан. Одоо байгаа нь л чухал. Үнэхээр баяртай байна. Та бүхэнд баярлалаа. Надад маш их тусалж байгаа багш нар, найзууд, өсвөр үе, залуучууддаа баярлалаа.

Гэр бүлтэйгээ ярьсан. Тэднийг Монголд ирэх эсэхийг би мэдэхгүй байна. Ирж ч магадгүй, ирэхгүй байж ч магадгүй.

Одоо би амармаар байна. Түүний дараа дахиад бүгдийг шинээр эхэлнэ дээ. Дараагийн олимпдоо бэлдэнэ. Би дараагийн олимпоос алтан медаль авна гэж амалж байна. Одоохондоо мөнгөн медаль болно. Х.Баттулга ерөнхийлөгч заавал алтан медаль аваарай гэж хэлсэн. Тиймээс алтан медалийн төлөөх дайралтандаа бэлдэнэ. Би одоо Монголд хэсэг хугацаанд байж, амарна. Энд би их олон найзтай.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-07 66.181.161.62

Хүн зовоож яах нэвдээ. Дотроо юу бодож шаналж явдаг юм билээ.. Одоо болно доо.. Хөөрхийг тайван орхидоо…

Avatar

Зочин 2021-08-07 103.229.121.70

Энийг одоо ингэж хэлтэл нь зовоодог нь юу вэ. Хөөрхий хэзээ ч Иран л эх орон нь шүүдээ.

Avatar

Зочин 2021-08-07 192.82.70.151

Өгэдэй хааны Саид Моллаеи Youtube content uzeerei

https://www.youtube.com/watch?v=0QKlklv1p6U&t=59s

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж