Олимпийн хүрэл медалийн төлөө барилдсан М.Лхагвагэрэл Турк улсын тамирчин Таха Акгультай барилдаж, 5-0 гэсэн харьцаатай ялагдаж, тавдугаар байранд орлоо.
Олимпийн чөлөөт бөхийн эрэгтэй 125 кг, эмэгтэй 53 кг-ийн медальтнууд өнөөдөр/2021.08.06/ тодорно. М.Лхагвагэрэл хүрэл медалийн төлөө Турк улсын тамирчин Таха Акгультай 19.10 цагаас барилдана.
Өдгөө 23 настай М.Лхагвагэрэлийн хувьд 23 хүртэлх насны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан амжилттай. Энэ олимпийн наадмаар Германы Геннади Гудинович, Беларусийн Дзианис Храмианков нарыг ялж, хагас шигшээд АНУ-ын Габле Стивсонд ялагдсан.
Түүний өрсөлдөгч Таха Акгуль нь 26 насандаа Риогийн олимпод түрүүлж, дэлхийн аваргаас хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн түүхтэй. Мөн Европын аваргад долоон удаа түрүүлжээ. Монголын хүчтэнүүдээс улсын харцага Б.Одгэрэл, улсын начин Ж.Чулуунбат, улсын харцага Н.Золбоо нар Таха Акгультай барилдаж, ялагдаж байв.
Олимп, дэлхий, Европын аварга Таха Акгуль Токиогийн олимпоор Канадын Амарвир Дезиг ялсан ч АНУ-ын Габле Стивсонд ялагдаж, дагах барилдаан хийжээ. Дагах барилдаанд тэрбээр Киргизстаны Айаал Лазаревыг ялж, хүрэл медалийн төлөө шалгарсан аж.
Холбоотой мэдээ