Ерөнхийлөгч өө, түүхэнд нэрээ үлдээнэ үү! | News.MN

Ерөнхийлөгч өө, түүхэнд нэрээ үлдээнэ үү!

Ерөнхийлөгч өө, түүхэнд нэрээ үлдээнэ үү!

Ерөнхийлөгч өө, түүхэнд  нэрээ үлдээнэ үү!

У.Хүрэлсүх зургаа хананд хадуулахаас илүү нэрээ түүхэнд үлдээхийг хүсдэг. Түүхэнд үлдэхийн тулд том реформ хийх хэрэгтэй.  Жишээ нь, цахилгаан, дулаан, түлш, шатахууны үнийг чөлөөлбөл У.Хүрэлсүхийн нэр хүссэн хүсээгүй түүхэнд үлдэнэ.

НЭГ.

Дөрөв хоногийн өмнө Төрийн ордонд болсон шатахууны үнийн хэлэлцүүлэг дээр зургаан зуун төгрөгөөр нэмэгдсэн үнийг зуун төгрөгөөр буулгана гэж АМГТГ-ын дарга Х.Хэрлэн амалжээ. Гэвч, шатахууны үнэ буцаад зуу байтугай зургаан төгрөгөөр буух боломжгүй юм. Шалтгаан нь гадаад зах зээл. Манай гол нийлүүлэгч ОХУ нефтийн бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн төдийгүй  зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийхээ экспортыг түр зогсоожээ.  Ирэх намар шатахууны үнэ ахиад ч нэмэгдэж магадгүйг Х.Хэрлэн даргын орлогч Ц.Эрдэнэбаяр хэлээд шатахууны нөөцөө тасалдуулахгүйн тулд Хятадаас бензин авахаар болсон гэв.  Хомсдол үүсвэл шатахууны үнэ тэнгэрт хадна. Төр шатахууны үнийг олон сар хүчээр барьснаас болж ийнхүү эдийн засагтаа “гал дуудав”.  Тэр тусмаа ургац хураалт хаяанд ирж байгаа үед шатахууны хомсдол нүүрлэж буй нь муу мэдээ. Цаашдаа хойд хормойгоо авч урд хормойгоо нөхсөөр явах уу.

Жилийн жилд шатахууны үнэ тойрсон хэрүүл өрнөдөг. Нэг хэсэг нь нэмлээ гэнэ. Нөгөө хэсэг нь нэмэхээс өөр аргагүй гэнэ. Төр нь хүчээр үнэ барина. Гэвч, Засгийн газар онцгой албан татварыг тэглэж хэсэгтээ л гал намжаахаас бүрэн унтрааж чаддаггүй.  Үүсгэсэн нурмаас нь дараа нь түймэр дэгддэг, өнгөрсөн сард импортлогчид хоёр удаа шатахууныхаа үнийг огцом нэмсэн нь үүний гол жишээ.

Оросууд  бүх төрлийн бензинээ тонн тутамдаа 38 ам.доллараар, дизель түлшийг 10 ам.доллар өсгөжээ. Монголчуудын гол хэрэглээ болох АИ-92 автобензиний үнэ гэхэд тонн тутамд 695 ам.доллараас 733 ам.доллар болтол нэмэгдсэн гэсэн үг. Товчхондоо, ирэх есдүгээр сард нэг литр шатахууныг Оросоос 2000 гаруй төгрөгөөр худалдаж авахаар болж байна.

Цаашдаа шатахууны үнийг хүчээр барих юм бол хомсдол үүснэ. Дараа нь эдийн засаг дампуурна. Шатахууны үнэ 600 төгрөгөөр өсөхөд  мах, сүү гурил, бараа таваар, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн үнэ дагаад өсч байна.  Энэ бүгдээс гарах арга ганц л бий. Тэр нь үнэ чөлөөлөлт. Үнийг чөлөөлөхгүй бол төрийн дарга нарын авлига, хүнд суртал арилахгүй.  Үндсэндээ, сонгуульжсан бодлогын алдааг эцсийг хэрэглэгчид буюу иргэд халааснаасаа төлөхөд хүрдэг.

Шатахууны үнийг чөлөөлбөл Улаанбаатарын түгжрэл буурна. Хотын төвөөр “дэмий сэлгүүцдэг”, автомашины тоо буурна. Утаа багасна, давуу тал байна аа, байна. Харин автобусныхаа тоог нэмэх нь төрийн хийх ёстой ажил юм.

ХОЁР .

Монгол Улс нэг МВт нь 243 төгрөгөөр ОХУ-аас 350 орчим сая МВт цахилгаан эрчим хүч татдаг. БНХАУ-аас жилд 1,3 тэрбум МВт цахилгаан импортолж байна. Эрчим хүчний нийлүүлэлт хүрэлцээгүй, дээр нь найдваргүй, хангалтгүй.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлээд айл өрх, албан байгууллагын цахилгаан дулааны үнийг төр төлөх болсон. Covid-19-тэй тэмцэх эдийн засгийн бодлогын хүрээнд иргэд, компаниудын хэрэглэсэн цахилгааны мөнгийг “Эрдэнэт” үйлдвэр дааж буй.  Энэ оны арванхоёрдугаар сар хүртэл цахилгаан дулааны үнийг төр даахаар болсон тул “Эрдэнэт”-ээс бараг нэг их наяд төгрөгийг төрийн “халамжинд” зарцуулж байна гэсэн үг. Энэ мөнгөөр  эрчим хүчний эс үүсвэрээ нэмчихсэн бол  эдийн засгийн үр ашигтай байлаа.

Эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсч, эсрэгээрээ эх үүсвэрийн тоо нь төдийлөн нэмэгдсэнгүй.  Лав тавдугаар цахилгана станцтай болно гэж 25 жил мөрөөдөж байгаа. Нэг станц нь гэмтчихвэл улсаараа харанхуй болохоо өнгөрсөн долдугаар сард  ДЦСIV-т гарсан гэмтлээс ойлгосон байх. Урин дулаан цаг байсан тулдаа хохирол багатай өнгөрсөн. Хэрэвзээ өвөл, идэр есийн хүйтнээр өчүүхэн осол гарвал юу болохыг төсөөлөхөд ч аймаар.

Үе, үеийн Засгийн газар эрчим хүчний салбарын эх үүсвэрийн нэмэгдүүлнэ гэж ярихаас үр ашгийн тухай огт хөнддөггүй. Энэ нь нөгөө улс төртэй холбоотой байх. Гээд энэ байдлаараа явбал бас л эрчим хүчний хомсдолд орно. Эрчим хүч хэрэглэдэггүй нэг ч салбар байхгүй.

Эрчим хүчний үнийг хүчээр барьж, бодит өртөгөөс нь 22 хувиар доогуур тогтоосноор  цахилгаан станцууд болон нүүрсний уурхайнуудын хооронд өр төлбөр үүсч, техник хэрэгслээ бүрэн дүүрэн шинэчилж чаддаггүй.  Гэтэл эрчим хүч улс орнуудын үндэсний аюулгүй байдлын баталгаа. Аюулгүй байдлаа алийн болгон эрсдэл оруулсаар байх вэ.

Үнийг чөлөөлж, эдийн засгийн реформ хийж чадах ганц хүн өнөөдрийн улс төрд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргын хувьд эрчим хүч, шатахууны асуудал түүнд хамгийн их хамаатай. Тэгэхээр эрчим хүний том төслүүдээ хөдөлгөж, газрын тосны үйлдвэрээ ашиглалтад оруулахаас гадна үнийг чөлөөлж, түүхэнд нэрээ үлдээнэ үү, Ерөнхийлөгч өө!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

59 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ruth 2021-08-06 197.211.58.63

Бөөрөө мөнгөөр ​​зарж, эрүүл байх зөв газрыг хайж буй хүмүүст fortis эмнэлэгт хандаж, бид бөөрөө 760000 доллараар худалдаж авна. [Fortis.hospital.in@gmail.com]

Avatar

зочин 2021-08-06 59.153.86.77

Наадах чинь засгийн газрын хийх ёстой ажил ,

Avatar

Зочин 2021-08-06 64.119.16.118

Онгироо сагсуу, ойворгон хүн ямар түүх бүтээх билээ дээ…

Avatar

Зочин 2021-08-06 66.181.161.8

баастайгаа хутгалдсан гэж л түүхэнд үлдэнэ. ийм адгийн х*******н тавиул улс орон сүйрүүлж дуусгасан гэдгээс өөрөөр түүхэнд үлдэхгүй н**ш

Avatar

Зочин 2021-08-06 202.126.89.66

1 МВт эрчим хүчийг 243 төгөргөөр авдаг бол мечта пилиткан дээр 1цаг хоол чанахад 0,243 төгрөг буюу 20 мөнгө зарцуулах юм байна орсоос ийм хямд эрчтм хүч авдаг бол бүх станцаа зогсоогоод бүх цахилгаанаа орсоос авъя.

Avatar

Архангайхүү 2021-08-06 66.181.182.132

Ерөнхийлөгч өө ! Роснефть манайд салбар нээе гэсэн. Манайх хүлээж аваагүй гэсэн. Би ойлгож байна. Оруулвал үндэсний компаниудад хүчтэй өрсөлдөгч бий болно. Гэхдээ олон түмэн хожно, улс эх оронд ч хэрэгтэй, уг нь зах зээлийн нийгэм ш дээ ! Роснефть манайд төгрөгөөр зарна, 2 тэрбум долл. чөлөөлөгдөнө. Харин үнийг нь ОХУ-ын Эрхүү-Ангарскийн үнээр байхаар тохирох хэрэгтэй!

Avatar

Зочин 2021-08-06 202.126.89.202

ИШШ ЧИ МИНЬ ДЭЭ ЧИ МИНЬ. МАЛЕНКАЯ БАЙНА ДАА. РОСНЕФТЬ НЬ ТЭГЭЭД ӨӨРИЙНХӨӨ УЛС ДОТОР БАЙЖ ЛИТР БЕНЗИНЭЭ 3000 ТӨГРӨГӨӨР ЗАРЖ БАЙГАА НЬ ЮУ ХЭЛЭЭД БАЙНА БОД ДОО. ОРОСУУД ӨӨРСДДӨӨ ИНГЭЖ ҮНЭТЭЙ ШАХАЖ БАЙХАД БИДЭНД БОЛ ЯАЖ ХАНДАХЫГ БОДООД ҮЗЭЭРЭЙ.

Avatar

зочин 2021-08-06 59.153.86.77

бензинээс илүү эх орон чинь чамд хэрэгтэй шүү,

Avatar

Өвгөн 2021-08-06 192.82.76.74

Чөлөөт зах зээл үгүй болно гэсэн ядаж түүнээ нэг хийж турш. Бид ямар туршилганд орж сураагүй биш.Ер нь манайх УТ-ийн удирдагчдын дадлагын улс болвол зүгээрч байж мэднэ.

Avatar

Зочин 2021-08-06 75.155.149.227

Hargadaach ene !! whoa ha ha

Avatar

Зочин 2021-08-06 59.153.115.42

Тонн тутамд 10 доллар гэвэл литр тутамд 28.5 төгрөг, 38 доллар гэвэл 108 төгрөг гэсэн үг шүү дээ. 300 төгрөгөөр нэмэх үнэ мөн юм уу

Avatar

Архангайхүү 2021-08-06 66.181.182.132

Яг ингэж луйврын үнээ босгоод байгаам. Өмнө нь ч иймэрхүү шалтгаар нэмэж ирсэн. Ихэнх нь энэ тооцоог мэдэхгүй ш дээ. ! Тэгээд кг-ыг нь литрт шилжүүлэхээр бүр бага гарч байгаа. 0.8 хавьцаа шүү дээ ! Өөрөөр хэлбэл 1000 кг буюу 1 тн нь 1200 орчим литр болно.

Avatar

Зочин 2021-08-06 66.181.161.10

Төр байсан цагт цахилгаан, бензин, стратегийн хүнсний барааны үнийг барьж хянадаг юм . Тэнэг бичээч гуай. Тэгэхгүй бол инфляци баригдахгүй. Өнгөт хувьсгалын тохироо бүрдүүлэх гэвэл бүхнийг чөлөөл. Ард олон босоод ирнэ. Ард олноосоо урвагчид үүнийг л хүсч баина.

Avatar

Зочин 2021-08-06 202.126.90.135

Еронхий сайд нь хийх ажил бишуу?!!

Avatar

Зочин 2021-08-06 133.32.224.95

Тэнэг нь дэндсэн амьтан

Avatar

ҮНЭН 2021-08-06 64.119.19.115

ЭНЭ БҮТЭЛГҮЙ ЭР ЮУ БҮТЭЭЖ ЮУ ХИЙХЭВ ДЭЭ СОНГУУЛИАС ХОЙШ ХОЁР САР ХЭРЭЭТЭЙ СУРАГГҮЙ ТАГ ГАДААДАД ТАРЖ ХЭВТЭЭ БИЗ ИЙМ ЛАЛАРЫГ ЯАХ ГЭЖ СОНГОДОГ БАЙНАА

Avatar

Зочин 2021-08-06 122.201.31.178

kkkkkkk

Avatar

Зочин 2021-08-06 202.9.40.179

Таавчиг Хурэлсух тун таарсан хоч Байна Баяр хургэе

Avatar

Зочин 2021-08-06 66.181.189.110

Роснефтийг путин атгадаг

Avatar

Зочин 2021-08-06 66.181.189.110

Тань шиг араншинтай хүн хожим түүхэн кинонд тоглоно

Avatar

Монополь шагчид 2021-08-06 202.21.108.34

Фүүк шатахууны шагчдаас хувь авдаг байж тун болзошгүй. Эртнээс сэжигтэйгээр хамгаалж ирсэн байдаг. Одоо Хятадаас авбал бүүр өндөр үнэтэй болно. ШАГЧДЫН алдагдлыг татвар төлөгчдийн мөнгөөр нөхөж ард түмэн ямаан дээр тэмээний гарзтай үлдэх нь.

Avatar

Зочин 2021-08-06 202.21.109.95

МАШ ӨНДӨР ХЯТАДААС

Avatar

Зочин 2021-08-06 66.181.189.110

Хурууны хээгээ үлдээнэ үү

Avatar

Зочин 2021-08-06 202.21.108.34

Монголын түүхэнд хамгийн хар мөртэй Ерөнхийлөгчөөр түүхэнд үлдэнэ.

Avatar

Зочин 2021-08-06 202.21.109.95

ТЭГЭХ ЮМ БАЙНА

Avatar

/*-*/ 2021-08-06 49.0.142.18

Нохой долоо, муу жидүүчин 2 тэрбумын жидүү щаасан, 2007 лнд Хадгаламжийн банкгаас 14 тэрбумыг хуурамч бичиг баримтаар щаасан, цэргийн дээдийн нохойн баас, үхэр ооркуудын ариун шүтээн чааваас даа

Avatar

d 2021-08-06 66.181.179.188

Ха ха бензиний үнийг чөлөөлөхөөр хотоор явах автомашины тоо буурах юм гэнэ ээ. Өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадах тэгээд хамаагүй юу тээ. Бас их хуцах юмаа.

Avatar

Зочин 2021-08-06 202.21.109.95

ИДЭХ ЮМГҮЙ ХУВЦАСГҮЙ

Avatar

Зочин 2021-08-06 202.179.21.253

AVILGACHIN DA GANBOLD ENKHSAIKHAN NARYG SHOROND BUTSAAGAAD ILGEE!!!!!!!!!!!!! ELBEGDORJ YAJ MONGOTEI BOLSON SHALGA ERDENEEG SHOROND NI ILGEE!

Avatar

Зочин 2021-08-06 202.126.89.91

Uursdiiguu hamgiin turiuund shorond oruulahguin tuld yu gej tegehev, MAN buzar

Avatar

Зочин 2021-08-06 202.9.40.114

Шатахууны үнэ нэмэгдэж ард түмний амьдрал доройтвол сөрөг хүчин баярлаж ярих, муулах юмтай болно доо

Avatar

ХУУЛЬЧ 2021-08-06 192.82.64.190

ӨМНӨХ ХҮНИЙХЭЭ ТАРЬСАН БААС ШЭЭСИЙГ ЦЭВЭРЛЭ ГЭЖ МОНГОЛЧУУД ХҮРЭЛСҮХ ТАНЫГ СОНГООГҮЙ Л ДЭЭ ,,,ХАРИН БААС ШЭЭСИЙГ МОНГОЛЫН ХӨРСӨНД ЖИНХЭНЭЭР НЬ ПЯЛДАГНАЖ ШОРОНДОЖ УРГУУЛСАН ШҮҮХ ,ПРОКУРОРЫН НӨХӨДӨӨР БУЗРЫГ БУЗРААР НЬ АРИЛГУУЛЖ МОНГОЛД УЛСАД "",,ЧИНГИС ХААН"",,-НЫ ҮЕЭЭС ДАГАЖ ИРСЭН,, "ХУУЛЬ ЁС",-ЫГ ЖИНХНЭ УТГААР НЬ БЭХШҮҮЛ ГЭЖ СОНГОСНЫГ ТА МАРТСАНД ХАРАМСАНА,,,,,

Avatar

Зочин 2021-08-06 202.21.109.95

ҮНЭН

Avatar

Зочин 2021-08-06 203.91.115.52

Бүрэн тэтгэвэрийн доод хэмжээ 350 мянга эм тариандаа ч хүрэхгүй байна Ахмад биднийгээ харж үзэж ядаж 600 мянга болгох тал дээр анхаар ч өгнө үү Eрөнхийлөгч Хүрэлсүхээ

Avatar

Зочин 2021-08-06 75.155.149.227

Goridvoo chi! Uhsen hatsan tetgevriinhen ta nariig sonsoh zav ch alga ! Hurelsuh kazinochin.

Avatar

Зочин 2021-08-06 66.181.186.207

ганц оросоос импортлож байхад эрэлт нийлүүлэлтийн зарчим үйлчлэхгүй шүү дээ. засаг оролцсон нь зүгээр биз. өргөн хэрэглээний барааны үнэ өсөхдөө түргэн ч буудаггүй. тийм болохоор засаг амаржин болж энэ бензиний ченжүүдээс салах нь зөв шүү.

Avatar

их хэцүү зүйл бичижээ 2021-08-06 202.131.239.166

заавал ингэж гал өдөөж байх юм, монополийг задлах олон арга байдаг.

Avatar

Зочин 2021-08-06 202.179.21.253

Hurelsuhiiig horloj zailuulah geed argaaa barsan aluurchid. Aminhandaa niigem gal garugah gsen arga. http://www.news.mn Battulga-g zailuulsan odoo Hurelsuh uldsen . Elbedgorj erguu Hurelsuhee zailuulah gej bj MOngol Uls-g suid hiihne ee!!!!!!!!!

Avatar

Зочин 2021-08-06 202.9.47.45

Хөөрхий Хүүк Монгол улсын түүхэн тэнэг ЕӨК гэж л нэр нь үлдээд байна даа. Мань хүн өөрөөсөө тэнэг нэг хүн олоод дараагийн сонгуульд нэр дэвшүүлбэл түүхэн хамгийн тэнэг гэдэг нэрнээсээ салж болно. Өөрөөр ард түмэнд дурсагдахгүй л боловуу? Ухнаа гуайн удам сударыг судалж үзхэд гэмгүй байх. Цус ойртсон юм биш биз эсвэл согтуу байхдаа хийцэн юм болов уу? За ямартаач хамгийн тэнэг хүнээ сонгосон. Цус ойртолт, согтуугийн хүүхэд судлаачид Хүүкийн дэмжигчидийн тоотой нилээд дөхүү тооны тэнэг Монголд

Avatar

Зочин 2021-08-06 202.9.47.45

Байдаг гэсэн тоо гаргаад байсан санагдахын. Уул нь сонгууль өгөхгүй байх хүмүүсшдээ. Тэнэг дарга сайхан байдаг юм байлгүй .

Avatar

Зочин 2021-08-06 202.126.89.67

Тавчикнаас болж огцорчоод мянгаараа хун үхэхэд чи үхээч а******н Хүрэлсүг ээ!!!

Avatar

Данжаад Хүрэлсүг 2021-08-06 202.126.89.67

Зартай хулхи, хулгайч, урвагч, наймаачин, алуурчнаар нэрээ үлдээчихсэн хүн! Өөр яах дутуу байна?

Avatar

ХҮҮР 2021-08-06 202.21.109.95

ТЭГЛЭЭ ОЙЛГОЛОО

Avatar

Зочин 2021-08-06 64.119.24.237

Ерөнхийлөгч зүгээр бэлэг тэмдэг байх ёстой баймаар, ерөнхийлөгчийн засаглалтай улс биш шүү. Энэ сэтгүүлч захиалгаар юм бичсэн эсвэл учраа олоогүй тэнэг орк

Avatar

ЗОЧИН 2021-08-06 66.181.176.148

ЭДИЙН ЗАСГИЙН МЭДЛЭГ НОООЛЬ ХҮН ЮУНЫ ЧИНЬ ЭДИЙН ЗАСГИЙН РЕФОРМ ХИЙХ. ХӨӨРХИЙ БАТЛАН ХАМГААЛАХ Л ТӨГССӨН ӨЧҮҮХЭН БОЛОВСРОЛТОЙ ГАР ШҮҮ ДЭЭ. ТЭГЭЭД Ч МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХИЙХ АЖИЛ БИШ. ТЭР САГСУУ ОЮУН-ЭРДЭНЭД ХЭЛ

Avatar

Зочин 2021-08-06 202.126.90.98

ШАТХУУНЫГ ЗҮГЭЭР Л ОРХИ. НЭГЭНТ Л ЗАХ ЗЭЭЛД ШИЛЖИХ ҮЕД ЗАСАГ ӨӨРИЙН МЭДЭЛД БАЙЛГАЖ ЧАДААГҮЙГЭЭС ХОЙШ ОДОО ЗАХ ЗЭЭЛИЙНХЭЭ ЖАМААР Л ЯВАГ ЦААШАА… ЗАРИМ ОРОНД ТӨРИЙН МЭДЭЛД БАЙДАГ Л ЮМ БИЛЭЭ. МАНАЙ ТӨР ШАТХУУН БАЙТУГАА МАХАА Ч ЗОХИЦУУЛЖ ЧАДАХГҮЙ ЮМ ЧИНЬ. ТАТВАРАА БҮРЭН АВААД Л СУУЖ БАЙ

Avatar

Зочин 2021-08-06 202.21.109.95

ЯАГ

Avatar

Зочин 2021-08-06 66.181.189.110

Назгайралтай тэмцэж чадахаар хүн

Avatar

зочин 2021-08-06 202.131.225.150

100 төгрөгөөр буулгана гэдэг санаа нь зөвөө чааваас, 2000-с дээш гаргаж болохгүй л юм бгаан АИ92-г

Avatar

Зочин 2021-08-06 202.126.90.71

Гарсан сансандаа хүрсэн ард түмэн лаа лууван граммын цувдай идэх энэ нөхөрт огт падгүй шүү дэ.

Avatar

Зочин 2021-08-06 103.57.95.117

Чөлөөт зах зээл өөрөө өөрийгөө зохицуулдаг гэж унгас алддаг биз дээ. Тиймээс төр, тэгэх тусмаа У.Хүрэлсүх оролцох шаардлагагүй хаха

Avatar

Зочин 2021-08-06 90.166.133.81

Dan gants Orosoos shatahuun aa avch bj vne chuluulnu gej wu yariad bnaa. Nuguu shuudainy amyg uruu ni haruulaad segsrev gedeg bolno sh dee.

Avatar

Зочин 2021-08-06 202.179.26.55

ТААВЧИК ХОЧТОЙ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ БОЛСОН. ЭНЭ ХОЛ ОЧИЖ х** ӨӨ.

Avatar

Зочин 2021-08-06 202.21.109.95

ТҮҮХ Л ХАРУУЛНАА

Avatar

Батбаяр 2021-08-06 202.9.40.9

Монголчууд бид хандив өргөөд ч хамаагүй хүн бүр чадах чинээгээрээ дэмжин түлш..эрчим хүчний хараат байдлаас гарах нь чухал. ХҮН БҮРИЙН ХҮЧИН ЗҮТГЭЛ ХЭРЭГТЭЙ…БИД НЭГДЭХ ЦАГ БОЛСОН

Avatar

Зочин 2021-08-06 202.126.89.67

Яаж? Ямар ч их нэхэж дуусдаггүй хандив вэ?

Avatar

Зочин 2021-08-06 103.229.120.142

Авч ханадаггүй шунал дэндээд байна. Төрөө мөлжих нь хамгийн адагийн дээрэм гэж Гегель хэлсэн гэдэг дээ.

Avatar

Зочин 2021-08-06 66.181.189.110

Мөнхнаран ээжээ

Avatar

Зочин 2021-08-06 75.155.149.227

Uhsenii chin handiv? Haa baina ter mongo chin! Hulgailsan idsen luivarchid ni ogdog yum baigaa biz. Bugd mashin unahaa boliod yavgan yavzgaa yadaj 2 jil iluu naslaj ur huuheddee amid haragdahaa bodozgoo.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж