Шударга бус байдлыг эсэргүүцэн эх орноо орхин гарсан Ираны жүдоч Саид Моллаей Монгол Улсын иргэншил авсан. Тэрбээр Олимпийн наадмаас мөнгөн медаль авснаар монголчуудын "хайртай хүү" болсон юм. Бүх зүйлээ орхиж, амьдралаа шинээр эхлүүлж буй түүнд барих монголчуудын бэлгийн цуваа үргэлжилж байна.
Тухайлбал, өнөөдөр "Эко кар центр" ХХК-ийн хамт олноос дуртай нэг машинаа үнэгүй сонгож авах эрхийг түүнд олгосон. Тэрбээр “Toyota Sai” маркийн, цагаан өнгөтэй автомашиныг сонгожээ. Энэ нь түүний хувьд бэлгэнд авсан хоёр дахь машин болжээ.
Үүнээс гадна Саид Моллаейд их аварга Д.Дагвадорж гурван өрөө байр бэлэглэх тухай сүүлийн өдрүүдэд цахим орчинд хүмүүс бичиж эхэлжээ. Уг нь "Аса" аварга аль эрт 2019 онд Саид Моллаейг Монгол Улсын иргэншил авахад нь гурван байр бэлэглэхээ өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм.
Ямартай ч өмсөх хувцас, эрүүл мэндийн үйлчилгээ, унах унааг нь хүртэл бэлдэж өгсөн монголчуудын хайранд тэрбээр баярлаж байгаа нь лавтай.
Холбоотой мэдээ