“Вакцинжуулалтад хүүхдүүд л идэвхтэй хамрагдаж байна” | News.MN

“Вакцинжуулалтад хүүхдүүд л идэвхтэй хамрагдаж байна”

COVID-19

“Вакцинжуулалтад хүүхдүүд л идэвхтэй хамрагдаж байна”

“Вакцинжуулалтад хүүхдүүд л идэвхтэй хамрагдаж байна”

Улаанбаатар хотод өнөөдөр /2021.8.6/ Covid-19-ийн эсрэг дархлаажуулалтын 19 цэг ажиллаж байна. Эдгээр цэгт 30 багийн 147 эмч, ажилтан ажиллаж, 7855 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн. Гэсэн ч 13:00 цагийн байдлаар вакцины цэг тус бүрт 50-80 хүн эхний болон хоёрдугаар тунг хийлгэжээ.

Баянзүрх дүүргийн 33 дугаар сургууль дахь вакцины цэгийн эмч Л.Нямдулам:

-Долдугаар сард вакцинд хамрагдах иргэдийн идэвх өндөр байсан. Харин наймдугаар сар гарснаар хүмүүс амралт, зугаалгаар явж байгаатай холбоотойгоор буурсан гэж харж байна. Өдөрт вакцин хийлгэх хүмүүсийн тоо буурсан учраас эмч мэргэжилтнүүд ч хуваарийн дагуу ажиллаж байна. Урьд нь ачаалал их байхад резидент эмч нарыг заавал ажиллуулж байсан. Хичээл, сургууль орно гэдэг мэдээллийг салбар яамнаас хийснээс хойш 12-17 насны хүүхдүүдийн идэвх өслөө. Мөн хүмүүс мэдээлэл хангалттай авч чадахгүй байгаагаас болж гуравдугаар тун хийлгэнэ гэж ирэх болсон.

Одоогоор гуравдугаарт тун яригдаагүй. Эрүүл мэндийн яамнаас судалгааны ажлыг хийж байгаа. Өнгөрсөн долоо хоногт өдөрт 800-1000 хүн вакцин хийлгэдэг байсан бол одоо 200-300 болж буурсан.

Сүхбаатар дүүргийн 69 дүгээр цэцэрлэг дэх дархлаажуулалтын цэгийн эмч Э.Дашзэвэг:

-Зун болсон учраас иргэдийн идэвх сул байна. Хүүхдүүдийн хувьд эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр вакциныг хийж байгаа. Манай цэгийн тухайд хоногт 500 орчим хүн дархлаажуулалтад хамрагддаг байсан. Одоогийн байдлаар 70 хүн хамрагдаад байна. Иргэд гуравдугаар тун хийж магадгүй гэж бодоод хоёр тун хийлгэсэн ч дархлаа тогтохгүй гэж бодож байгаа байх. Гэхдээ хоёр тунг бүрэн хийлгэсэн хүн халдвараас 90 хувь сэргийлж чадна. Тиймээс хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө хүүхдүүд вакцинаа идэвхтэй хийлгэхийг уриалж байна. Мөн хоёрдугаар тунгаа хийлгээгүй иргэд хугацаандаа хамрагдахыг зөвлөж байна.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр Covid-19-ийн эсрэг вакцины нэгдүгээр тунд 2187, хоёрдугаар тунд 856 буюу нийт 3043 иргэн хамрагджээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны нэг сая 88 мянга 671 иргэн эхний тунд, 990 мянга 762 иргэн хоёрдугаар тунгийн вакцинаа хийлгэсэн байна.

Вакцинжуулалтад 12-17 насныхан идэвхтэй хамрагдаж байна

Вакцинжуулалтад 12-17 насныхан идэвхтэй хамрагдаж байна

Posted by News.mn on Thursday, August 5, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-06 202.126.90.111

Ирээгvй байхад 3-р тунг хийлгэх гээд очиж бга хvмvvс бас бнаа? Ёстой л Киссингэр-н хэлсэнээр "хvмvvс хонь шиг өөрсдөө явж нядлуулах болно" гэж vнэн юм даа.

Avatar

зочин 2021-08-06 64.119.31.172

чи эсвэл танай гэр бүлийэхэн ковид тусаад үхэх гээд эмч нараас аврал эрээд хэвтэж байх тэр үедээ амаа барих вии

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж