Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан Авлигын индексийг бууруулах зорилго бүхий ажлын хэсэг иргэд олон нийттэй харилцах төв 1111 дугаарын утсанд иргэдээс ирүүлсэн гомдол мэдээлэлд дүн шинжилгээ хийж долоо хоног бүрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж байна.
Өнгөрсөн долоо хоногт иргэд олон нийттэй харилцах төв 1111 дугаарын утсанд ирсэн мэдээллийн дийлэнхийг Нийслэл, дүүргийн газрын албатай холбоотой гомдол мэдээлэл эзэлжээ. Үүнтэй холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар нийслэл, дүүргийн газрын албаны дарга болон холбогдох албан тушаалтнуудтай газар олголт болон бусад холбогдох өргөдөл гомдлыг шийдвэрлэхээр уулзлаа. Газрын харилцааны үйлчилгээг бүрэн цахимжуулж газар эзэмших, өмчлөх, ашиглах эрхтэй холбоотой мэдээллийг иргэд www.egazar.gov.mn цахим сайтаар дамжуулж авах, газрын биржийн цахим системийн талаар иргэд олон нийтэд танилцуулах, төрийн албан хаагчдаас иргэдэд мэдээллийг нээлттэй бөгөөд түргэн шуурхай шийдвэрлэхээр боллоо.
Цаашид иргэд төрийн албан хаагчдын авлига албан тушаал, хууль зөрчсөн үйлдэлтэй холбоотой мэдээллийг 1111, 1112 дугаарын утсанд ирүүлснээр гомдол мэдээллийг түргэн шуурхай шийдвэрлэнэ. Хууль зөрчсөн үйлдэл гаргасан албан тушаалтныг ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна.
Авлигачин сайд ба газрын наймаачин байцаагчид 2021-08-06 202.21.108.36
Дүүргүүдийн газрын алба, ХЗЯ ны Сайд Нямбаатарын их хэмжээний эдлэн газар яаж олгогдсоныг хамтад нь шалгаж өгнө үү.
Зочин 2021-08-06 66.181.189.110
Гаж хүн цэгцтэй с***р хүн назгай байдаг
Зочин 2021-08-06 103.14.36.18
БЗД ЦТС ариутгал хийж байна гэсэн зар үүдэндээ наагаад өдөр бүр хагас өдрөөр хаалттай байх юм…
Зочин 2021-08-06 103.14.36.18
Төрийн албаныханы ажлын цагийн хуваарь 08.00-17.00 цаг гэдэг боловч өглөө 8-9 цагийн хооронд дотоод ажил хэмээн 9 цагт иргэдэд үйлчилж байна. Зүй нь болвоос 08.00 цагт үйлчилэхэд бэлэн болсон байх ёстой. Мөн цайны цаг нь яагаад 12.00-14.00 цагийн хооронд 2 цаг байдаг юм бол. Хөдөлмөрийн хуулиар цайны цаг 1 цаг байдаг. Энэ цагийн хуваариуд Дүнжингаравын нэг цэгийн үйлчилгээн дээр хэрэгжиж байна. Төр засгийн удирдлагууд нь мэддэг юм болов уу.
зочин 2021-08-06 66.181.179.131
Баянзүрх дүүргийн газрын албаныхныг нэг шалгаач АТГ аа бөөн авлига хүнд суртал тэнд байна аа
Эзэн 2021-08-06 64.119.24.112
Өөриинх нь баянбулагт 007 гагаас том ш****н