1111-т ирсэн гомдлыг Засгийн газарт танилцуулж байна

Хуучирсан мэдээ: 2021.08.06-нд нийтлэгдсэн

1111-т ирсэн гомдлыг Засгийн газарт танилцуулж байна

1111-т ирсэн гомдлыг Засгийн газарт танилцуулж байна

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан Авлигын индексийг бууруулах зорилго бүхий ажлын хэсэг иргэд олон нийттэй харилцах төв 1111 дугаарын утсанд иргэдээс ирүүлсэн гомдол мэдээлэлд дүн шинжилгээ хийж долоо хоног бүрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэд олон нийттэй харилцах төв 1111 дугаарын утсанд ирсэн мэдээллийн дийлэнхийг Нийслэл, дүүргийн газрын албатай холбоотой гомдол мэдээлэл эзэлжээ. Үүнтэй холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар нийслэл, дүүргийн газрын албаны дарга болон холбогдох албан тушаалтнуудтай газар олголт болон бусад холбогдох өргөдөл гомдлыг шийдвэрлэхээр уулзлаа. Газрын харилцааны үйлчилгээг бүрэн цахимжуулж газар эзэмших, өмчлөх, ашиглах эрхтэй холбоотой мэдээллийг иргэд www.egazar.gov.mn цахим сайтаар дамжуулж авах, газрын биржийн цахим системийн талаар иргэд олон нийтэд танилцуулах, төрийн албан хаагчдаас иргэдэд мэдээллийг нээлттэй бөгөөд түргэн шуурхай шийдвэрлэхээр боллоо.

Цаашид иргэд төрийн албан хаагчдын авлига албан тушаал, хууль зөрчсөн үйлдэлтэй холбоотой мэдээллийг 1111, 1112 дугаарын утсанд ирүүлснээр гомдол мэдээллийг түргэн шуурхай шийдвэрлэнэ. Хууль зөрчсөн үйлдэл гаргасан албан тушаалтныг ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж