Хэл ам дагуулсан Улсын их баяр наадам цуцлагдсан ч ард түмэн наадмын нээлтийг цэнхэр дэлгэцээрээ үзэв. Энэ жилийн наадмын цахим концертыг 850 сая төгрөгөөр бүтээсэн. Энэ нь урьд жилүүдийнхээс 250 сая төгрөгөөр илүү байв. Гэтэл энэ их мөнгийг хэрхэн зарцуулсан нь олон нийтэд тодорхой бус. Наадмын цахим концертыг Ерөнхий сайдын төрсөн ах Б.Баатар найруулсан. Энэ нь иргэдийн шүүмжлэлийг багагүй дагуулж, Б.Баатар үнэ хөлсгүй найруулснаа дуулгасан.
Энэ тухайгаа тэрбээр “Эхнээсээ наадмын нээлтийн зураг авалтыг хийж байтал долдугаар сарын 2-нд наадмыг нэг жилээр хойшлуулах Засгийн газрын шийдвэр гарсан. Тиймээс наадмын нээлт биш, баярын концерт болгон хөтөлбөрөө үндсэндээ өөрчилсөн.
Мөн “Хэро” энертайнментийн хувьцаа эзэмшигч нь Засгийн газарт ажилладаг тул 2020, 2021 оны наадмуудад миний бие үнэ төлбөргүй ажилласан болохыг хариуцлагатай мэдэгдье” гэж тайлбар хийсэн байдаг. Найруулагч Б.Баатарын хувьд хоёр дахь удаагаа цахим наадмыг найруулсан бөгөөд бараг л сайн дурын ажил хийж буй гэдэг. Гэвч, 850 сая төгрөг ямар компаниар дамжин, яаж зарцуулагдсан тайлан тооцоог иргэд нэхэж байгаа юм.
Өмнөх жилүүдэд наадмын нээлт, хаалтыг хоёр сарын хугацаанд бэлддэг байсан бол тэрбээр их ажлыг энэ жил 19 хоногт хийсэн гэв. Тэгвэл тэр хэмжээгээрээ төсөв багасах ёстой бус уу. Энэ жилийн цахим наадмын төсвийг уран бүтээлчдийн цалин, шагнал, хоол, тайзны засал чимэглэл, бусад зардалд зарцуулсан гэдгээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх дарга, цэрэг ч алга.
Баярын концертын төсвийн талаар Соёлын дэд сайд М.Батбаяраас тодруулахад “Наадмын концертын төсвийн тайланг нийслэлийн ажлын хэсэгтэй хамтран гаргана. Одоогоор мэдээлэл өгөх боломжгүй байна” гэв.
Цахим концертод 800 уран бүтээлчээс гадна тээвэр, хангамж, хоол, аюулгүй байдал, халдвар хамгааллын дэглэм сахиулах ба эмнэлгийн тусламж үзүүлэх ажилтан 550, нийт 1351 хүн оролцсон гэх. Ардын наадмыг ах дүү хоёрын наадам болгосон гэх шүүмжлэлийн хариуд хийсэн бүтээсэн ажлаа олонд ил тод нээлттэй мэдээлбэл хэнд ч хардлага төрөхгүй биз. Тиймээс Соёлын яам цахим наадмыг зохион байгуулсан төсвөө гаргаж, шилэн дансаа даруй хөтөлнө үү?
А.СҮРЭН
Зочин 2021-08-06 66.181.190.34
Хулгайчууд яасан шударга болчихов. Төсөв нь тодорхой л байж таарна, очоод үзнэ биз дээ. Бусдыг өөртэйгээ бүү зүйрлээ. 10 тэрбум доллар идсэнтэйгээ андуураад байгаа юмуу
Зочин 2021-08-06 202.126.90.136
Хошин шог, юун марзан юм бэ?!!!
coxiixon alxam tutam, kameraar,xangasan bn.demjixgyi baix.co. 2021-08-06 65.155.242.26
bu ch bas e****z yum. gydamjnii alyyrchin neg bolj.
Aluurchingyi baixiig,XET DARANGUILAGCHGUI BAIX.OPOCIIN YEIIXEN ch deep.
Зочин 2021-08-06 65.155.242.26
xashaa xashaandaa.
/*-*/ 2021-08-06 49.0.142.18
Энэ зурган дээр байгаа ягчиснууд чинь Орос Гятад нь мэдэгдэхгүй хаашаа янзын занбалууд вэ?
Зочин 2021-08-06 66.181.182.58
Энэнээс өартгоё тоглолт дуучин байхад заавал хамгийн онцгүйг ьавих юм
Зочин 2021-08-06 202.126.90.28
Бизнесийн байгууллагад бол төсөв нь шууд зэрэг хөтлөгдөж яваад арга хэмжээ дуусахад баланс гарсан байдаг даа. Төсвийн мөнгө зарцуулчихаар бүтэн сар өнгөрөхөд баланс гараагүй л байж байдаг буян юм даа
Олимп ба наадам 2021-08-06 202.55.188.85
Олимпийн нээлт үзээд өөрсдөөсөө ичсэн
Зочин 2021-08-06 192.82.77.232
Оюун-Эрдэнэ гэж хүнийг шалгаач. Албан тушаалаа ашиглаж, хувийнхаа компанид давуу байдал олгосон байна шүү.
Ганц мод тарь 2021-08-06 67.81.184.102
Хэт их үндэстний үзлийг дэвэргэсэн,хөөрөл…хийрхэл олигтой юманд хүргэхгүй. АЛИА САЛБАДАЙ НАРЫН ШОУГАА БОЛЬ.ЭНЭ ОДУУД ЭХ ОРОНД ГАНЦ МОД ТАРЬСАН УУ?
Зочин 2021-08-06 202.126.89.67
Шавааралдсан бөөн салбайсан эрээн мяраан юмнууд, хувцаснууд нь шууд хятад манж гэж харагдахаар, холион бантан, үзэх юу ч байхгүй, би монгол хүн гээд байсхииж тэгснээ гарна. Монголчуудыг, үндэсний урлагийг гоо зүйгүй болгож гутаан доромжилсон бсан!!! Ямар ч түүх мэддэггүй хүн хийсэн байна лээ дээ.
Zochin 2021-08-06 66.181.161.67
Юу хийсэн юм юун концерт энэ херо дандаа мөнга идэж бх юм шалгаач одоо бүр дүүгээрээ төсөв батлуулаад л идэж бдаг
Зочин 2021-08-06 202.126.90.71
Ах нь дүүгээрээ төсвөө батлуулаад л компютер график мэтээр шоу маягын юм хийсэн болоод л . Хуультай орон байлтай . .Ашиг сонирхол энэ тэр огт хамаагүй шүүү
иргзн 2021-08-06 202.179.25.90
тиймээ Найруулагч Баатар Цалин хөлсгүй Толгойгоогоо гашилгахгүйгээр Бусдын бүтээлийг хуулбарлаж Өөртөө ч
ядаргаа багатай, Төсөв ч хэмнэсэн байгаа гэдэгт Итгэнэ, Гэхдээ 850 төгөө юунд Яаж зарцуулснаа Иргэд дээ тайлагнах хэрэгтэй юм биш үү, Наад Мөнгө чинь МАН-ын нь ч Мөнгө биш, Төрийн мөнгө гэж байдаггүй зөвхөн Ард иргэдийн Татварын мөнгө учраас л Иргэд Шаардаж сонирхож ч байна , Найруулагч Баатар аа,
Зочин 2021-08-06 202.9.46.36
Баатар би үнэгүй хийж өгсөн гэсэн.
Зочин 2021-08-06 202.179.18.52
Наадмын өдрүүдээс хойш бараг сарын хугацаа өнгөрлөө. Тэгээд тайлан нь гараагүй байгаа юмуу?
Мөн ажил хариуцав аа?
М 2021-08-06 202.126.90.148
Баатар Оюунэрдэнэ 2 цахим нэртэй хий юм хийж мөнгө цохио биз. Хэн ч үзээгүй тэр цахимыг
Зочинлгогдо 2021-08-06 66.181.161.97
Цахим
Наадам.аа ёстой сонсоогүй юм бна хэзээ болсон юм бэ? Телевизээр гарсан юмуу? Учир нь ойлгогдохгүй шавааралдсан.хэдэн дуучид цуглуулсан цахим наадам.850.сая юм байхдаа Ёстой хошин шог.
Зочин 2021-08-06 66.181.161.124
ШИЛЭН ДАНСАА ТӨРИЙН БҮХ БАЙГУУЛЛАГА ХӨТӨЛ, ХАРУЖЛ ТАЙЛАГНА. ХУУЛИА ӨӨРСДӨӨ ДАГА!!!
Зочин 2021-08-06 66.181.160.30
oyunerguu ni ah baatartaa 2 terbumiig l ugsun naadam bolloodoo. ichih nuur unendee alga uuriin huvitsaa ezemshdeg gazraar heden arhichin savsaganuulsan bichleg hiigeel 2 3 terbum tsavchij baigam.
Зочин 2021-08-06 103.10.23.226
Энэ жил цахим наадам гэж болсон юм уу? Нээлт энэ тэр нь хэзээ болсон юм? Одоо нөхөж үзэж болох нь уу?