Израилийн сайд Иранд цохилт өгөхөөр сүрдүүлэв | News.MN

Израилийн сайд Иранд цохилт өгөхөөр сүрдүүлэв

Хуучирсан мэдээ: 2021.08.06-нд нийтлэгдсэн

Израилийн сайд Иранд цохилт өгөхөөр сүрдүүлэв

Израилийн сайд Иранд цохилт өгөхөөр сүрдүүлэв

Арабын тэнгисийн эрэг орчимд нисэгчгүй онгоц Израилийн газрын тос тээвэрлэгч усан онгоцыг сөнөөсөн хэрэг өнгөрсөн Бямба гаригт гарсан. Хэдийгээр бүрэн дүүрэн нотолгоогүй байгаа ч энэ хэрэгт АНУ, Их Британи, Израиль улсууд Ираныг буруутгасан юм. Уг халдлагаар Их Британи, Румын улсын иргэншилтэй, хөлгийн багийн хоёр гишүүн амь эрсэджээ. Тэгвэл Израилийн батлан хамгаалахын сайд Бени Ганц энэ Пүрэв гаригт “Иран руу довтлох бүх бэлтгэл ажил хангагдсан” гэж мэдэгдэв. Тэрбээр “Ynet” мэдээллийн вебсайтад хандан хэлсэн үгэндээ “Бид Ираны эсрэг цэргийн үйл ажиллагаа явуулах гарцаагүй нөхцөл байдалтай тулгарлаа. Дэлхий нийт ч мөн Ираны эсрэг хандана гэдэгт итгэж байна” гэсэн юм.

Түүний мэдэгдлийн хариу болгож Ираны гадаад хэргийн яамны хэвлэлийн албаны төлөөлөгч Саид Хатибзаде “Израиль улс олон улсын гэрээг дахин бүдүүлгээр зөрчиж, Иран улсыг цэргийн үйл ажиллагаагаар айлган сүрдүүллээ. Тэд Барууны талын дэмжлэгтээ найдаж ийм бодлогогүй зүйл хэлж байна. Бид Ираны эсрэг чиглэсэн аливаа үйлдэлд шийдвэртэй алхам хийх болно. Биднийг турших хэрэггүй” гэж твиттер хуудаснаа жиргэсэн байв.

Израилийн батлан хамгаалахын сайдын мэдэгдэл Иран улсын шинэ ерөнхийлөгч тангараг өргөхтэй давхцав. Ираны шинээр сонгогдсон ерөнхийлөгч Эбрахим Раиси нь тус улсын шашны дээд удирдагч Аятолла Али Хаменейн тууштай дэмжигч төдийгүй хатуу ширүүн байр суурьтай нэгэн юм. Тэрбээр АНУ болон түүний холбоотнуудтай дипломат харилцаа тогтоох сонирхолгүй байгаагаа ил тод илэрхийлдэг. Харин 2015 оны цөмийн хэлэлцээрийг сэргээх асуудлыг дэмжинэ гэдгээ тэрбээр илэрхийлсэн аж.

Дашрамд, халдлагад өртсөн газрын тос тээвэрлэгч усан онгоц Израилийн тэрбумтны өмч байв. Израиль, Барууныхантай харилцаа муудсан 2019 оноос хойш Иран улс газрын тос тээвэрлэгч усан онгоц руу халдсан хэд хэдэн хэрэгт холбогдож байна. Ираны газрын тос тээвэрлэх хөлөг ч мөн ийм төрлийн халдлагад өртдөг. АНУ-ын ерөнхийлөгч асан Трампын засаг захиргаа Ирантай байгуулсан 2015 оны цөмийн хэлэлцээрээс гарсан нь нөхцөл байдлыг ийнхүү хурцатгасан гэж үздэг. 2015 оны цөмийн хэлэлцээр нь Иранд тавьсан хоригийг сулруулах замаар Тегераныг цөмийн зэвсгийн үйл ажиллагаанаас холдуулах зорилготой байв. Гэвч Трамп энэхүү гэрээг цуцалж илүү хатуу нөхцөл бүхий шинэ гэрээ хэлцэл байгуулахаар болсон нь үр дүнд хүрээгүй. Тодруулбал, хуучин хэлэлцээр хэрэгжиж, шинэ хэлэлцээр байгуулах боломжгүй болсноор АНУ, Ираны харилцаа улам бүр зөрчилдөж, Ойрхи Дорнодод мөргөлдөөн үүсэх эрсдэл нэмэгдсэнээс гадна Иран цөмийн зэвсэг үйлдвэрлэх үйл хэрэгтээ аажмаар татагдан орох болжээ.

Ерөнхийлөгч Жо Байден 2015 оны хэлэлцээрийг сэргээх асуудлыг гадаад бодлогын нэн тэргүүний зорилт болгосон. Үүнээс хойш АНУ, Ираны талууд хэлэлцээрийг сэргээх зорилгоор Вена хотод зургаан удаагийн шууд бус уулзалтыг хийжээ. Ираны шинэ Ерөнхийлөгч Раиси “Ираны ард түмэн засгийн газраасаа амьжиргааг нь дээшлүүлж өгөхийг хамгийн их хүсч байгаа. Үүний тулд АНУ-аас Иранд тавьсан хууль бус хориг цуцлагдах учиртай” гэжээ. Иран улс АНУ-ыг хориг арга хэмжээгээ цуцлах хүртэл 2015 оны хэлэлцээрт дуулгавартай хандахгүй гэж мэдэгдсэн. Харин АНУ нь Ираныг цөмийн зэвсгийн үйл ажиллагаагаанд оролцохгүй гэсэн хэлэлцээрт тууштай байгаагаа харуулахаас нааш хоригоо султгахгүй гэдэг байна.

С.НАРАНГАРАВ

ЭХ СУРВАЛЖ: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-06 150.129.143.171

Хэрвээ ингэвэл том дайн эхлэх болно. Энэ бол харин том дайны эхлэл хангалттай шалтгаан!

Avatar

ХоХоХо 2021-08-06 202.126.89.10

Өөрсдийгөө яая гэж байж юун их юманд санаа зовдог юм бэ та нар энд 1000 коммент бичээд наадхыг чинь нэг еврэй олж харахгүйшдээ

Avatar

Hel sur 2021-08-06 66.181.161.102

Usan ongots sonoogyi. Angli ruminy 2 irgen amia aldsan. Bitum achij yawsan holog tsashaa yawsan. Zow orchuulaach.

Avatar

Damba 2021-08-06 202.9.40.39

2 ууланг ustgah heregtei dain hiij soliorltoi ulsuudiig ustgah heregtei 2 uulaa heregui uls da

Avatar

Зочин 2021-08-06 202.21.109.115

ИЗРАЛИАС СУР

Avatar

Ovgon 2021-08-06 64.119.31.172

палистин гэж улс дэлхийн түүхэнд хэзээч байгаагүй шүү. израйлийн жүүд ард түмэн одоогийн израйл, палистин, египтийн синайн хойгт амьдарч байсан 3 500 жилийн түүхтэй. үмхий арабууд бол бүүр сүүлд арабын булаан эзлэлтээс хойш ирж суурьшсан тэнүүлчид. палистиныг бүр мөсөн устгаж арабуудыг бусад исламын улсууд руу нь хөөн зайлуулах хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-08-06 202.126.90.86

Aytaihan zunuurei

Avatar

Бори 2021-08-06 202.126.89.128

Жүү нараа муусайн халтар Лалуудыг цос шороотой н хутгаа хая

Avatar

Зочин 2021-08-06 150.129.142.217

Бусдыг үл тоож Их дарвалзах ч дандаа сайн бн гэж юу байхав дээ!!??

Avatar

ҮНЭН 2021-08-06 64.119.19.115

ЗӨВ ЦАГ НЬ БОЛСОН

Avatar

/*-*/ 2021-08-06 49.0.142.18

Израйл бол өөрийн үйлдвэрлэсэн цөмийн зэвсэгтэй, эр эмгүй цэргийн албаа хаадаг, супер цэрэгжсэн зэвсгмйн үйлдвэрийн орон, Аяатоллах Хемини гэдэг исламын шийтшийн дарангуйллыг газартай нь тэгшлээд өг, улаан оросууд даанч их өмөөрөөд өөрсдийгөө иран хүнмй геньтэй гэж гуцацгаагаад байдаг юм

Avatar

Зочин 2021-08-06 66.181.161.3

Израйль улс өндөр технологжисон, Америктай дотно, ус, агаар, газар, кибер орон зайд бүрэн бэлтгэлтэй, иргэн бүр нь цэрэг. Мулгуу араб, персүүдийг бут цохь!

Avatar

Ovgon 2021-08-06 64.119.31.172

тэнэгт үхэрээ, харин эсрэгээрээ палистин гэж улс дэлхийн түүхэнд хэзээч байгаагүй шүү. израйлийн жүүд ард түмэн одоогийн израйл, палистин, египтийн синайн хойгт амьдарч байсан 3 500 жилийн түүхтэй. үмхий арабууд бол бүүр сүүлд арабын булаан эзллтээс хойш ирж суурьшсан тэнүүлчид. палистиныг бүр мөсөн устгаж арабуудыг бусад исламын улсууд руу нь хөөн зайлуулах хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-08-06 66.181.161.36

Израйл гэж улс байхгүй. Палесьины нутгийг буцааж өг.

Avatar

Мэлс 2021-08-06 66.181.161.72

Чи өөрөө лал болж араб т очиж амьдар

Avatar

Ovgon 2021-08-06 64.119.31.172

тэнэгт үхэрээ, харин эсрэгээрээ палистин гэж улс дэлхийн түүхэнд хэзээч байгаагүй шүү. израйлийн жүүд ард түмэн одоогийн израйл, палистин, египтийн синайн хойгт амьдарч байсан 3 500 жилийн түүхтэй. үмхий арабууд бол бүүр сүүлд арабын булаан эзллтээс хойш ирж суурьшсан тэнүүлчид. палистиныг бүр мөсөн устгаж арабуудыг бусад исламын улсууд руу нь хөөн зайлуулах хэрэгтэй.

Avatar

Заагч 2021-08-06 202.9.46.62

Ovgon нэрний ардаас хог данжаадаа хол очиж х** хог вирус хятад хаягдал шавар хэрмэндээ вирустэйгээ булагдмар хог хятадыг энэ хог ovgon данжаадтай нь устгавал дэлхий цэвэршинэ емхий vнэртvvлсэн тагжгар луухаанууд устаасай билээ

Avatar

Ovgon 2021-08-06 64.119.31.172

тэнэгт үхэрээ, харин эсрэгээрээ палистин гэж улс дэлхийн түүхэнд хэзээч байгаагүй шүү. израйлийн жүүд ард түмэн одоогийн израйл, палистин, египтийн синайн хойгт амьдарч байсан 3 500 жилийн түүхтэй. үмхий арабууд бол бүүр сүүлд арабын булаан эзллтээс хойш ирж суурьшсан тэнүүлчид. палистиныг бүр мөсөн устгаж арабуудыг бусад исламын улсууд руу нь хөөн зайлуулах хэрэгтэй…

Avatar

Зочин 2021-08-06 66.181.177.42

amerkiin daraagiin bai iran ym bn odoo iran-g samarch2 garhiin bn l daa

Avatar

Зочин 2021-08-06 185.220.101.193

Моллейгийн амьдарч байгаа газраас Моллейгийн төрсөн нутагт цохилт өгөх гэж уурласандаа болоод.

Avatar

Зочин 2021-08-06 103.212.117.201

эд нар бусад руу дайраад л бусад нь дайруулаад зүгээр сууж байха юм байх даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж